2018-10-27 МЗХ
Admin Admin 99

“ЭВРИКА-2018” II шатны шилдгүүд тодорлоо

Монголын залуучуудын холбооноос УИХ-ын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг “Эврика-2018” эрдэм шинжилгээний их хурал 2018 оны 5-р сард зарлагдан 9, 10, 11 дүгээр саруудад зохион байгуулагдаж байна. Эрдэм шинжилгээний их хурал гурван үе шаттайгаар явагдах бөгөөд шат бүрд шилдэг илтгэлүүдийг шалгаруулах юм. Эрдэм шинжилгээний их хурлын 1-р үе шат: 9-р сарын 15-наас 10-р сарын 15-ны хооронд явагдсан. Энэ үеэр Оюутан судлаач, Залуу багш судлаач, Эрдэмтэн судлаач ангиллын дагуу 9 салбар 81 сэдвээс шилдэг оролцогчдыг шалгаруулж, II-р шатны шалгаруулалтад тодорхойлсон юм.

2-р шатны шалгаруулалт 2018 оны 10-р сарын 25, 26-ны өдрүүдэд  амжилттай зохион байгуулагдлаа. 2-р шатанд оюутан 78, залуу багш 75, эрдэмтэн 41 нийт 194 судлаач оролцож салбар салбарын шилдгүүдийг тодрууллаа.

Шалгаруулалтад: Гэгээрэл - эрдэм мэдлэг, Боловсрол - эрүүл мэнд, Мөргүншил - Соёл хүмүүжил, Барилга - хот төлөвлөлт, Зам тээвэр - аялал жуулчлал, Эрчим хүч, Хөрөнгө санхүү, Үйлчилгээ, Үйлдвэрлэл гэсэн 9 салбараас 23 судлаачдын бүтээл III шатанд шалгарсан байна. Дараагийн шатанд Хүн нийгэм, Дэд бүтэц, Улс ардын аж ахуй салбараас оюутан судлаач, залуу, багш судлаач, эрдэмтэн судлаач ангилал тус бүрээс нийт 9 илтгэлийг шалгаруулах юм.

II дахь шатны шилдэг оролцогчдын жагсаалт:

Сэтгэгдэл ачааллаж байна ..