2018-10-31 МЗХ
Admin Admin 98

БИ ХЭРХЭН НИЙГМИЙН ХӨТӨЧ БАЙХ ВЭ? ИЛТГЭХ УРЛАГИЙН ТЭМЦЭЭН БОЛНО

    Монголын залуучуудын холбооны дэргэдэх Нийгмийн хөтөч клуб байгуулагдаад 2 жил болж байна. Энэ хугацаанд номын аян, илтгэл, эссе бичлэгийн уралдаан, сайн үйлсийн аян гэх зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулсаар ирсэн. Клубын зүгээс нийт оюутан залуусын дунд  “Би хэрхэн нийгмийн хөтөч байх вэ?” илтгэх урлагийн тэмцээнийг зарлаж  байна. Тус тэмцээнд бүх Их, дээд сургуулийн баклаварын ангийн оюутнууд оролцох боломжтой бөгөөд  оюутнуудын илтгэх ур чадварыг нэмэгдүүлэх , дадлагажуулах, тэдний бүтээлийг олон нийтэд таниулах, дэмжих, бүтээлч сэтгэлгээ, багш оюутны хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм.

Сэдэв:

-       Нийгмийн хөгжилд миний оролцоо

-       Боломж ба манлайлал

-       Таны төсөөлөл дахь ирээдүйн Монгол

-       Монгол оюутны үнэ цэнэ

-       Оюутан таны цаг төлөвлөх ур чадвар

Судалгааны илтгэлд тавигдах шаардлага:

-       Илтгэлд зүүлт, тайлбар ашиглан иш татсан эх сурвалжийг тэмдэглэх

-       Илтгэлийг бичлэгийн стандартын дагуу бичиж ирүүлэх.

-       Оролцох оюутнууд илтгэлээ файл хэлбэрээр болон хэвлэмэл байдлаар зохион байгуулагчдад авч ирэх.

-       Илтгэлийг 5 минутанд багтахаар Powerpoint хэлбэрээр бэлдэж ирэх

-       Илтгэлийн материал 5-н хуудсаас дээшгүй байх

Илтгэлийг хүлээн авах хугацаа: 2018.10.29-2018.11.05-ыг хүртэл хүлээн авна.

Илтгэлийг сонгон шалгаруулж илтгэгчид мэдэгдэх хугацаа: 2018.11.08

Илтгэх урлагийн тэмцээн: 2018.11.10-ны өдөр болно.

Илтгэлийг хүлээн авах хэлбэр:

Судалгааны илтгэлийн материалыг хэвлэмэл болон файл хэлбэрээр, МЗХ-ны 207А тоотод хүлээлгэн өгнө.

Жич: Оролцох оюутнууд хураамж  5000 төгрөгийг бүртгүүлэхдээ авч ирэх.

Шалгаруулалт:

I шат: Их, дээд сургуулиудын оюутнууд өөрсдийн материалыг 2018 оны 10-р сарын 29-11 сарын 05-ны дотор ирүүлнэ.

II шат: Шилдэг илтгэл, бүтээл шалгаруулахад томилогдсон шүүгч нар ажиллаж 2018 оны 11-р сарын 08-ны өдөр тодорхой шалгуур үзүүлэлтээр урьдчилан шүүж, саналаа өгч дүгнэн бичгийн шалгуурыг хийж шүүгчид 20 хүртэлх илтгэлийг шалгаруулан II шатанд хэлэлцүүлнэ.

III шат: Шалгарсан илтгэлийг 2018 оны 11 сарын 10-нд МЗХ-ийн Залуус танхимд нээлттэйгээр хэлэлцүүлнэ.

Шагналын сан:

 I байр Өргөмжлөл мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл

II байр Өргөмжлөл мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл

III байр Өргөмжлөл мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл

Материал хүлээн авах хаяг:

1999aagiii@gmail.com Холбогдох утас: 89844589, 86561103

Сэтгэгдэл ачааллаж байна ..