2018-11-08 МЗХ
Admin Admin 99

“Эврика-2018” ЭШИХ-ын МЗХ-ны ЕНБДарга Б.Бэлгүтэйгийн хэлсэн үг

Эрхэм Монгол Улсын Их хурлын даргаа!
Хүндэт зочдоо !
Оюутан судлаачид аа !
Залуу багш судлаачид аа !
Эрдэмдэн судлаачид аа !
Эрхэм шүүгчид ээ !
Эврикаг хамтран зохион байгуулагчид аа !
Амар мэнд үү ? Сайхан намаржиж байна уу ?

Та бүхэндээ 2018 оны 11 дүгээр сарын 07 буюу бидний эцэг өвгөдийн онож нэрлэснээр “Ичих сар”-ын битүүний өдрийн мэндийг дэвшүүлье. 
Юуны өмнө Монгол Улсын Их Хурлын дарга, бүтээлээ ирүүлсэн 700 гаруй оролцогчид, хамтран зохион байгуулагч байгууллагууд, шүүгчдийн бүрэлдэхүүндээ талархал илэрхийлье.
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор 24 дэх жилдээ зохион байгуулагдаж буй “ЭВРИКА – 2018” ЭШИХ маань УИХТГ, УИХ даргын зөвлөх Т.Гандигийн дэмжлэгтэйгээр 2018 оны 5 дугаар сард зарлагдан I, II, III шатаа амжилттай зохион байгуулж өнөөдөр эцсийн шатны шалгаруулалтаа хийх гэж байна.
ЭШИХ-г БСШУСЯ, ШУА, ИХ МОНГОЛ ЯЗГУУРТАН ТББ, БУГАН СҮЛД ТББ, Монголын Сэхээтний холбоо хамтран зохион байгуулж байгаа билээ.
Тэртээ 1994 онд тухайн үеийн Монголын Залуучуудын Холбооны залуус эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл шалгаруулах, оюутан залуус, залуу судлаач багш нарыг дэмжих зорилгоор “ЭВРИКА” буюу 
“ ... домогт дурдсанаар нэгэн хаан өөрийн дархан нь Бурхадад зориулсан титэмийг хийх үедээ алтыг хямдхан хайлшаар солин хийж улмаар алт хулгайлж буй эсэхийг шалгах даалгаварыг Архимедэд өгдөг. Архимед зөв биш хэлбэртэй титэмийг куб эсвэл бөөрөнхий хэлбэртэй болгож улмаар эзэлхүүнийг нь тооцоолж жинтэй нь харьцуулан хялбархан тогтоож болохыг мэдэж байсан ч ингэж хийхийг хаан түүнд зөвшөөрөөсөнгүй.
Гайхширсан Архимед усанд орохоор явсан бөгөөд тэрээр устай онгоцонд орох үед усны түвшин нэмэгдэхийг ажиглан улмаар титэмийг усанд хийж түүний эзэлхүүнийг усны түвшингийн зөрүүгээр тодорхойлж болохыг мэдэж авав. Үүнийг санамсаргүйгээр нээснийхээ дараагаар Архимед гудамжаар "Эврика! Эврика! Би оллоо !” хэмээн хашгирсаар нүцгэн гүйж байсан гэдэг. Үүнээс уламжлан "эврика" гэдэг нэр томьёо шинжлэх ухаанд хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд өнөө үед гэгээрсэн мөчийг заадаг болсон энэ үгээр нэрлэсэн ЭШИХ-ыг анх зохион байгуулж эхэлсэн түүхтэй. 
Тэд шинжлэх ухааны нээлтээрээ хүн төрөлхтний амьдралын хэв маяг, түүх цаашлаад эх дэлхийгээ өөрчилсөн агуу эрдэмтдийн адилаар Монгол залуучууд, Монгол эрдэмтэд маань “ЭВРИКА ЭВРИКА ЭВРИКА” хэмээн хашгирч улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах цаашлаад бусад улс үндэстэн, хүн төрөлхтний хэмжээд ашиглагдах бүтээл, судалгаа, нээлт төрүүлэх чин хүсэлтэй байсан юм. Гэвч өдгөө 24 жил өнгөрч олон арван залуус судалгаа шинжилгээний бүтээлээрээ өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулснаас өөр гаргаад үзүүлэх үр дүн энэхүү эрдэм шинжилгээний хуралд алга байна. Энэ нь зохион байгуулагч бид мөн судлаачдаас шалтгаалсан зүйл бас бишээ. Төр засаг нь эрдэмтдээ хангалттай дэмждэггүй байсан үед сэтгэлтэй, зүтгэлтэй хэсэг нь амьдралаа зориулан байж шинжлэх ухааны салбарыг өнөөдрийн зэрэгт авч явж байгаагаар бид бахархах ёстой. Бидэнд өнгөрсөн 28 жил энэнээс илүү ахуйн болоод өдөр тутмын асуудал их бөгөөд чухал байжээ.
Тэгвэл 2017 онд Монголын Залуучуудын Холбоо, Их Монгол Язгууртан ТББ, Их Монгол Хүүхдийн Холбоо, Монголын Халамжлан Хүмүүжүүлэгчдийн Холбоо, Монголын Сэхээтний Холбоо, Залуу Удирдагч Сан хамтран зохион байгуулсан NEXT STOP ёслол хүндэтгэлийн наадмын 25 жилийн ойн үеэр өнгөрсөн хорин долоон жилд бидний улс “Ардчилал” хэмээх нийгмийн үнэт зүйлийг хүн нийгмийн харилцааны бүхий л түвшиний суурь үнэт зүйлээр баталгаажуулах, дэлхийн соёлт хүн төрөлхтөний нэгэн бүрэн эрхт төлөөлөгч болох “Монгол” хүнийхээ онцлог, чадвар, бололцоог нээн хөгжүүлэх, мөн дэлхийн улс орнуудын нэгэн бүрэн эрхт гишүүн болох “Монгол” улсынхаа үндэсний үнэт зүйлийн зайлшгүйг батлан харуулах “Түүхэн Шилжилт”-ийн Их үйл хэргийг амжилттай бүтээж, “Шилжилтийн Үе” хэмээх цаг хугацааг үүрд эцэслэж - Энэ чухал “Түүхэн Шилжилт”-ийн үр дүнд “Ардчилсан” нийгмийн үнэт зүйл нэгэнтээ баттай болж ниймийн харилцаа маань “Сонгодог Ардчилсан” нийгмийн хөгжлийн үе шат буюу Эдийн засгийн Бүтээн Байгуулалтын үе шатруугаа эргэлт буцалтгүй орсныг тунхагласан билээ. 
Бүтээн байгуулалтын он тооллыг эхлүүлэхэд бүтээгч эзэн та, бүтээгч үеийг бий болгож, онолоор үйлдэж, шинжлэх ухаанчаар ажиллан бүтээхч цагийг авчрах нь чухал юм. Үндэсний үнэт зүйл, өвөг дээдсийн минь олон мянганы туршид оршин амьдрахдаа хүн-байгалийн онцлогийг танин мэдэж, түүхэн шалгаралыг даван туулж олж авсан мэдлэгээ амьдралын хэв маяг болгон хэрэглэж ирсэн тэр бүхэн хүн төрөлхтөнд үгүйлэгдэж бидэнд ад үзэгдэх болжээ. Яг үнэндээ малчны хотноос Эврикагийн шилдгүүд, Нобелийн эзэд, дэлхийн шинжлэх ухаанчид төрөхөд хангалттай сэдвүүд өнөө хэр судлагдахгүй мартагдсаар л байна.
Бүтээн байгуулалтын он жилүүдэд Хүн түүний харилцаанаас бүтэж буй нийхэм, байгал цаг уурын онцлогт тохирсон дэд бүтэц, хамтаар хариуцаж улсаараа бүтээх аж ахуй зэрэг нь нэн яаралтай судлан, гарцаа олж шийдвэрлэх ёстой асуудал гэж бид үзсэн.
Үндэсний бүтээн байгуулалтыг хийхэд үндэсний онолд суурилсан шинжлэх ухааныг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний ажлуудыг дэмжих, авч хэрэглэх зайлшгүй шаардлага бидэнд байгааг үндэслэн оюутан, залуу, багш судаачид, эрдэмтдийн үндэсний онол, шинжлэх ухааны мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах, НҮБ-аас зарласан тогтвортой хөгжлийн зорилт, Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал – 2030-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг шалгаруулж, олон нийтэд сурталчилан таниулах зорилготой ЭВРИКА 2018 ЭШИХ-ыг дараах 3 онцлогтойгоор зохион байгууллаа.
Нэг. Зохион байгуулагчдийн зүгээс ЭШИХ-ын шилдэг оролцогчдийн санаа, судалгаа, бүтээлийг хэрэгжүүлэх, амьдралд нэвтрүүлэхэд тогтвортой хамтран ажиллах
Хоёр. Зарласан 3 ангилал, 9 салбар, 81 сэдвийн хүрээнд улс оронд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гарцыг хайж олох
Гурав. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд Монгол улсад зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний, судалгааны бүтээл шалгаруулах уралдаан тэмцээн, хурлууд дотроос хамгийн өндөр шагналын сантайгаар зарласан.
Гэвч энэ удаагийн ЭШИХ-ын II шатанд шалгарсан 199 бүтээл нь зарласан 81 сэдэвтэй хамаатуулж болохоор боловч яг тухайн сэдвээр судалгаа хийж асуудлаа оносон, судалгааний ажил байхгүй байгаа нь хүлээгдэж буй үр дүнд хараахан хүрсэнгүй гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байна. Судлаачидад маань үндэсний үнэт зүйл, онолд суурилан зарласан сэдвээр судалгаа хийх хугацаа бага учраас хэдийнээ судалчихсан бэлэн судалгаагаараа оролцож байсныг дурдах нь зүйтэй байх.
Үндэсний үнэт зүйл, онцлогт тулгуурласан судалгаа, шинжилгээний ажлууд нь Хүн нийгэм, Дэд бүтэц, Улс ардын аж ахуйг хөгжүүлэх үндэс суурь болохоос гадна, арга зам нь юм. Иймд ЭВРИКА 2019 ЭШИХ-ыг бидний хэдийнээ мэдэх болсон 3 ангилал, 9 салбар, 81 сэдвийн хүрээнд нийт шагналын санг нэгтгэн нэмэгдүүлэн дахин зарлаж байна. 
Ингээд төгсгөлд нь ирүүлсэн бүтээлээрээ шилдгээр шалгарч өнөөдөр илтгэлээ хэлэлцүүлэх гэж буй 3 эрдэмтэн судлаач, 3 залуу багш судлаач, 3 оюутан судлаачдаа амжилт хүсч цаашид ЭВРИКА-гийн жинхэнэ эзэд болохыг хүсэн ерөөе. Та нар минь Бүтээн байгуулалтын үрийг тарьж, эхлэлийг тавих болно.

ЭВРИКА ! ЭВРИКА ! ЭВРИКА ! эздээ хүлээсээр л ...

Баярлалаа. Амжилт хүсье. 
#Эврика2018 
#ШинжлэхУхаанчаарБүтээе!
#БүтээхчЦаг #БүтээгчҮе #БүтээлчЗалуу



Сэтгэгдэл ачааллаж байна ..