Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн залуучуудыг И.Баттөгс тэргүүлнэ
2015-11-16 МЗХ
Admin Admin 282

Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн залуучуудыг И.Баттөгс тэргүүлнэ

Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн Залуучуудын холбооны ээлжит бус чуулган энэ сарын 14-нд Монголын Залуучуудын холбооны “Залуус танхим”-д амжилттай болж өндөрлөлөө. Тус чуулганд Улаанбаатар хотноо ажиллаж, амьдарч буй Дундговь аймгийн 70 гаруй залуус оролцож, Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн залуучуудыг төлөөлөн ажиллах дарга болон  тэргүүлэгч гишүүд, хариуцлагын зөвлөлийн гишүүдээ сонгосон юм.  Тус холбооны даргаар Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын Хөдөлмөр Нийгмиийн Хамгааллын хэлтсийн дарга И.Баттөгс нийт төлөөлөгчдийн олонхийн саналаар сонгогдлоо. Ийнхүү Дундговь нутгийн залуус цаашдын үйл ажиллагаа зорилго чиглэлээ тодорхойлж, урлаг, спорт, барилга, дэд бүтэц, эрүүл мэнд, хөдөө аж ахуй гээд бүхий л салбарын залуусаа нэгтгэн олон талт үйл ажиллагаа зохион байгуулахаар болсон байна.

Сэтгэгдэл ачааллаж байна ..