2018-11-03 МЗХ
Admin Admin 115

Бүтээгчдийг дэмжин ажиллах таныг “Залуу удирдагч” сангийн удирдах зөвлөлд урьж байна

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуу удирдагч” сан 1992 оноос Бүтээн байгуулагч улс төрч, бизнесмэн шалгаруулах “Next Stop” наадмыг зохион байгуулж тухайн цаг үеийнхээ нийгэмдээ хамгийн идэвхтэй, нөлөө бүхий залуусыг тодруулж ирсэн байдаг.

Сангийн шагналтнуудын хорооны гишүүд өнгөрсөн 25 жилийг бүтээсэн.

МЗХ 2017-2044 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ-ын он болгон зарласантай холбогдуулан дараагийн 25 жилийг хамтдаа БҮТЭЭХ ЗАЛУУ УДИРДАГЧ таныг Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллахыг урьж байна.

Тавигдах шаардлага:

НИЙГМИЙН ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАДАГ БОЛ

- Олон нийтийн зүтгэлтэн байх
- Нийгмийн үр дүнтэй бүтээн байгуулалт хийсэн байх
- Хийсэн бүтээснээрээ хүлээн зөвшөөрөгдсөн байх

БИЗНЕСИЙН ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАДАГ БОЛ

-Дундаас дээш удирдах албан тушаалтан байх
- 100-аас доошгүй хүн удирдаг байх
- Нийгэмд үр дүнтэй бүтээн байгуулалт хийсэн
- Хийсэн бүтээснээрээ хүлээн зөвшөөрөгдсөн байх

2018 оны бүтээн байгуулалтын эзэд хэн байх вэ?

2018/11/20-ны өдөр хүртэл бидэнд хандана уу!

Дэлгэрэнгүй мэдээллийг : БХЗГ дарга Ө.Шинэхүү 8801-2976-с лавлана уу.

Сэтгэгдэл ачааллаж байна ..