2018-11-06 МЗХ
Admin Admin 158

“ Эврика-2018” шилдэгийн шилдэг 3 бүтээлийг 11 сарын 07 нд Төрийн ордонд тодруулна

  Монголын Залуучуудын Холбооноос 24 дэх жилдээ Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Эврика-2018 ЭШИХ 9, 10, 11 саруудад амжилттай зохион байгуулагдлаа. Тус хурлыг Монгол Улсын Их Хурлын Тамгын Газар, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яам, Их Монгол Язгууртан ТББ, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Буган сүлд ТББ, Монголын сэхээтний холбоо, Буган соёл медиа групп дэмжиж ажилласан билээ. Шалгаруулалтад: Гэгээрэл - эрдэм мэдлэг, Боловсрол - эрүүл мэнд, Мөргүншил - Соёл хүмүүжил, Барилга - хот төлөвлөлт, Зам тээвэр - аялал жуулчлал, Эрчим хүч, Хөрөнгө санхүү, Үйлчилгээ, Үйлдвэрлэл гэсэн 9 салбараас 23 судлаачдын бүтээл III шатанд шалгарсан байна. II шатнаас шалгарсан 23 судлаач 10 сарын 30-ны өдөр  III шатанд илтгэлээ хэлэлцүүлэн Хүн нийгэм, Дэд бүтэц, Улс ардын аж ахуй салбараас оюутан судлаач, залуу, багш судлаач, эрдэмтэн судлаач ангилал тус бүрээс нийт 9 илтгэлийг шалгарууллаа. Маргааш буюу 11 сарын 07 ны өдөр Төрийн ордонд феналын шатны шилдэгийн шилдэг 3 бүтээлийг тодруулах юм.


Сэтгэгдэл ачааллаж байна ..