2018-11-07 МЗХ
Admin Admin 537

ЗАЛУУЧУУД НӨХӨРЛӨЛ ЦОМ СПОРТЫН БАГА НААДМЫН УДИРДАМЖ


Улаанбаатар хот                                                                           2018 оны 11-р сарын 09

Нэг.Ерөнхий зүйл

1.1   НУТГИЙН ХӨГЖИЛД-ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО  уриан дор Улаанбаатар хот дахь 21 аймгийн залуучуудыг нэгтгэх ,өөр хоорондоо танилцаж  нөхөрлөх боломжыг  бүрдүүлэх, спортлог залуусаа дэмжих, Нутгаа гэсэн сэтгэлийг омогшуулан дэлгэрүүлэхэд энэхүү ЗАЛУУЧУУД НӨХӨРЛӨЛ ЦОМ  спортын бага наадмын зорилго оршино.

1.2   Спортын төрөл           

1. Сагсан бөмбөг   

2. Ширээний теннис                              

3. Дардас гэсэн 3 төрлөөр явагдана.

1.3   Тэмцээн 2018 оны 10-р сарын 9-нд ХАВАЙ спортын цогцолборт зохион байгуулагдана.

1.4   Тэмцээнд оролцох оролцогчдын албан ёсны мэдүүлгийг 11-р сарын 09-ны өдрийн 09 цагаас өмнө зохион байгуулах хороонд хүргүүлж баталгаажуулна.

1.5   Техникийн зөвлөгөөн 2018 оны 11-р сарын 03-ны өдөр 18 цагаас Монголын залуучуудын  холбооны хуралын танхимд  болно . (Техникийн зөвлөгөөнд Залуучуудын холбооны удирдлагууд ,багийн ахлагч нар мэдүүлэгтэйгээ ирнэ.)

1.5.1 Тамирчин тус бүрийн иргэний үнэмлэхний хуулбар,

1.5.2  Тамирчин тус бүрийн сүүлийн 3 сард авхуулсан цээж зураг /2 хувь 3х4см/

1.5.3 Бичиг баримтын зөрчилтэй тамирчдынхаа гэрчлэх бичиг баримт 11 сарын 08-нд эцэслэн шийдвэрлэсэн байна.

1.6   Техникийн зөвлөгөөн дээр  тэмцээний нарийвчилсан дүрмийг  танилцуулж ,тоглолтын хувиарийг сугалааны журмаар хийнэ.

1.7   Тэмцээнийг зохион байгуулах комиссоос сонгогдсон шүүгчийн бүрэлдэхүүн шүүн явуулна

1.8   Тэмцээнд оролцсон багуудыг спортын төрөл тус бүр дээр 1,2,3, байр эзлүүлэн медаль,өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.

1.9   Төрөл тус бүр дээр гаргасан амжилтын дүнг нэгтгэн гаргаж ,онооны нийлбэр дүнгээр шилдэг холбоог шалгаруулна.

1.10 Шилдэг холбоог шалгаруулахдаа бага онооны системээр байр эзлүүлнэ.

1.11 Аль нэг спортын төрөлд оролцоогүй аймгийг автоматаар сүүлийн байрыг эзлүүлнэ.

1.12 Тэмцээний үеэр бичиг баримтын зөрчил гаргасан тамирчныг зөрчлөө арилгатал тоглолтод оролцуулахгүй.

1.13 Тэмцээнд 16-40 насны залуучууд ороцоно

1.14 Аливаа зөрчлийг  зохион байгуулах хороо эцэслэн шийдвэрлэнэ.

1.15 Багууд ,сагсан бөмбөгийн төрөлд 1 эмэгтэй ,1 эрэгтэй баг тамирчдыг оролцуулна. Нэг холбооноос 2 баг оролцохгүй.

1.16 Тоглолтын хуваарийн дагуу өмнөх багуудын тоглолт дууссанаас хойш 2 минут хүлээж, тоглогч бүрдээгүй багийг тоглолтонд хожигдсонд тооцно.

1.17 Багийн мэдүүлгийг Зохион байгуулах хорооноос батлагдсан хүснэгтийн дагуу хэвлэмлээр болон файлаар хүлээн авна.

Хоёр: Сагсан бөмбөг

2.1  Тэмцээн эрэгтэй эмэгтэй төрлөөр өрсөлдөнө.Тамирчдын тоо 6-8/Тоглолтын эхний үед Тэргүүн ,Дэд тэргүүн , Ёнбд 3-н аль нэг нь заавал орно/

2.2 Талдаа эмэгтэй 5 минутаар эрэгтэй 7 минутаар 2 үе явагдана.

2.3 Оноо тэнцсэн тохиолдолд нэмэлт цаг 2 минут байна.

2.4 Нэг баг нэг талдаа 1 удаа завсарлага авна.

2.5 Солилцоо тоглолт зогссоны дараа шүүгчийн зөвшөөрөлтэйгээр тамирчнаа оруулна.

2.6 Зөвхөн бөмбөгтэй тамирчинд тактикийн алдаа хийнэ.

2.7 Багын бүрэлдэхүүнд доорх хүмүүс орно.\Холбооны удирдлага-1, Зөвхөн дээд лигийн тамирчин-1,бусад тамирчид нь холбооны гишүүд болон идэвхтэн гишүүд оролцоно.\

Гурав: Ширээний теннис

3.1 Тэмцээн 1 эрэгтэй,1эмэгтэй гэсэн ганцаарчилсан төрлөөр тоглоно.

3.2 11 оноогоор түрүүлж 2 хожсон нь хожлыг авна.

3.3 Гараас салгаж давуулалтыг хийнэ.

Дөрөв: Дардас

4.1 Холбоо бүрээс Эрэгтэй 2, Эмэгтэй 2 тамирчин оролцоно.\Багын бүрэлдэхүүнд Тэргүүн ,Дэд тэргүүн , Ёнбд 3-н аль нэг нь заавал орно.\

4.2 Тоглогчид багаар тоголно.Мөн тоогоо хасаж дүрмийн дагуу явагдана.

4.3 Тоглолт суглаагаар хасагдах зарчимаар явагдана.

Тав:Залуучууд нөхөрлөл цом спортын бага наадмын зохион байгуулалт

5.1 Тэмцээний үеэр баг тамирчид тэмцээний зохион байгуулалтыг хүндэтгэн хуваарийн дагуу ороцох

5.2  Тэмцээний үеэр арга хэмжээ болох орчинд хог тарих, согтууруулах ундааны зүйл хэрэглэх, тамхи татах зэрэг үл хүндэтгэсэн байдал гаргахгүй байх, тамирчдыг тоглолтоос хасах

5.3 Тэмцээний нээлт болон хаалтын үйл ажиллагаанд бүх баг тамирчид идвэхтэй оролцох

5.4  Тэмцээний үеэр гарсан аливаа маргаантай асуудлыг Зохион байгуулах хороо шийдвэрлэнэ.

Зургаа:Тэмцээний оноо тооцох загвар

Төрөл

1-р байр

2-р байр

3-р байр

Нугалаанд үлдсэн

1-ээр гарсан

2-оор гарсан

Зоондоо үлдвэл

1

Сагсан бөмбөг

1 оноо

2 оноо

3 оноо

4 оноо

5 оноо

6 оноо

7 оноо

2

Дардас

1 оноо

2 оноо

3 оноо

4 оноо

5 оноо

6 оноо

7 оноо

3

Ширээний теннис

1 оноо

2 оноо

3 оноо

4 оноо

5 оноо

6 оноо

7 оноо

                                                                                                

Долоо: Шагнал урамшуулал

7.1 Төрөл тус бүрт медаль ,өргөмжлөл,мөнгөн шагнал

7.2 Сагсан бөмбөг,эрэгтэй,эмэгтэй төрөлд шилдэг тоглогчийг тодруулна.

7.3 Багийн дүнгээр Шилжин явах цом, мөнгөн шагнал өргөмжлөл

7.4 Залуучууд нөхөрлөл цом спортын бага наадамд оролцсон шилдэг зохион байгууллалтай оролцсон 3-н залуучуудын  холбоог шалгаруулан тус бүр өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнана.

Найм: Тамирчдад тавигдах шаардлага

8.1  Хувцас жигдрэлт (хувийн дугаар)

8.2 Цаг баримтлах(тэмцээнээс хоцорсон багийг хожигдсонд тооцно)

8.3 Тэмцээнд оролцогчид иргэний үнэмлэх, холбогдох бичиг баримттай ирэх

8.4 Залуучуудын холбоонийт баг тамирчдын оролцох эрхийн хураамж 200,000 төг

2018 оны 11 дүгээр сарын 07

Сэтгэгдэл ачааллаж байна ..