Спирт үү, Спорт уу аян орон даяар нээлтээ хийнэ
2014-03-26 МЗХ
eenee-DELETED 248

Спирт үү, Спорт уу аян орон даяар нээлтээ хийнэ


Энэ өдөр бол Спирт үү, Спорт уу аян 2014 оны нээлтээ хийх өдөр юм. Монголын Залуучуудын Холбоо 2012 оны 2-р сараас эхлэн “Спирт үү, Спорт уу” аяныг орон даяар эхлүүлсэн. Энэ хүрээнд “Залуу дугуйчин” клуб, “Залуучуудын аялал жуулчлалын төв”-ийг байгуулж  “Нийслэлийн машингүй өдөр”-ийг тохиолдуулан “Улаанбаатар-2013” дугуйн парад, долоо хоног бүрийн амралтын өдрөөр залуустай хамт явган аялал болон дугуйтай аялалыг зохион байгуулсан юм. Мөн нийслэлийн сургуулиудад спорт заалаа нээлттэй болгох уриалгыг хүргүүлсэн. Ингэснээр хүүхэд залуучуудаа спортод элэгтэй болгож, бие бялдарыг нь хөгжүүлэх, оюун ухааныг нь сэргээх ач холбогдолтой юм. Өнөөгийн залуусын 70 хувь нь Facebook, twitter ашиглагдаг гэсэн судалгаа байдаг. Тиймээс online ертөнцөөр дамжуулан тэдэнд спиртыг бус, спортыг дэмжих ухамсрыг суулгах үүднээс “Баарлуу биш заалруу”, “Спортлог залуус”, “Шинэ үе спортыг сонгож байна”, “И биш О”-г сонгоё зэрэг олон уриалгуудыг гаргаж байсан. Тэгвэл энэ оны нээлт ирэх 4-р сарын 22-ны өдөр Чингисийн талбайд хийх бөгөөд мөн энэ үеэр FIFA WORLD CUP 2014 нээлтийг ETV телевизтэй хамтран хийх юм байна. Энэ өдөр төв талбайд спортын холбоо, хороод өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчилан таниулах, унадаг дугуйн парад зохион байгуулагдах, мөн хөл бөмбөгт хорхойтой залуучууд нэг өдрийг спортоор амьсгалж өнгөрүүлэх, спортын бүх төрлийг таниулан сурталчилах гээд өглөөнөөс оройг хүртэл арга хэмжээ үргэлжлэх бөгөөд залуучууд нэг өдрийг дан спортод зориулж өнгөрөөх аж. Мөн Спирт үү, Спорт уу аяны нээлтийг 21 аймагт зэрэг эхлүүлэх юм байна.

Сэтгэгдэл ачааллаж байна ..