Зөвхөн авлига авсанд нь хариуцлага хүлээлгэдэг болъё
2013-03-13 МЗХ
eenee-DELETED 142

Зөвхөн авлига авсанд нь хариуцлага хүлээлгэдэг болъё

МЗХ-ны “Залуучуудын хууль, эрх зүйн хороо”-ноос өчигдөр зарим хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. “Улс төрийн намын тухай хууль”, “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль” болон “Авлигатай тэмцэх тухай хууль”-нд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг дэвшүүлж, тэд энэ хаврын чуулганд УИХ дахь “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ээр дамжуулан өргөн барихаа мэдэгдсэн. Дээрх хуулийн төслүүдэд тэдний оруулж байгаа саналуудаас “Авлигатай тэмцэх тухай хууль”, “ Монгол Улсын эрүүгийн хууль ”-нд оруулах зөвхөн авлига авсан субьектэд хариуцлага хүлээлгэдэг эрх зүйн зохицуулалтыг бий болгох нэмэлт өөрчлөлтийн санал ихээхэн анхаарал татаж байгаа юм. Хэрвээ МЗХ-ны оруулж байгаа энэхүү хуулийн төслийн санал батлагдвал зөвхөн авлига авсан иргэнд хариуцлага хүлээлгэдэг авлигын шинэ хариуцлагын тогтолцоотой болох юм. МЗХ өнгөрсөн 2012 оноос эхлэн өрнүүлсэн авлигын эсрэг “Авлига би авахгүй, би өгөхгүй” аяны хүрээнд томоохон ажлуудыг хийсээр байгаа бөгөөд энэхүү санал нь амьдралаас урган гарсан гэдгийг тэд хэлж байгаа юм. 

Сэтгэгдэл ачааллаж байна ..