Бүтээгч Ертөнц
2019-04-15 МЗХ
Admin Admin 87

Бүтээгч Ертөнц

Өнөөдөр буюу 2019.04.15-ны өдөр “Бүтээгч Ертөнц” Хамтын хөгжлийн орон нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхэллээ. Энэхүү Бүтээгч Ертөнцийн онцлог нь салбар салбарын ТББ, залуучууд, оюутан залуус хамтран өөрсдийн орон зайг бий болгох юм.

МЗХ ямар зорилгоор Хамтын хөгжлийн орон зайг үүсгэж байгаа вэ?

Монголын Залуучуудын Холбоо нь иргэний нийгмийн байгууллагын хувьд өөрийн үзэл баримтлал, үндсэн дүрмийнхээ хүрээнд нийгмийн олон талт харилцаанд залуучуудаа хөгжүүлэн, бүтээн байгуулалтын цаг тоолж эхэлсэн энэ үед бүтээгч залуус төрүүлэх, улсдаа сайн иргэдийн чиглэл бүрээр бэлтгэх зорилгоор “Бүтээгч Ертөнц” Хамтын хөгжлийн орон зайг үүсгэж байна.


Хамтын хөгжлийн орон зайд хэн нэгдэх боломжтой вэ?

Бүтээгч Ертөнц нь Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Төрийн болон Төрийн бус байгууллага, бизнес, Олон улсын байгууллага, салбар бүрийн мэргэшсэн чадварлаг хувь хүмүүс тэдгээрийн нэгдэл, Үйлдвэрчний эвлэл, Эмэгтэйчүүд эрэгтэйчүүд, хүүхдийн байгууллагууд, залуучуудын хөгжлийн бодлого, хөтөлбөр, төсөл, санаачлага үйл ажиллагаагаараа залуучуудтай нэгдэн ажиллах орон зай юм.

Бүтээгч Ертөнц хамтын хөгжлийн орон зай нь ашгийн төлөө бус бөгөөд хамгийн хямд (1 сар-160,000) үнийг санал болгож буйгаараа онцлог юм. Та өдрийн аль ч үед 24/7  үйлчлүүлэх боломжтой бөгөөд сургалт, уулзалтын өрөө танхим, олон төрлийн үйлчилгээг нэг дороос авч болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг: creative.myf@gmail.com    88059787, 77771313                                    

Сэтгэгдэл ачааллаж байна ..