Өвөрхангайн  залуучууд  “Халуун сэтгэл”-ийн  аян  өрнүүллээ
2015-02-04 МЗХ
eenee-DELETED 222

Өвөрхангайн залуучууд “Халуун сэтгэл”-ийн аян өрнүүллээ

Эх орноосоо хол  харийн  нутагт  суралцаж  байгаа ч  гэсэн  эх  орон  элгэн  саднаа  гэсэн  халуун сэтгэлтэй  залуус олон. Тэгвэл Монголын ирээдүйн эзэд болсон эдгээр залуучуудын төлөөлөл  халуун сэтгэлийн тусламжаа хэрэгтэй хүнд нь зориулж, нийгмийн амьдралд гар бие оролцож явна. Тодруулбал Япон улсад сурдаг Монгол оюутнуудын “Халуун сэтгэл”  бүлгэмээс  Өвөрхөнгай  нутгийнхандаа  тусламжийн хувцас явуулсан байна. Энэ ажлыг Өвөрхангай  аймгийн  Залуучуудын Холбоо болон аймгийн Улаан Загалмайн хороо хамтран  аймгийн хэмжээнд 150 гаруй зорилтот бүлгийн иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулж, арвайхээр сумын 72 өрх,  хөдөөгийн 80 гаруй өрхүүдэд хүргэжээ.   “Хэний зүрх бусдын төлөө цохилно, тэр хүн үнэхээр агуу“ гэж нэгэн суут хүн хэлсэн байдаг. Бусдын төлөө цохилох зүрхтэй байна гэдэг энэ орчлонд төрсөн хүн бүхний хамгийн эрхэм чанар билээ. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Сэтгэгдэл ачааллаж байна ..