2018-12-30 МЗХ
Admin Admin 117

“Next Stop” Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн наадамд МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбатын хэлсэн үг


Улиг болсон муу муухай бүхэн улиран одож, угтан тосох сайн сайхан бүхэн ерөөл хайрлаж буй Бүтээн байгуулагчдын Анхдугаар оны Next Stop” ёслол хүндэтгэлийн их наадмын Энх цагийн Мөнх дуудлагыг хүлээн авч хүрэлцэн ирсэн эрхэмсэг ноёд хатагтай, эрхэм хүндэт Бүтээн байгуулагч та бүхний энэхүү өдрийн түүхэн амар амгаланг айлтган мэндчилье!

Та бүхний их үйлс, хөдөлмөр бүтээлийн үр шимийг  Монголын Залуучуудын Холбоо-ны 97 жилийн түүхэн замналын үнэ цэнэ, Монголын 16-45 насны нэг сая зургаан мянган залуу хүн бүхний итгэл үнэмшил, хайр хүндэтгэлийн их хүчин дор тосон буйдаа чин сэтгэлээсээ гялайн талархаж, баярлан бахархаж байна.

Эрхэм хүндэт Бүтээн байгуулагчид аа!

Эртний Их Түүхтэй Их Монгол Улсын Эзэн эрхт Монголчууд Та бидний Их хувь заяандаа эзэн нь байж Эх сайхан орондоо элэг бүтэн, аз жаргалтай амьдрах Их түүхэн үе, эргэлт буцалт үгүйгээр ... Цаг Тоолж Эхэллээ!

Өмнөө туулсан алдаа оноо бүхэн, өнөө тохиож буй амжилт бүтээл бүхэн, өнөд жарган цэнгэх амар амгалан бүхэн “… Хүнийг хөдөлмөр бий болгосон ...  үлгэр домгийн үнэнийг гэрчлэн, бүтээн байгуулалтын Дуун Уухай татуулан элэрч балрах үгүйгээр ...  Цаг Тоолж Эхэллээ!

Бүтээн Байгуулалтын Аугаа Их ... Цаг Тоолж Эхэллээ!

шинэ Эрин, шинэ Мянган, шинэ Зуун, шинэ Жаран, шинэ Үе эхэллээ!

Хорин Нэгдүгээр зууныг хүн төрөлхтөний ололт амжилт бүхэнтэй нь авчирсан Их Түүхийн Эздэд гялайлаа!

Энэ цагийн Монголчууд Та бидний эх орондоо хийж бүтээх Их Бүтээн Байгуулалт-ын ... Цаг эхэлж байна.  

Бидэнд хийх ажил их байнаа!

Энэ биендээ эзэн байхын утга учир

Эрүүл бие, саруул ухаан

Эрдэм мэдлэг, гэгээрэл боловсрол

Хөдөлмөр бүтээл, хичээл зүтгэл

Хөгжил дэвшил, бүтээн байгуулалт           Хүн байхын учир утга

Хувь заяаныхаа төлөө хийх ажил их байнаа!

Эх орондоо эзэн байхын утга учир

Их засаг, хууль ёс

Эрх чөлөө, тусгаар тогтнол

Эв нэгдэл, Хамтын хариуцлага

Энх цаг, Бүтээн Байгуулалт                       Иргүн байхын учир утга

Эх орныхоо төлөө хийх ажил их байнаа!

Эх дэлхийдээ эзэн байхын утга учир

Хүн төрөлхтөний хүсэл мөрөөдөл

Аз жаргал, Амар амгалан

Их Нүүдлийн Соёл Иргүншил

Оюун ухаан, Бүтээн Байгуулалт                Амьдран оршихуйн учир утга

Эх дэлхийн Энх тайвны төлөө хийх ажил их байнаа! 

Бидний Монголчуудад хийх ажил үнэхээр Их байнаа.

Ажлын бол их нь

Ачааны бол хүнд нь

Амьдралын бол үнэн нь амттай, бас сайхан байдагаа.

            Бэрхийг үүрч байж Эрхийг олноо!

            Та биднийг

                        2017-2024   онд        Улс орондоо Эзэн байх!

                        2024-2030   онд        Бүс нутагтаа Эзэн байх!

                        2030-2044   онд        Эх дэлхийдээ Эзэн байх!

            Нөр их Бүтээн Байгуулалт, Түүхэн Цаг Үе хүлээж байнаа!

ЦАГ ... ТООЛЖ ... ЭХЭЛЛЭЭ.

Бүтээн Байгуулалтын

ЦАГ ... ТООЛЖ ... ЭХЭЛЛЭЭ.

Нийгмээрээ Нийтээрээ Хөдлөх цаг боллоо!

Нийхэм журмыг байгуулахад Хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй!

Энх цагийг авчирхад Эвлэрэл хэрэгтэй, Эвлэлдэн нэгдэцгээе!

Мөнх цагийг дэлгэхэд Хөдөлмөр бүтээл зүтгэл хэрэгтэй!

Хамтаараа Бүтээцгээе!

    Бүтээн Байгуулалтын үе ирлээ!

Бүтээн Байгуулалтын

ЦАГ ... ТООЛЖ ... ЭХЭЛЛЭЭ

МОНГОЛЫГ МӨНХ ТНГР ИВЭЭГ!

Сэтгэгдэл ачааллаж байна ..