2018-12-30 МЗХ
Admin Admin 126

“Next Stop 2018” оны Бүтээгч залуус тодорлоо

            МЗХ, Залуу удирдагч сангаас 26 дахь жилдээ “NEXT STOP” Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн наадам өчигдөр Шангри-Ла Улаанбаатар-т зохион байгуулагдлаа. Тус наадамд олон нийтээс нэр дэвшүүлсэн 300 гаруй бүтээгч залуусаас санал хураалт, зохион байгуулагчдын шалгуураар салбар тус бүрд тэргүүлсэн 33, нийт 66 эрхэм тодорсон билээ. Эдгээр 66 эрхэм нь Бүтээн байгуулалтын 25 жилд бүтээн байгуулалтын эзэд байж ачааны хүндийг үүрч явна гэдэгт Монголын залуус итгэж, сонгосон юм.


            Бүтээн байгуулагчдын Анхдугаар оны Next Stop” ёслол хүндэтгэлийн их наадмын Энх цагийн Мөнх дуудлагыг хүлээн авч хүндэт зочдоор уригдан тус наадмыг жил бүр чимдэг уламжлал ёсоор олны танил эрхмүүд, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Хөдөлмөрийн баатрууд, гавьяат тамирчид, дуучид, жүжигчид хүрэлцэн ирсэн юм. Монголын бүтээгч бизнесмэнүүд, нийгэм улс төрийн салбарын залуус улам бүр чадваржиж, улам бүр залуужиж буйг “Next Stop” наадмын нэр дэвшигчдээс харж болно.

            Наадмын хүндэт зочид, оролцогчдын санал хураалтын дүнгээр  2018 оны Бүтээгч Улс төрч залуу-аар Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Монгол Улсын үнэн зоригт улам нэмэх харцага, Босоо Хөх Монгол ТББ-ын Тэргүүн, Чөлөөт бөхийн Олон Улсын хэмжээний мастер Ганзоригийн Ганхуяг


“Бүтээгч Бизнесмэн Залуу”-аар Хэнтий аймгийн уугуул малчин залуу Ц.Жанчивдорж тус тус шалгарч “Алтан Гэрэгэ”-гээ атгалаа.

Нийгмээрээ Нийтээрээ Хөдлөх цаг боллоо!

Нийхэм журмыг байгуулахад Хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй!

Энх цагийг авчирхад Эвлэрэл хэрэгтэй, Эвлэлдэн нэгдэцгээе!

Мөнх цагийг дэлгэхэд Хөдөлмөр бүтээл зүтгэл хэрэгтэй!

Хамтаараа Бүтээцгээе!

    Бүтээн Байгуулалтын үе ирлээ!

Бүтээн Байгуулалтын

ЦАГ ... ТООЛЖ ... ЭХЭЛЛЭЭ



Сэтгэгдэл ачааллаж байна ..