"Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог" тайван жагсаал боллоо
2019-03-08 МЗХ
Admin Admin 144

"Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог" тайван жагсаал боллоо

Жил бүрийн 3-р сарын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр бол баярлаж цэнгэх баярын өдөр гэхээс илүүтэй эмэгтэйчүүд өмнөө тулгарч буй асуудлаа ярилцах, нийгэмд дуу хоолойгоо хүчтэй хүргэх тэмцлийн өдөр юм. Тиймээс ч энэ өдрийг олон оронд тайван жагсаал цуглаан хийх, уулзалт хэлэлцүүлэг өрнүүлэх байдлаар тэмдэглэн өнгөрүүлдэг.

Үүний нэг томоохон хэлбэр болох дэлхийн 70 гаруй оронд зохион байгуулагддаг “Join Me on the Bridge” олон улсын хөдөлгөөнийг Монголын Залуучуудын Холбоо 5 дах, жилдээ “Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог” тайван жагсаалыг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ нь эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдэд тулгамдаад байгаа асуудлын талаар хөндөж, дуу хоолойг нь олон нийтэд хүргэх, уриалах нөлөөллийн томоохон арга хэмжээ болдог юм.



Энэ жилийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тайван жагсаал өнөөдөр  11:00 цагаас МЗХ-ны төв байрнаас эхэлж, Энхтайвны гүүр- МЗХ-ны төв байр гэсэн маршрутаар 80 гаруй жагсагчид оролцлоо. Оролцогчид  үндэсний хувцастай жагссан бөгөөд "Байгалийн шалгуурыг эх чанар явуулдаг буюу сонголтыг эмэгтэй хүн хийдэг", "Хольж үл болох цус, хөндөж үл болох яс", "Эмэгтэй хүн уламжлалыг залгаж Эрэгтэй хүн удамшлыг дамжуулдаг" зэрэг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зорилго бүхий үг мессэжийг олон нийтэд хүргэлээ.


Тайван жагсаалд  “Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо”, “Их Монгол эмэгтэйчүүдийн холбоо”, Олон Улсын хэмжээний мастер Г.Угалзцэцэг “Хэм”, “Тэлмэн түүчээ”, ”CIM” клубүүд  зэрэг  эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр ажилладаг ТББ-уудын төлөөлөл оролцлоо. 




Сэтгэгдэл ачааллаж байна ..