2018-01-05 МЗХ
Admin Admin 341

NEXT STOP наадмын шилдгүүдийн шагналыг салбар бүрийн төлөөллүүд гардуулан өглөө

Монгол Улсын өнөөгийн нийгэм улс төр, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, залуу төр нийгмийн зүтгэлтэн, бизнесмэнүүдийн нэр хүндийн үзүүлэлтийг тогтоох зорилгоор 25 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж буй Оны залуу”-г шалгаруулах  “Next Stop”  наадам 12-р сарын 30-ны өдөр болж, шилдгүүдээ шалгаруулсан билээ.


“Next Stop”  наадмаар Шилжилтийн 25 жилийн Нийгэм, улс төр, Эдийн засаг, бизнесийн “Топ залуу”, 2017 оны “Бүтээгч улс төрч залуу”, “Бүтээгч бизнесмэн залуу” гэсэн дөрвөн номинацийн эзнийг тодруулсан бөгөөд шилдгүүдийн шагналыг салбар бүрийн төлөөллүүд гардуулан өгсөн байна.


Шилжилтийн 25 жилийн Нийгэм, улс төрийн “Топ залуу”-аар шалгарсан УИХ-ын гишүүн, Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн шагналыг Монгол Улсын  ШУ-ны гавъяат ажилтан, доктор, профессор, академич Л.Хайсандай, ноён Н.Энхбаатар, 2017 оны Шатрын дэлхийн аварга  Н.Содбилэг нар гардуулан өгсөн бол Эдийн засаг, бизнесийн “Топ залуу”-аар шалгарсан М-Си-Эс Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргалын шагналыг Монгол Улсын гавъяат багш Ц.Төвшинтөгс, Улсын Драмын Эрдмийн Театрын Ерөнхий найруулагч, Монгол Улсын Төрийн соёрхолт  Н.Наранбаатар, Уран нугаралтын Олон улсын А зэрэглэлийн тэмцээний мөнгөн медалт А.Аззаяа нар гардуулан өгчээ.

Харин 2017 оны “Бүтээгч улс төрч залуу”-аар шалгарсан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн шагналыг Үндэсний ШУ-ны академич, доктор, профессор Д.Бор, МУГТ, oлимп, дэлхийн хос медальтан Д.Отгондалай, Түмний эх гал уяааны уралдаанч хүүхэд Г.Отгонбаяр нар гардуулан өгсөн байна. Мөн 2017 оны “Бүтээгч бизнесмэн залуу”-аар шалгарсан Монгол телевизийн захирал, Тэрэлж зочид буудлын захирал, Монголын Хэвлэл мэдээллийн удирдах зөвлөлийн дарга Ч.Номингийн шагналыг МУСГЗ, профессор С.Даш, Улсын даян мэргэн, улсын хошой түрүү, Есүхэй сурын холбооны тэргүүн Б.Ёндон, 2017 оны Олон улсын цээж тоолол, Сорабан санпин тэмцээний мөнгөн медальт  Э.Тэргэл нар тус тус гардуулан өгсөн аж.




Сэтгэгдэл ачааллаж байна ..