2019-01-18 МЗХ
Admin Admin 187

МЗХ “Залуусаа бүтээе” уриан дор 25 жилийнхээ ажлыг төлөвлөжээ

Өнөөдөр МЗХ байгуулагдсаны 28 жилийн ой тохиож байна. Тэртээ 1991 оны 1-р сарын 18-ны энэ өдөр МХЗЭ-ийн XX Их хурлаар Монголын залуучуудын нийтлэг хүсэл сонирхол, эрх ашгийг хамгаалах зорилгоор шинэ үеийн залуучуудын байгууллага болох Монголын Залуучуудын Холбоог байгуулахаар шийдвэрлэсэн байна. Өнөөдөр МЗХ 21 аймаг, 9 дүүрэг, 330 суманд салбар нэгжтэй дэргэдээ Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж, Залуучуудын Хөгжлийн “Полиси” төв, Залуучуудын Аялал Жуулчлалын төв, Монголын Хүүхдийн байгууллагуудтай үйл ажиллагаагаа явуулж байна

Өнгөрсөн 27 жилийн хугацаанд МЗХ  залуучуудынхаа тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө ажиллахын зэрэгцээ залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолой болон түүчээлэн ажилласаар байгаа. МЗХ нь Азийн залуучуудын ууган байгууллага төдийгүй өнөөгийн ерөнхийлөгч А.Мөнхбат  нь Дэлхийн залуучуудын ассамблейн Ази хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм.

2018 оноос МЗХ “Залуусаа Бүтээе” уриан дор ирэх 25 жилийнхээ ажлыг төлөвлөн ажиллаж эхэлсэн бөгөөд 2024 онд улс орондоо эзэн болох, 2030 онд Бүс нутагтаа, 2044 онд дэлхийн тэргүүлэгч орон болоход манлайлан ажиллах болно.

Энэ онд МЗХ уламжлал болсон “Эврика” эрдэм шинжилгээний бага хурал, “Иргэний андгай”, “Залуу хүн” лекц зэрэг залуучуудын хүсэн хүлээдэг томоохон ажлуудаа илүү өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна. Сонирхуулахад МЗХ залуучууддаа илүү нээлттэй ойр байхыг эрмэлзэж, “Залуучуудын ордон”-оо нээлттэй ажлын байр болгох бөгөөд хүүхэд залуучуудын төлөө үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагууд, ТББ , төсөл санаачлагчдыг хамтран ажиллахыг урьж байгаа юм байна.    


Сэтгэгдэл ачааллаж байна ..