МХЗЭ, МЗХ-нд ажиллаж байсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
2019-02-12 МЗХ
Admin Admin 138

МХЗЭ, МЗХ-нд ажиллаж байсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Монголын Залуучуудын Холбоо жил бүр Сар шинийн баяраар МХЗЭ, МЗХ-нд ажиллаж байсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг сайхан уламжлалтай. Энэ жил ч мөн адил ирж буй Урвуулагч хэмээх шороон гахай жилээ угтан 80 гаруй ахмад буурлуудаа хүндэтгэн хүлээн авсан бөгөөд тэд  нэгэн өдрийг дуутай хууртай, хөгжил баясалтай, хуучны сайхан дурсамжуудаа хуваалцан тэмдэглэн өнгөрөөв.

Мөн энэ үеэр ахмадууд залуустаа хандан  алтан сургаалиа хайрлаж, цаашид анхаарах, санах сэдэх  зүйлийн талаар ч чин сэтгэлээсээ ярилцаж , үзэл бодлоо хуваалцсан юм.

Энэхүү үйл ажиллагааг
дэмжин “Сүү” ХК, “Өгөөж чихэр боов” ХХК зэрэг  байгууллагууд ахмад настнуудад өөрийн нэрийн
бүтээгдэхүүнээр гарын бэлэг барьсан юм.

 



Сэтгэгдэл ачааллаж байна ..