2019-02-26 МЗХ
Admin Admin 106

Төв, Дорнод аймгийн Залуучуудын холбоод шинэ удирдлагатай боллоо

Монголын Залуучуудын Холбоо нь шинэ он гарсаар аймгийн залуучуудын холбоодынхоо үйл ажиллагааг идэвхжүүлэн, бүтэц бүрэлдэхүүнийг шинэчлэн зохион байгуулж эхэллээ. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн  2-р сарын 16-нд Дорнод аймгийн Залуучуудын Холбооны шинэ тэргүүнээр сонгогдсон Лхагвасүрэн ажлаа хүлээн авлаа.  Тус аймгийн Залуучуудын холбооны тэргүүнээр 2013-2019 онд Т.Амартүвшин ажиллаж байсан билээ.

Мөн 2-р сарын 22-нд Төв аймгийн Залуучуудын холбооны 2013-2019 оны тэргүүн Б.Дөл шинээр  тэргүүнээр сонгогдсон  Ж.Хонгорбаатарт тамга гэрчилгээг гардуулан өгч ажлын амжилт хүслээ.

Ийнхүү Төв болон Дорнод аймгийн Залуучуудын холбоод шинэ удирдлага, бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажилдаа эрчимтэй орлоо.


 

Сэтгэгдэл ачааллаж байна ..