2020-05-08 МЗХ
Admin Admin 118

МЭДЭГДЭЛ


Монголын Залуучуудын Холбоо нь 21 аймаг, 9 дүүрэгт салбар холбоо, чиглэлийн салбар холбоо, сум хорооны залуучуудын зөвлөл, клуб, хороодоос бүрдсэн 1080 салбар нэгж байгууллагуудтай Үндэсний хэмжээний залуучуудын төв байгууллагын хувьд өнгөрснөө дүгнэн, ирээдүйгээ бүтээдэг хүн нийхмийн зарчмыг үндэс болгон залуучуудын нийхмийн хөгжилд гүйцэтгэх үүргийг дахин тодорхойлж “Бүтээгч залуу хүн”, “Бүтээн байгуулагч залуу үе” байх эрхэм зорилгыг дэвшүүлэн эвлэлдэн нэгдэж, хөдөлмөрлөж бүтээн, хамтдаа хөгжин дэвжиж энэ цаг үе, нийгмээ ”Их Монгол - 2044” Бүтээн байгуулалтын дуудлагад уриалан ажиллаж байгаа билээ.

Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтийг вирусын аюулаас хамгаалах зорилгоор Монгол Улсын эрх бүхий байгууллагуудаас хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байгааг бид мөрдлөг болгон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байгаа болно.

#МЗХ

#БүтээнБайгуулалт
#БүтээгчҮе
#БүтээхчЦаг
#БүтээгчЕртөнц
#ХариуцлагатайМонгол


Сэтгэгдэл ачааллаж байна ..