2017-10-12 МЗХ
Admin Admin 241

“Цагаан Уул” яруу найргийн наадамтай хамтран ажиллаж буй байгууллагуудаа баярлалаа

Хайрын шүлгийн “Цагаан Уул” яруу найргийн наадам энэ сарын 14-ны өдөр болох билээ. Энэхүү наадам  нь залуу яруу найрагчдын хүсэн хүлээдэг наадам болоод удаж байна. Жилээс жилд уг наадам цар хүрээгээ тэлж олон залуу яруу найрагчид төрөн гарсаар байна. 19 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа наадмыг Монголын Зохиолчдын Эвлэл, МҮОНТ хамтран зохион байгуулж байгаа юм. Түүнчлэн залуу яруу найрагчдыг дэмжин ерөнхий ивээн тэтгэгчээр “Номин Холдинг”, хамтран ажиллагчаар “Forever Living Product Mongolia” компаниуд ажиллаж байна.


Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон залуу яруу найрагчдыг олон нийтэд таниулах, уран бүтээлийн нийтийн хүртээл болгоход хамтран ажиллаж, ивээн тэтгэж байгаа байгууллагууддаа баярлалаа. Хүүхэд залуусын төлөөх та бидний үйлс үргэлж амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай. 

Сэтгэгдэл ачааллаж байна ..