Хөл бөмбөг спорт болохоос спирт биш
2014-06-19 МЗХ
eenee-DELETED 148

Хөл бөмбөг спорт болохоос спирт биш


Энэ зун залуусын хувьд мөрөөдөл биелэсэн зун болж өнгөрөх нь. Дэлхий нэг дуугаар амьсгалж, “FIFA WORLD CUP” гэсэн далбаан дор нэгдэж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал ертөнц гээд нэг найзтайгаа таарахад хүртэл өчигдөр орой аль баг хожсон бэ гэж мэндлэх болж. Манайх ч удахгүй хөлбөмбөгийн багтай болж дэлхийн аваргад өрсөлдөнө гэсэн мөрөөдөл хүн бүрийн зүрх сэтгэлд байгаа нь тодорхой. Бразил18 хэмээн хочлогдсон НИТХ-ын төлөөлөгчид маань магадгүй туршлага судлахаар явсан ч юм билүү хэн мэдлээ. Гэвч нэг асуудал бий. Хөл бөмбөг гэхээр бакал дүүрэн пиво нүдэнд нь харагдаад яг л зэрэглээ шиг. Уул нь спирт биш спортыг сонгоод байгаа шүү дээ. Үүнтэй зэрэгцээд сонирхолтой жиргээнүүд ч сошиалаар нисч байгаа. Тэр дундаа эрчүүд эмэгтэйчүүд хөл бөмбөгийн асарт яах гэж ирдгийг ойлгодгүй л гэнэ. Ихэнх нь эмэгтэйчүүдийг хөлбөмбөгөөс түлхсэн, эсвэл худалч тэмээний тухай, хоёр багт бооцоо тавьсан жиргээнүүд байх юм. Харин хамгийн оновчтой, сургамжтай, мэдрэмжтэй жиргээг МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат нисгэлээ. Хөл бөмбөг спорт болохоос спирт биш, Спортлог амьдарцгаая, ДАШТ далим биш, Элгээ бод, Эхнэрээ бод, Эрүүл мэнд #1 #МЗХ гэж жиргэсэн байсан юм. Яалт ч үгүй МЗХ спирт биш спортыг сонгоё гэж залуучуудыгаа уриалж энэ хүрээнд олон үйл ажиллагаануудыг зохион байгуулсан. Сая автомашингүй өдрөөр “Спирт үү, спорт уу” аян нээлтээ хийсэн юм. Энэ зун залуусын хүсэн хүлээсэн мөч ирж байгаа ч дээрх жиргээг хараад бас нэгийг бодоход илүүдэх л юм байна. 

Сэтгэгдэл ачааллаж байна ..