2017-02-13 МЗХ
Admin Admin 460

“Сайн үйлсийн аян – 2017” амжилттай эхэллээ

Улаанбаатар хот дахь Өмнөговь аймгийн залуучуудын холбоо  2017 оны мөрийн хөтөлбөрийн хүрээнд оны эхний сайн үйлсийн аянаа эхлүүлсэн байна. “Сайн үйлсийн аян – 2017”  аянд нийгмийн зорилтот бүлгийн Бадамлянхуа хүүхдийн асрамжийн газрын хөгжлийн бэрхшээлтэй бүтэн өнчин нийт 12 хүүхэд хамрагдсан байна.


Аав ээжийн хайраар дутаж яваа алдрай бяцхан дүү нартайгаа нэг өдрийг хамтдаа хөгжилтэй, дурсгалтай, бүтээлч өнгөрүүлсэн байна. Тэд цаашид бидний ирээдүй болсон хүүхэд, багачууд руу чиглэсэн олон ажил хийхээр төлөвлөжээ.

Хүүхэд бүхний хайранд иннэмсэглэж тодорч

Хүн бүр хайраар бялхаж байх болтугай


Сэтгэгдэл ачааллаж байна ..