2014 “Оны залуу”-с Төрийн ордонд лекц уншина
2015-10-07 МЗХ
Admin Admin 332

2014 “Оны залуу”-с Төрийн ордонд лекц уншина

Монголын Залуучуудын холбооноос “Next Stop” харшийн наадмыг жил бүр зохион байгуулж, тухайн оныхоо нийгэм улстөр, бизнес эдийн засгийн салбарын шилдэг залуусыг тодруулдаг бөгөөд шилдгээр шалгарсан “Оны залуу”-с  залуучуудад зориулан лекц уншдаг уламжлалтай билээ. Тэгвэл 2014 “Оны залуу” лекц энэ сарын 31-нд Төрийн ордны Их танхимд лекц болох гэж байна.


Өнгөрсөн онд салбар салбарын эрхмүүдээс рейтингээрээ тэргүүлж нийгэм улс төрийн “Оны залуу”-аар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, бизнес эдийн засгийн салбарын “Оны залуу”-гаар UFC группын ерөнхийлөгч О.Амартүвшин нар тодорсон юм. Тэгвэл эдгээр эрхмүүд тогтсон уламжлалын дагуу ийнхүү лекц уншихаар болжээ.

“Оны залуу” лекцэнд сонирхсон залуучууд хамрагдах боломжтой бөгөөд МЗХ-ны төв байранд бүртгүүлэх юм байна.


Дашрамд сонирхуулахад, Анхны нийгэм улс төрийн “Оны залуу”-гаар МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, эдийн засаг бизнесийн “Оны залуу”-аар Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар тодорч байжээ.

Та энэ үйл явдалд оролцохын тулд нэвтэрч орох шаардлагатай. Нэвтрэх

Оролцогчид

Ариунболд
А.Ариунболд
2015-10-09
Нурболат
Т.Нурболат
2015-10-08
Мөнх-Эрдэнэ
А.Мөнх-Эрдэнэ
2015-10-08
Ялалт
Н.Ялалт
2015-10-07
БОЛОРЦОГТ
М.БОЛОРЦОГТ
2015-10-07
2015-10-07

Сэтгэгдэл ачааллаж байна ..