2016-11-09 МЗХ
Admin Admin 321

МЗХ БНСУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монголын Залуучуудын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Анхжаргал, Гадаад Харилцааны албаны дарга Ч.Хонгорзул нар Бүгд Найрамдах Солонгос Улсын элчин сайд У Сун тай уулзалт хийлээ.

Уулзалтаар МЗХ-ны шинэ бүтэц зохион байгуулалт, энэ сард нээгдэх соёлын төвийн асуудал, хоёр орны залуучуудын байгууллага хооронд хамтын ажиллагааг эхлүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.


Монголын Залуучуудын Холбоо нь Бүгд Найрамдах Солонгос Улсын элчин сайдын яамтай найрсаг  хамтын ажиллагаатай бөгөөд МЗХ-ны төв байран дээр Монгол-Солонгосын соёлын төв 11 дүгээр сард нээлтээ хийнэ. Энэхүү төв нь Солонгосын соёлыг судалдаг оюутан залуус хэн бүхний өмнө үүд хаалга нээлттэй байна.

.

Сэтгэгдэл ачааллаж байна ..