“Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар” санаачилгат төсөлд байгууллагууд нэгдсээр байна
2015-07-06 МЗХ
Admin Admin 647

“Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар” санаачилгат төсөлд байгууллагууд нэгдсээр байна

Монголын Залуучуудын Холбоо нь 2012 оноос эхлэн хэрэгжүүлсэн “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийнхөө  хүрээнд Трек дугуйн дэлгүүртэй хамтран “Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар” санаачлагат төслийг  өнгөрөгч тавдугаар сараас хэрэгжүүлж эхлээд байна.

Төслийн хүрээнд Монголын Залуучуудын Холбоо, "Trek" дугуйн дэлгүүр нь олон улсын стандартад нийцсэн 10 төрлийн унадаг дугуйн зогсоолын саналыг боловсруулж, уг саналаа танилцуулга хэлбэрээр бэлдэн 500 орчим байгууллагад албан ёсоор илгээсэн юм.

Тэгвэл энэхүү хүсэлтийн дагуу 7 байгууллага “Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар” санаачилгат төсөлд нэгдэж унадаг дугуйн зогсоолтой болсон байна.

“Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжсэнээр сүүлийн  хоёр жилд дугуйн хэрэглээ 7 дахин нэмэгдсэн бөгөөд харин дугуйчдад унадаг дугуйн зам, унадаг дугуйн зогсоол хамгийн их хэрэгцээтэй байгаа юм. Иймд унадаг дугуйн зогсоолыг нийслэлд үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургууль, төр хувийн хэвшлийн бүхий л байгууллагууд байгуулвал дугуй унах иргэдийн тоо нэмэгдэж, нийслэл хотын агаарын бохирдол болон замын түгжрэл ч буурах боломжтой юм.

Та энэ үйл явдалд оролцохын тулд нэвтэрч орох шаардлагатай. Нэвтрэх

Оролцогчид

Одоогоор оролцогч байхгүй байна

Сэтгэгдэл ачааллаж байна ..