2019-05-16 МЗХ
Admin Admin 219

“ХАВРЫН БАЯР-2019” УЛСЫН ХХVIII УДААГИЙН УЛАМЖЛАЛТ БҮЖГИЙН НААДМЫН УДИРДАМЖ


Ерөнхий зүйл                                                                                                                               


Зорилго: Хүүхэд, өсвөр үе, оюутан, залуучууд, насанд хүрэгчид болон ахмадын чөлөөт цагийг зөв соёлтой өнгөрүүлэх,бие бялдар, эрүүл мэнд, хөдөлгөөн, хөгжмийн боловсрол олгож, ёс суртахууны өв тэгш хүмүүжилтэй болгох, бүжиг дэглээч нарын авъяас билгийг нээн тодруулах, алдаршуулах, бүжгийн хөгжлийг тодорхойлох


Нэг. ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨР,  ЗОХИОН БАЙГУУЛАЛТ


1.1.      “Хаврын баяр-2019XXVIII наадмын хугацаа, наадмын зохион байгуулалт

а/Хаврын баяр бүжгийн наадмыг  цэнгээнт бүжиг, үндэсний бүжиг, нийтийн бүжиг, зохиомжит бүжиг гэсэн  төрлүүдээр  2019 оны 05-р сарын 22 ны өдөр 09.00 цагт монгол бөхийн өргөөнд зохион байгуулна.

б/ Хаврын баяр-2019 наадмын шалгаруулалтыг 2 үе шаттайгаар зохион байгуулна.

/ Шалгаруулалтын хуваарийг удирдамжийн хүснэгтээс харна уу/.

в/ Наадмын шагнал гардуулах “Гала” тоглолтыг 2019 оны 05-р сарын 22 ны өдөр 19.00 цагт зохион байгуулна.

г/ XXVIII удаагийн наадамд зориулсан нөхөрсөг уулзалт, үзэсгэлэн, 2019 оны 05-р сарын 21 нд 16.00 цагт Монголын Залуучуудын Холбооны байранд зохион байгуулна. Тус арга хэмжээний үеэр Улсын хошой алтан медальт хамтлагууд болон үе үеийн энэхүү наадамд оролцож байсан хамтлагуудад зориулсан алдаршуулах үйл ажиллагаа тус тус зохион байгуулна.

1.2.      “Хаврын баяр-2019” наадмын

-Ерөнхий зохион байгуулагч  “Монголын Залуучуудын Холбоо”

-Хамтрагч байгууллага“ Монголын Бүжгийн Зөвлөл”, “Натурданс продакшн”

-Дэмжигч байгууллага   -ЗГХА Соёл Урлагийн газар,

                                          -ЗГХА Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газар

                                          -Нийслэлийн Соёл Урлагийн газар

                                          -Монгол бөхийн өргөө

                                          -Монголын сурагчдын холбоо           


“ХАВРЫН БАЯР- 2019”  НААДМЫН ХӨТӨЛБӨР,  ХАМРАХ ХҮРЭЭ, НАСНЫ

АНГИЛАЛ, ХУГАЦАА, ТАВИГДАХ ШААРДЛАГА, БҮЖГИЙН НААДМЫН ТӨРӨЛ НЭР


Хоёр. ЦЭНГЭЭНТ БҮЖГИЙН ТӨРӨЛ


а/ Цэцэрлэгийн нас  /04-07 нас/

-       Латин америкийн бүжгийн төрлөөс аль нэгийг  /ЧаЧаЧа, Самба, Жайв- 3.5-4.0 мин/

-       Хүүхдийн сэдэвтэй зохиомжит бүжиг /3.0-3.5 минут/

б/ Сургуулийн дунд нас /12-14 нас/

-       Европын бүжгийн эвлүүлэг /Удаан вальс, Танго, Вений вальс,Удаан фокстрот, Хурдан фокстрот /5.0 мин/

-        Латин америкийн бүжгийн  эвлүүлэг /ЧаЧаЧа, Самба, Румба, Пасодобль, Жайв /5.0 мин/

в/ Сургуулийн ахлах нас /16-17 нас/

-       Европын бүжгийн эвлүүлэг /Удаан вальс, Танго, Венни вальс,Удаан фокстрот, Хурдан фокстрот /6.0 мин/

-       Латин америкийн бүжгийн  эвлүүлэг /ЧаЧаЧа, Самба, Румба, Пасодобль,Жайв /6.0 мин/

г/ Оюутан залуучуудын нас /19 ба түүнээс дээш/

-       Европын бүжгийн эвлүүлэг /Удаан вальс, Танго, Венни вальс,Удаан фокстрот, Хурдан фокстрот /6.0 мин/

-       Латин америкийн бүжгийн  эвлүүлэг /ЧаЧаЧа, Самба, Румба, Пасодобль, Жайв /6.0 мин/

д/ Ахмад нас /45 ба түүнээс дээш/

-       Европын бүжгийн эвлүүлэг /Удаан вальс, Танго, Венни вальс,Удаан фокстрот, Хурдан фокстрот /6.0 мин/


Гурав. НИЙТИЙН ЦЭНГЭЭНТ БҮЖГИЙН ТӨРӨЛ

3.1 Ахмадын тэмцээн /35-55 нас/

-  Нийтийн цэнгээнт бүжгийн эвлүүлэг,  бүжиг харгалзахгүй /6 мин/

3.2 Ахмадын  тэмцээн /56 ба түүнээс дээш /

                      -  Нийтийн цэнгээнт бүжгийн эвлүүлэг, бүжиг харгалзахгүй /6 мин/

3.3    Байгууллагуудын дундах тэмцээн /нас харгалзахгүй/

-       Нийтийн цэнгээнт бүжгийн эвлүүлэг, бүжиг харгалзахгүй /6 мин/


Дөрөв. ҮНДЭСНИЙ БҮЖГИЙН ТӨРӨЛ

Тайзны монгол бүжгүүдээс сонгох, шинээр тайзны хэлбэрт оруулсан монголын үндэстэн, угсаатны бүжгүүдээс бүжиглэнэ /3.0-4.0 мин/

4.1 Цэцэрлэгийн нас         

4.2 Сургуулийн дунд нас

4.3 Сургуулийн ахлах нас

Жич: 1 хамтлаг 12-16 хүний бүрэлдэхүүнтэй байх


Тав. ХОСЫН ТЭМЦЭЭНИЙ ТӨРӨЛ

“ХААН ХАТАН” ШАЛГАРУУЛАХ

5.1 Оюутан залуучууд /19 ба түүнээс дээш/ 

- Латин америк бүжиг   /ЧаЧаЧа, Самба, Румба, Жайв /

-Европын бүжиг / Удаан вальс, Танго, Венни вальс, Хурдан фокстрот /   2 бүжгийн нийлбэр оноогоор дүгнэнэ

5.2 Ахмад нас  /35-55 нас/

-Уран вальс,Танго,Удаан фокстрот, Хурдан фокстрот,

5.3 Ахмад нас  /56 ба түүнээс дээш /

-Падеспань,Удаан фокстрот, Коробейник, Танго, Вальс бостон

5.4 Оюутан залуучуудын хамтлаг бүрээс 1 хос бүжигчин оролцоно.

5.5 Ахмад насны хамтлаг бүрээс 2 хос бүжигчин оролцоно.


Зургаа. ШАГНАЛ УРАМШИЛ “ХАВРЫН БАЯР -2019” НААДАМ

6.1. “Цэнгээнт бүжгийн төрөл” 

- Европын бүжгийн эвлүүлэг ангилал тус бүр 1,2,3-р байр, тусгай байр. алт, мөнгө, хүрэл медаль, хүндэт диплом

- Латин америкийн бүжгийн  эвлүүлэг ангилал тус бүр 1,2,3-р байр, тусгай байр. алт, мөнгө, хүрэл медаль, хүндэт диплом

- Хүүхдийн сэдэвтэй зохиомжит бүжиг 1,2,3-р байр, тусгай байр. алт, мөнгө, хүрэл медаль, хүндэт диплом

6.2 “Нийтийн цэнгээнт бүжгийн төрөл”  насны ангилал тус бүр 1,2,3-р байр, тусгай байр, алт, мөнгө, хүрэл медаль, хүндэт диплом

6.3. “Үндэсний бүжгийн төрөл” насны ангилал тус бүр 1,2,3-р байр, тусгай байр алт, мөнгө, хүрэл медаль, хүндэт диплом, шилжин явах цом

6.4 “Хаан Хатан” /19-34/, /35-дээш/ насны ангилалд тус бүр 1 хос, “Хаан Хатан” өргөмжлөл, тууз


Долоо. ДҮГНЭХ ЖУРАМ

7.1 Шалгуур тус бүрт өгөгдөх оноог шүүгчдийн зөвлөлийн хурлаар тогтоох

7.2 Бүжиг дэглээч багшийн чөлөөт сэтгэлгээ, /фантаз, дэг найруулга /

7.3 Хамтлагийн бүжигчдийн гүйцэтгэл, ур чадвар / хоорондын харьцаа, ёс зүй/

7.4 Хувцаслалт, зохицсон байдал /имижд, тайзны соёл/

7.5 Удирдагч багш, дасгалжуулагчдын бүтээлч санаачилга, манлайлал, /ёс зүй, харьцаа/

7.6 Ая дуу, бичлэгийн найруулга, зохиомж, бичлэгийн түвшин чанар,  удирдамжийн дагуу үргэлжлэх хугацааг харах

7.7  Тэмцээнийг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнд хамтлагт бүжиг дэглээгүй багш, дасгалжуулагчдыг томилох, мэргэжлийн бүжиг дэглээч, ахмад гавъяат багш нарыг томилох, техникийн зөвлөгөөнийг өгөх, шаардлагатай тохиолдолд гадны улс орноос шүүгчдийг оролцуулах


Найм. ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

8.1. Дээрх тэмцээний төрөл тус бүрт оролцохдоо хамтлагууд эрхийн мандаттай байна. Мандат цэцэрлэг, сургууль оролцогч тус бүр 10.000 төгрөг, ажилчид оюутан залуучууд ахмад оролцогч тус бүр 15.000 төгрөг байна.

8.2. Хөгжөөн дэмжигчдийн тасалбар 15.000 төгрөг байна.

8.3 Хүүхэд, өсвөр үеийнхний тэмцээнийг үзэж сонирхохоор хүрэлцэн ирж буй сургуулийн сурагчдын хөгжөөн дэмжигчид, хамт олон, бүжиг сонирхогч үзэгчид, эцэг эхчүүдийг  хамтлагийн удирдагч багш зохион байгуулж, захиалгыг хүлээн авч, зохион байгуулна.

8.4 “Хаврын Баяр-2019” наадамд оролцож буй хамтлагийн удирдагч багш, арга зүйчид наадмын дэгийг баримталж, уламжлалт наадмын  тэмцээний  тасалбарыг зохион байгуулах /хөгжөөн дэмжигчдээ бэлтгэх/

8.5 Хамтлаг нь мэдүүлэг, танилцуулга, тамирчдын төрсний гэрчилгээний хуулбартай оролцох, техникийн зөвлөгөөнд авчрах.

8.6 Цэнгээнт бүжиг, Нийтийн цэнгээнт бүжгийн төрлүүдэд оролцож байгаа хамтлагийн гишүүд 6 эсвэл 8 хосоос буюу 12 ба 16 бүжигчдээс бүрдэнэ.

8.7 Техникийн зөвлөгөөнийг 2019 оны 05-р сарын 21нд 14.00 цагт МЗХ-ны байранд зохион байгуулна, Тэмцээнд оролцох мэдүүлгийг 2019 оны 05-р сарын 17 ны дотор

1.МDSAscrutineer@gmail.com хаягаар хүлээн авна.

Харилцах утас:  9912-3300,   9915-4255,   9918-5381


 Ес. БУСАД ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

9.1 Наадмын шалгаруулалтын явцад олон жил үр бүтээлтэй ажиллаж бүжгийн уралдаанд амжилттай оролцсон шилдэг багш нарыг урлагийн тайз, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр сурталчлах, тусгай хөтөлбөрт арга хэмжээг зохион байгуулах, шагнах

9.2 “Хаврын Баяр-2019” наадмын явцын сурвалжлагыг бэлтгэж мэдээллийн хэрэгсэлээр нэвтрүүлэг бэлтгэн хүргэнэ.


Сэтгэгдэл ачааллаж байна ..