2015-07-02 МЗХ
Admin Admin 1616

Дугуйн бүх төрлийг үйлчилгээг нэг дороос авах боломжтой болжээ



Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Nice bike” клубын хамт олон Монголын Залуучуудын Холбооны байрны хажууд унадаг дугуйн түрээс, засвар үйлчилгээний төвийг шинээр нээгээд хоёр дах жилийнхээ нүүрийг үзэж байна.
Тус төв нь төрөл бүрийн унадаг дугуйг хувь хүн, албан байгууллагуудад түрээслүүлж, дугуйн засвар үйлчилгээг үзүүлдэг байсан бол энэ удаад унадаг дугуйн угаалгын үйлчилгээг явуулж эхлэсэн байна. Дугуйныхаа засвар үйлчилгээг хийлгэснийхээ дараагаар заавал үнэтэй машин угаалгыг газрыг зорих шаардлагагүй болжээ. Ийнхүү угаалгын үйлчилгээ нээгдсэнээр дугуйчид унадаг дугуйн бүх төрлийн үйлчилгээг нэг дороос авах сайхан боломж нээгдэж байна. Түүнчлэн уг засвар, түрээсийн төвийн өөр нэг давуу тал нь түрээслэж авсан дугуйгаараа өөрийн хүссэн газраараа аялах боломжийг олгодгоороо онцлогтой юм.
Унадаг дугуй түрээслэж унахыг хүсэгчид цахим үнэмлэхээ авчрах ба нэг дугуй нь ажлыг өдрүүдэд цагийн 3000-3500, өдрийн 16000 төгрөгний үнэтэй байгаа бөгөөд түрээслэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөө, хамгаалалтын малгай зэргийг бэлдсэн байна. Мөн “Nice bike” клуб нь амралтын өдрүүдээр
Иогтай дугуйн аялалыг зохион байгуулж байгаа бөгөөд залуус та бүхэн ч нэгдэх боломжтой аж.

Сэтгэгдэл ачааллаж байна ..