“YOUTH MNG SUMMIT IN SEOUL 2019” болж өндөрлөв
2019-05-01 МЗХ
Admin Admin 99

“YOUTH MNG SUMMIT IN SEOUL 2019” болж өндөрлөв

4 дүгээр сарын 27-ны өдөр Монголын Залуучуудын Холбооны БНСУ дахь салбар зөвлөлөөс “YOUTH MNG SUMMIT IN SEOUL 2019” бизнес–хөдөлмөрийн форумын арга хэмжээнд ЭСЯ-ыг төлөөлж ЭСЯ-ны Зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга Л.Хаш-Эрдэнэ оролцож, нийт оролцогч нарт баяр хүргэж үг хэлэв. Тус арга хэмжээний үеэр Форумын үеэр Б.Идэр-Од “Старт-ап бизнес хөгжүүлэлт”, Л.Нандинчимэг “Хилийн чанад дахь залуусын нийгмийн оролцоо”, Г.Нандин-Эрдэнэ “БНСУ-д мэргэжлээрээ ажиллах нь, онцлог”, Х.Өмөрбек “Залуусын нийгмийн оролцоо”, Э.Энхбаяр “Олон улсын далайн хөдөлмөрийн зах зээл” гэсэн сэдвээр илтгэл тавьж, “Залуу монгол хүн”, “Гарааны бизнес”, “Хөдөлмөр эрхлэлт” гэсэн 3 бүлэг сэдвийн дагуу хэлэлцүүлэг өрнүүлж, “Хөдөлмөрийн яармаг”-ыг зохион байгуулж, нийт 140 орчим залуус оролцсон байна.



Сэтгэгдэл ачааллаж байна ..