2019-04-30 МЗХ
Admin Admin 181

Залуучуудын зөвлөл байгуулах зөвлөмж

Монголын Залуучуудын Холбоо /МЗХ/ нь 1921 оны 08-р сарын 25-нд байгуулагдсан Монголын төдийгүй Азийн анхны иргэний нийгмийн байгууллага юм. МЗХ нь аливаа улс төрийн нам хүчнээс хараат бус байж, залуучууд болон нийгэмд чиглэсэн олон талт үйл ажиллагаа явуулдаг 21 аймаг, 9  дүүрэг, 339 суманд салбар зөвлөлтэй, залуучуудын асуудал мэргэжлээрээ нэгдсэн байнгын 16 хороотой, тусгай салбар холбоод, Залуучуудын зөвлөл, клубүүдтэй залуучуудын үндэсний төв байгууллага юм.

“Андын гэрчилгээ гардуулах жил”-ийн хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагууд, Их, Дээд сургууль, МСҮТ, Коллеж, Ерөнхий боловсролын сургуулиуд дээр залуучуудын зөвлөл байгуулан залуучуудыг хамтын хариуцлагатай бүтээгч үе байхыг уриалан ажиллаж байна.

Залуучуудын зөвлөл гэж юу вэ?  

‘’Залуучуудын Зөвлөл’’ нь МЗХ-ны үндсэн дүрмээр хүлээн зөвшөөрөгдсөн салбар нэгж байх ба 15-45 насны залуучуудын сайн дурын нэгдэл юм. Залуучуудын зөвлөлийг Улаанбаатар хот болон аймаг сум орон нутаг аль ч шатны төрийн болон төрийн бус байгууллага, гадаад улс оронд ажиллаж амьдарч, суралцаж буй Монгол улсын иргэд байгуулж болно.

Залуучуудын зөвлөл байгуулснаар үүсэх давуу тал

 

-  МЗХ-ны хамтын хариуцлагын тогтолцоонд нэгдэх    

-  МЗХ-ноос зохион байгуулж буй гадаад, дотоод үйл ажиллагаанд оролцох

-  Үндэсний өв уламжлал, үнэт зүйлийн сургалтуудад хамрагдах

-  МЗХ-ны дэргэдэх байгууллагуудаар үйлчлүүлэх /Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв,  Сургалт судалгааны полиси/

-  “Бүтээгч ертөнц” хамтын хөгжлийн орон зайн үйл ажиллагаанд оролцох

-  МЗХ-ны салбар нэгж байгууллагууд, зөвлөлүүдтэй хамтран ажиллах, сонирхлын клубүүдэд хамрагдах

-  Залуучуудын зөвлөлөөр дамжуулан МЗХ-ны шагнал, цол тэмдэгт залуучуудаа тодорхойлох, олгох

 -  МЗХ-ны төв байрны хурлын болон сургалтын танхим, номын сан, Солонгосын мэдээллийн төвүүдээр үйлчлүүлэх

-  Залуучуудын бизнес хөгжлийн төвийн үйл ажиллагаанд хамрагдах

-  Залуучуудын сайн дурын үйл ажиллагаанд оролцох

-  Азийн Залуучуудын Зөвлөл, Дэлхийн Залуучуудын Ассамблей, Олон Улсын залуучуудын байгууллагын залуучуудад чиглэсэн төсөл хөтөлбөрт оролцох


Залуучуудын зөвлөлийн хурал

 

Хэлэлцэх асуудал

-  Залуучуудын зөвлөл өөрийн үйл ажиллагааны дотоод журмыг Монголын Залуучуудын Холбооны залуучуудын зөвлөлийн журамтай уялдуулан гаргах, батах

-  Залуучуудын зөвлөлийн тэргүүн, нарийн бичгийн сонгох 5-9 тэргүүлэгч гишүүдийг сонгох

-  Гишүүнчлэлд хамрагдах сонирхолтой залуучуудыг бүртгэх

-  Үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргах, батлах

Залуучуудын зөвлөлийн бүрдүүлэх материал

                Үүнд:

1.       Байгууллагын товч танилцуулга

2.       Залуучуудын зөвлөл байгуулсан хурлын тэмдэглэл

3.       Бүртгэлийн хураамж /Гэрчилгээ, тамга/

               Та бүхэн дээрх материалуудыг Монголын Залуучуудын Холбооны Гүйцэтгэх хороонд хүргүүлснээр залуучуудын зөвлөлийн тамга гэрчилгээгээ гардан авч баталгаажна.

Залуучуудын зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах жишиг журам болон анкетыг www.myf.mn сайтаас татаж авна уу.   


Утас: 77771313, 88090551, 80008101, 88012976, 80080727

Вэв сайт: www.myf.mn

Е-Мэйл хаяг: Division@myf.mn 


Сэтгэгдэл ачааллаж байна ..