2019-05-09 МЗХ
Admin Admin 61

Ялалтын парад боллоо

Өнөөдөр тавдугаар сарын 9 буюу Аугаа их “Ялалтын баяр”-ын өдөр тохиож байна. Одоогоос яг 74 жилийн тэртээх 1945 оны тавдугаар сарын 9-ний энэ өдөр Дэлхийн II дайныг өдөөгч Гитлерийн Герман Берлин хотод үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар энэ өдрийг албан ёсоор Зөвлөлтийн ард түмний ялалтын баяр болгон тэмдэглэх болсон юм. Энэ өдөр бол ганц зөвлөлт ч гэлтгүй Дэлхийн II дайнд зовж, зүдэрсэн бүхий л ард түмний ялалтын баяр билээ.

Энэхүү дайнд нийт 61 улс орон, дэлхийн хүн амын 80 хувь шахам оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 70 сая хүн амь үрэгдсэний ихэнх нь энгийн иргэд байсан байна. Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион ам.доллар болсон нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог байна.

Түүхэн тэмдэглэлт энэ өдрийг манай хөрш Орос орон даяар төдийгүй дэлхий дахин сүр жавхлантай тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Баярын эхлэл Улаан талбайд ёслолын сүрт жагсаал болдгоос эхэлдэг.

Аугаа их Эх орны дайны ялалтын 74 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотод «Мөнхөд дурсагдах дайчид» («Үхэшгүй мөнхийн хороо») хүндэтгэлийн явган жагсаал 5-р сарын 9-ны өдрийн 9:30 цагт боллоо. Явган жагсаал Офицеруудын ордны өмнөх «Монгол ард» эскадрилын хөшөөнөөс – Маршал Г.К.Жуковын хөшөө гэсэн маршрутаар явлаа. Тус Пaрадад Халх голын дайн, Аугаа их Эх орны дайны ялалтад хувь нэмрээ оруулж явсан ойр дотны хүмүүсийнхээ хөргийг барьж яваа хүмүүс олноор оролцож байгаа харагдлаа.






Сэтгэгдэл ачааллаж байна ..