Дайчин нөхөрлөлийн замаар тойрон аялал эхэллээ
2019-08-22 МЗХ
Admin Admin 42

Дайчин нөхөрлөлийн замаар тойрон аялал эхэллээ

Монгол улсын засгийн газрын 2018 оны 210 дугаар тогтоол, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу Монгол улс, Оросын Холбооны улсын хүндэт зочид, залуучуудын хамтарсан “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аяллыг Монгол улсын нутаг дэвсгэрт 2019 оны 08 сарын 19-нөөс 31-ний өдрүүдэд зохион байгуулахаар  Зэвсэгт хүчний жанжин штаб, Монголын Залуучуудын Холбоо, Батлан хамгаалахын их сургууль хамтран зохион байгуулж байна.
Энэхүү тойрон аялал нь Халх голын байлдааны ялалтанд Монгол Зөвлөлтийн дайчдын оруулсан хувь нэмэр,түүхэн ач холбогдлыг иргэд, хүүхэд, залуучуудад ойлгуулах, хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой юм.

Аялалд оролцогч ОХУ-ын 80 залуу 2019 оны 08 сарын 20 нд Монгол улсад хүрэлцэн ирж Хүндэт зочид төлөөлөгчдийг Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Монголын залуучуудын холбооны төлөөлөл хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн бол өнөөдөр Монгол улсаа төлөөлөн аялалд оролцож байгаа 80 залуу хүлээн авч танилцах уулзалтаа хийснээр аялал үргэлжилж байна.




Сэтгэгдэл ачааллаж байна ..