2019-08-26 МЗХ
Admin Admin 52

98 жилийн түүхт өдөр

Монгол улсад Залуучуудын байгууллага үүсэн  байгуулагдсаны  98 жилийн ойн өдрийг угтан МХЗЭ-ИЙН Ахмад ажилтны холбоо, Төв аймгийн ахмадын холбоотой хамтран хүндэтгэлийн хурал зохион байгууллаа.

Тэртээ 1921 оны Ардын хувьсгал, эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх хурц ширүүн тэмцлийн дунд анх “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр үүсэн бий болсон Монголын залуучуудын ууган байгууллага нь Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл түүний албан ёсны залгамжлагч байгууллага Монголын Залуучуудын Холбоо юм.

Монгол төрийн зургаан одонгоор шагнагдсан Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл нь улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах, шинэ Монгол улсыг сэргээн хөгжүүлэх, ард түмнийг соён гэгээрүүлэх, залуу үеийнхнийг дэвшилт үзлээр хүмүүжүүлэх үйлст  онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ. Нэгэн зуун жилийн түүхийн хуудсыг бүтээж байгаа залуучуудын байгууллагыг үе үеийн залуучууд хийж бүтээх их хүслээр жигүүрлэн түүчээлч ирсэн бөгөөд 3 үеийн хэлхээ холбоотой байгууллага гэдгээрээ онцлог юм. 98 жилийн түүхтэй залуучуудын холбоо өнөөдөр ахмад үеийнхнийхээ дэмжлэг хүч зүтгэлээр өөрийн түүхээ цаасан дээр буулгаад байгаа улсын хэмжээний анхны байгууллага болж байна.

 Монголын Залуучууд үе үедээ түүхэн үүрэгээ гүйцэтгэж ирсэн бөгөөд энэ үед их бүтээн байгуулалт хийх томоохон нийгмийн шилжилт дээр ирээд байгааг МЗХ-ны удирдлагууд  онцгойлон баярт оролцож байгаа ахмадуудад хандан хэлсэн бөгөөд ахмад үеийнхний дэмжлэг, зөвлөгөө нэн чухал гэдгийг онцолсон юм. Залуучууд бидний үлгэр жишээ, хүндэт ахмадууддаа эрүүл энх хамгийн сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.


Сэтгэгдэл ачааллаж байна ..