2019-07-19 МЗХ
Admin Admin 81

МЗХ Хамгийн залуу начинд 26 дах жилдээ хурдан удмын даага гардууллаа

Монголын Залуучуудын Холбоо жил бүр Үндэсний их баяр наадмаар тав давж улсын начины болзол хангасан хамгийн залуу начинд хурдан удмын даага бэлэглэдэг уламжлалтай билээ. Анх 1994 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат Улсын аварга Д.Сумъяабазар хурдан удмын даага хөтөлж байсан бол Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын харъяат Улсын залуу начин Б.Орхонбаяр шалгарлаа. Хурдан удмын даагыг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харъяат Монголын Морин спорт уяачдын холбооны ажлын албаны дарга Б.Батбаатар өөрийн адуун сүргээс саран тамгатай хонгор зүсмийн даагыг хишиг буулгаж МЗХ-ны ЕНБД Б.Бэлгүтэй, БХЗГ-н дарга Ө.Шинэхүү, УХАГ-н дарга Б.Төрболд нар хурдан удмын даагыг гардууллаа. Хурдан удмын дааганы эздийн дийлэнх нь амжилтаа ахиулж цол нэмсэн байдаг.

          Та бүхний минь ажил үйл дэлгэрч, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.


https://www.youtube.com/watch?v=wkaqRaWByQc

Сэтгэгдэл ачааллаж байна ..