“Залуусын Наадам”-ыг Голомт банк ивээн тэтгэхээр боллоо
2015-07-09 МЗХ
Admin Admin 466

“Залуусын Наадам”-ыг Голомт банк ивээн тэтгэхээр боллоо

Монголын Залуучуудын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Залуусын наадам”-ыг тус холбоо Үндэсний их баяр наадмаар дөрөв дэх  жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ жилийн “Залуусын наадам”-ыг “Сайн сайхныг бид санхүүжүүлнэ” уриатай Голомт банкны хамт олон ивээн тэтгэж, хамтран ажиллахаар боллоо. Ийнхүү хамтран ажиллах санамж бичигт Монголын Залуучуудын Холбооны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Анхжаргал, Голомт банкны Маркетингийн хэлтсийн захирал Т. Батзул нар гарын үсэг зурлаа. Түүнчлэн Голомт банкны зүгээс нь  зөвхөн  Залуусын наадмаар зогсохгүй цаашид  нийгмийн  хариуцлагынхаа хүрээнд  залуусын  үйл  ажиллагааг дэмжиж, хамтран ажиллахаа ч мэдэгдсэн байна.  

Сэтгэгдэл ачааллаж байна ..