Бүтээн байгуулагчид залуучуудын зөвлөлөө байгуулна
2019-07-22 МЗХ
Admin Admin 134

Бүтээн байгуулагчид залуучуудын зөвлөлөө байгуулна

Монголын Залуучуудын Холбооноос Үндэсний хэмжээний томоохон аж ахуйн нэгж байгууллага, Их Дээд сургуульд суралцаж, ажиллаж байгаа залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хамтран зохион байгуулах, Бүтээгч залуу хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Залуучуудын зөвлөлийг байгуулан ажиллаж байна.

Тухайлбал Агар арвижих ХХК, Монкон групп, Тэдмэнт групп, Санхүү эдийн Засгийн Их сургууль, Отгонтэнгэр Их сургууль гэх мэт 600 гаруй аж ахуй нэгж байгууллагууд дээр 2012 оноос эхлэн байгуулагдсан залуучуудын зөвлөлүүд үйл ажиллагаагаа явуулж байгаа бол энэ оны 2 дугаар улиралд багтаан 100 гаран залуучуудын зөвлөл шинээр байгуулагдаад байна.

2019 оны 5,6 саруудад Их дээд сургууль, МСҮТ, Коллеж, Ерөнхий боловсролын сургуулиуд дээр нийгмийн ажилтан, залуу багш, ахлах ангийн сурагчид, эцэг эхийн төлөөлөлөөс бүрдсэн зөвлөл байгуулж эхэлсэн бөгөөд тус ажлын хүрээнд ИДС-55, МСҮТ-4, Коллеж-4, ЕБС-64 зөвлөл тус тус байгуулан үйл ажиллагаагаа эхлүүллээ.

 Залуучуудын зөвлөл байгуулснаар залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бүтээлч хөдөлмөрч хамт олныг бүрдүүлэх Монголын Залуучуудын Холбооны залуучууд руу чиглэсэн бүхий л үйл ажиллагаанд оролцох, бүтээн байгуулалтын салбарт ажиллах боломж нээгдэх юм.

ИДС, ЕБС-ын Залуучуудын Зөвлөлийн уулзалт өнгөрсөн 6 сард амжилттай зохион байгуулагдаж хэрэгжүүлэх ажлынхаа талаар хэлэлцэж танилцах уулзалтаа амжилттай хийсэн юм.
Энэ 7 сараас эхлэн Бүтээн байгуулалтын салбарын байгууллагуудтай хамтран залуучуудын зөвлөлийг байгуулж байгаа бөгөөд одоогоор 48 ХХК шинээр залуучуудын зөвлөлөө байгуулжээ. Тиймээс бүтээн байгуулагч аж ахуй нэгж байгууллагуудыг залуучуудаа дэмжин, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэн, бүтээн байгуулалтад уриалан Залуучуудын зөвлөлийг байгуулах ажлыг бидэнтэй хамтран зохион байгуулахыг уриалж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: /80008101, 80088980, 88059787, 88117247/


http://www.myf.mn/n/tnbo

http://www.myf.mn/n/tgbo                                                                                                                            

                                           Өнгөрсний ирээдүйг өнөөдөр бүтээцгээе!

#БүтээнБайгуулалтынДуудлага #БүтээхчЦаг #БүтээгчҮе#БүтээлчЗалуу


Сэтгэгдэл ачааллаж байна ..