2019-08-23 МЗХ
Admin Admin 30

Боловсролын салбарын тэргүүний залуучуудыг шагнаж урамшууллаа


Монголын Залуучуудын өдөр буюу 8-р сарын 25, Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 98 жилийн ойг угтан тэргүүний залуучуудаас шагнан урамшууллаа.

МЗХ Бүтээгч Монгол залуу хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Залуучуудын зөвлөлийг байгуулан ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн 4-5-р сард Их дээд сургууль, МСҮТ, Коллеж, Ерөнхий боловсролын сургуулиуд дээр нийгмийн ажилтан, залуу багш, ахлах ангийн сурагчид, эцэг эхийн төлөөлөлөөс бүрдсэн зөвлөл байгуулж эхэлсэн бөгөөд тус ажлын хүрээнд ИДС-55, МСҮТ-4, Коллеж-4, ЕБС-64 зөвлөл тус тус байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ.

Тэгвэл Их Дээд сургуулийн залуучуудын зөвлөлөөс төлөөлөл болгон тэргүүний залуу багш нарыг Соёлын Гавъяат зүтгэлтэн, Ахмадын холбооны тэргүүн С.Даш, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ө.Шинэхүү нар хүлээн авч хүндэтгэл үзүүлж “Тэргүүний залуу багш” цол тэмдэгээр шагнан урамшууллаа.

Шагнал авсан залуу багш нар:

1. Монгол Улсын Боловсролын Их Сургууль- Утга зохиолын багш Олзхүү овогтой Отгонбаатар

2. Отгонтэнгэр Их Сургууль- Хятад хэлний багш, гадаад хэлний тэнхимийн эрхлэгч Энхбат овогтой Номин

3. Олон Улсын Эдийн Засаг Бизнесийн Дээд Сургуулль - Гааль татварын багш Халтар овогтой Өнөрбуян

4. Хүрээ Мэдээлэл Технологийн Дээд Сургууль-Хүний нөөцийн менежер, оюутан хариуцсан багш Ганбат овогтой Долзод

5. Сэрүүлэг Дээд Сургууль- Боловсрол судлалын багш Ганчулууны Мөнгөнцэцэг

6. Шинэ Анагаах Ухааны Их Сургуулийн багш Батлхагва овогтой Сугармаа

Соёлын Гавъяат зүтгэлтэн, Ахмадын холбооны тэргүүн С.Даш залуу багш нарт МХЗЭ-ийн товч түүхийг ярьж хөөрөлдсөнөөс гадна багш хэмээх эрхэм хүндтэй мэргэжлийн тухай ярилцаж, урмын үгээ хайрлалаа.


Өнгөрсөн 7 сараас эхлэн Бүтээн байгуулалтын салбарын байгууллагуудтай хамтран залуучуудын зөвлөлийг байгуулж байгаа бөгөөд одоогоор 55 ХХК шинээр залуучуудын зөвлөлөө байгуулжээ. Тиймээс бүтээн байгуулагч аж ахуй нэгж байгууллагуудыг залуучуудаа дэмжин, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэн, бүтээн байгуулалтад уриалан Залуучуудын зөвлөлийг байгуулах ажлыг бидэнтэй хамтран зохион байгуулахыг уриалж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: /80008101, 80088980, 88059787, 88117247/

http://www.myf.mn/n/tnbo

http://www.myf.mn/n/tgbo                                                                                                                             

                                           Өнгөрсний ирээдүйг өнөөдөр бүтээцгээе!

#БүтээнБайгуулалтынДуудлага #БүтээхчЦаг #БүтээгчҮе#БүтээлчЗалуу


Сэтгэгдэл ачааллаж байна ..