А.Цэрэнтогтох хүүд туслах  “Ахыг аваръя’’ аяныг эхлүүллээ
2015-07-09 МЗХ
Admin Admin 333

А.Цэрэнтогтох хүүд туслах “Ахыг аваръя’’ аяныг эхлүүллээ

МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хүмүүнлэгийн Байнгын Хорооноос дүрэлзэн асч буй галаас дүүгээ аварсан А.Цэрэнтогтох хүүд туслах зорилгоор “Ахыг аваръя’’ аяныг эхлүүлж,  өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.  Уг хэвлэлийн  бага хуралд А.Цэрэнтогтох хүүгийн гэр бүлийнхэн, хүүд туслахаар аян өрнүүлж буй сайн дурын иргэд, байгууллагууд, олны танил хүмүүс, Залуучуудын хүмүүнлэгийн байнгийн хорооныхон оролцож А.Цэрэнтогтох хүүтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм.

 А.Цэрэнтогтох хүү  Солонгос улсын Хангасва эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийнх 80 гаруй хувь түлэгдэн, элэг, уушиг, бөөр зэрэг дотоод эрхтнүүдэд өөрчлөлт орсон  учир маш олон хагалгаанд орохоор болж, эмчилгээний нийт зардал нь 350-400сая төгрөг  шаардлагатай болоод байна. Иймд Монголын Залуучуудын дэргэдэх Залуучуудын хүмүүнлэгийн хорооноос уг баатарлаг хүүд туслах “Ахыг аваръя” аяныг урлаг соёлынхонтой хамтран зохион байгуулж буй нь энэ юм.

Одоогоор хүүд тусалж буй хувь хүн байгууллагуудын хандив тусламжаар 150 орчим сая төгрөг цуглараад байна. Тиймээс Залуучуудын Хүмүүнлэгийн Байнгын Хорооноос наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг зэрэг хүн олноор цугладаг газруудад А.Цэрэнтогтох хүүд туслах зорилготой “Ахыг аваръя’’ аянаа идэвхитэй өрнүүлж, хандив цуглуулах юм байна.  Мөн үүнээс гадна  Олон улсын Ротари болон JCI зэрэг олон улсын байгууллагуудыг аянд нэгдэж хамтарч ажиллахыг уриалаад байна.

Үндэсний залуучуудын зөвлөлийн анхдугаар хурлын тогтоолын дагуу байгуулагдсан Залуучуудын хүмүүнлэгийн байнгын хороо нь үйл  ажиллагаагаа энэхүү ажлаар эхлүүлж байна. Цаашид нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн ажилд идэвхи санаачлагатай оролцож, үйл ажиллагаа өргөжүүлэх юм.

Ингээд эрэлхэг зориг гарган дүүгээ аварсан А.Цэрэнтогтох хүүгийн үлдэгдэл төлбөрийг олоход сайхан сэтгэлт Монголчууд та бүхний халуун сэтгэл юу юунаас илүү хэрэгтэй байгаа учир уг аян нэгдэхийг уриалж байна.

Хаан банкны хандивын данс:    

     Төгрөг-5084346503

     Доллар-5084346514

Холбогдох утас: 99028637

Сэтгэгдэл ачааллаж байна ..