“Залуусын наадам”  дөрөв дэх жилдээ амжилттай боллоо
2015-07-11 МЗХ
Admin Admin 384

“Залуусын наадам” дөрөв дэх жилдээ амжилттай боллоо

Үндэсний их баяр наадмаар  Монголын Залуучуудын Холбооноос дуутай хууртай, уралдаант хөгжөөнт тэмцээнтэй Залуусын  наад үйл ажиллагааг эхлүүлдэг уламжлалтай бөгөөд энэ удаад дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. Наадмын нээлт Хүй Долоон Худгийн Залуус толгойд 13 цагт эхэлсэн юм. Yаадам Монголын Залуучуудын холбооны удирдлага, урлаг соёл, спортынхон болоод наадамчин олон залуус өргөнөөр оролцлоо.  

Энэ жилийн наадамд алдартай хамтлаг дуучид аяны дугараа өргөхөөс гадна залуу хамтлаг дуучид ая дуугаа түлхүү өргөсөн юм. Энэ нь залуу хамтлаг дуучдаа дэмжиж, тэдний уран бүтээлийг олон нийтэд таниулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан сайхан үйл ажиллагаа боллоо хэмээн наадамчин олон ам сайтай байлаа. Түүнчлэн Монголын Соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Алтаннар Монголын Залуучуудын холбооны шинэхэн гарсан сүлд дууг анх удаа наадамчин олондоо дуулж сонирхуулсан юм.  Мөн хүүхэд залуучуудын Улаан театрынхан сүүлийн үеийн уран бүтээлээсээ наадамчин түмэндээ толилуулж, хуран цугласан олноо  доргиосон бол цэнгээнт бүжгийн Star хамтлагийн залуус цэнгээнт бүжгийн цоглог хэмнэлд залуусаа нэгтгэлээ.

Мөн энэ үеэр салбар салбарын тэргүүний, манлайлагч, шилдэг залуучуудыг МЗХ-ны медалиар шагнаж урамшууллаа. “Тэргүүний залуу” цол тэмдгээр Дорнын соёл ХХКомпаний музейн тайлбарлагч С.Отгонжаргал, гэрэл зурагчин М.Гантулга, “Хөдөлмөрийн алдар” цол тэмдгээр хүүхэд залуучуудын Улаан театрын захирал И.Хангай,  хүүхэд залуучуудын Улаан театрын ТУЗөвлөлийн дарга Д.Алтансүх, Үндэсний мэдээ сонины тоймч В.Нэргүй, СТА, дуучин С.Алтаннар, “Тэргүүний залуу сэтгүүлч” цол тэмдгээр Өнөөдөр сонины сэтгүүлч Э.Эрдэнэцэцэг нар тус тус шагнагдлаа.

Монголын Залуучуудын Холбоо Залуусын наадмын асарт ирсэн гийчидээ наадмын хуушуур, айргаар үнэгүй дайлсан бөгөөд наадмын ивээн тэтгэгчээр Голомт банк ажиллалаа

Харин маргааш Төв цэнгэлдэх хүрээлэнд тав давж начин цолны болзол хангасан хамгийн залуу начинд Тод манлай уяач Д.Ононгийн адуун сүргийн хурдан удмын даага гардуулан өгөх үйл  ажиллагаа болно.

Сэтгэгдэл ачааллаж байна ..