ХАР БА ЦАГААН ЖАГСААЛТ ГАРГАХ ЖУРАМ
2015-12-01 МЗХ
Admin Admin 2056

ХАР БА ЦАГААН ЖАГСААЛТ ГАРГАХ ЖУРАМ

Нэг. ХАР БА ЦАГААН жагсаалтын зорилго

  1.1.     2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвших болон нэр дэвшүүлж болохгүй этгээдүүдийн жагсаалтыг гаргах, иргэдэд улс төрийн боловсрол олгох

  1.2.     1992 оноос 2016 оны УИХ, орон нутгийн сонгуулийн өдөр хүртэл тухайн орон нутагтаа болсон 100 ХАР ҮЙЛ ЯВДЛЫН жагсаалтыг нэрлэх

  1.3.     ХАР ЖАГСААЛТАД орсон этгээдийг УИХ болон орон нутгийн сонгуульд МЗХ-ны бүтцийн бүх шатны гишүүд, дэмжигчид саналаа өгөхгүй байхаар уриалах

  1.4.     УИХ, орон нутгийн сонгуульд улс төрийн намын нэр дэвшигчдээс тавиас илүү хувь нь ХАР ЖАГСААЛТАД орсон бол тухайн тойрогт уг намыг МЗХ-ны бүтцийн бүх шатны байгууллагын гишүүд дэмжихгүй байхаар уриалах

  1.5.     ЦАГААН ЖАГСААЛТАД орсон этгээдийг УИХ-ын болон орон нутгийн сонгуульд МЗХ-ны бүтцийн бүх шатны байгууллагын гишүүд дэмжигчид сонгуульд нэр дэвшигчид саналаа өгөх

Хоёрт. Хамрах хүрээ, хугацаа

   2.1.     2015 оны 10-р сарын 02-ноос УИХ, орон нутгийн сонгууль хүртэл үргэлжилнэ

   2.2.     Эхний шат: 2015 оны 10-р сарын 02-ноос 2015 оны 12-р сарын 02-ны өдөр хүртэл

1992 оноос хойш 2016 оны УИХ, орон нутгийн сонгуулийн өдөр хүртэл үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, хүн амын эрх ашиг, хүрээлэн буй орчин, нийгмийн үнэт зүйлд харшилсан голлох үйл явдлыг нэрлүүлж 100 ХАР ҮЙЛ ЯВДЛЫН жагсаалтыг зарлана

   2.3.     2 дахь шат: 2015 оны 12-р сарын 2-ноос 2016 оны 2-р сарын 02-ныг хүртэл 21 аймаг, 9 дүүрэгт олон нийт хүлээн зөвшөөрсөн 100 ХАР ҮЙЛ ЯВДЛЫН жагсаалтад оролцсон, гүйцэтгэсэн, зохион байгуулсан  этгээдүүдийг нэрлүүлэх

   2.4.     Гурав дахь шат: 2016 оны 2-р сарын 02-ны өдрөөс

УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлж болохгүй этгээдүүдийн ХАР жагсаалт, УИХ орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлж болох этгээдүүдийн ЦАГААН жагсаалтыг зарлана

   2.5.     ХАР БА ЦАГААН жагсаалтыг 2016 оны 2 -р сарын 02-ны өдрөөс УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн өдөр  хүртэл хэвлэл мэдээлэл, тв, радио, олон нийтийн сүлжээгээр цацна

   2.6.     ХАР БА ЦАГААН жагсаалтын журмыг боловсруулж орон даяар зарлана

 Гурав. ХАР ҮЙЛ ЯВДЛЫН ЖАГСААЛТ

   3.1.     МУ-ын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, бүс нутаг, хүн амын эрх ашиг, хүрээлэн буй орчин, нийгмийн үнэт зүйлд харшилсан сүүлийн 25 жилд болсон үйл явдлуудыг олон нийтийн сүлжээгээр болон МЗХ-ны www.myf.mn шилэн системээр нэрлүүлэх

   3.2.     МЗХ-ны 21 аймаг, 9 дүүрэг дэх бүтцийн бүх шатны байгууллага ХАР БА ЦАГААН ЖАГСААЛТЫГ гаргах ажлын хэсгээс гаргасан маягтын дагуу олон нийтээс ХАР ҮЙЛ ЯВДЛЫН жагсаалтыг нэрлүүлэх ажлыг нэгэн зэрэг авна

   3.3.     Олон нийт хүлээн зөвшөөрч хамгийн олон удаа нэрлэгдсэн, биет болон биет бусаар хохирол авчирсан гэж үзсэн 100 ХАР ҮЙЛ ЯВДЛЫН жагсаалтыг он цагийн дараалалаар www.myf.mn сайтад байршуулна

Дөрөв. ХАР ЖАГСААЛТ

   4.1.     Олон нийтийн сүлжээ болон бүтцийн бүх шатны байгууллагаар авсан санал асуулгаар 100 ХАР ҮЙЛ ЯВДЛЫН жагсаалтад орсон үйл явдалд оролцсон, гүйцэтгэсэн, зохион байгуулсан гэж үзсэн этгээдийг хувь хүн болон байгууллагын саналаар ХАР ЖАГСААЛТАД бүртгэнэ

   4.2.     УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлж болохгүй гэж үзсэн этгээдийг тухайн орон нутгийн иргэд орон нутгийн хөгжил, иргэдийн эрх ашигт нийцээгүй үйл явдалд оролцсон гэж санал болговол ХАР ЖАГСААЛТАД бүртгэнэ.

   4.3.     УИХ, орон нутгийн сонгууль дэвшиж улс төрийн болоод төрийн албан тушаалд ажиллахдаа улс эх орны хөгжилд чөдөр тушаа болж байсан гэж тухайн этгээдийг олон нийт үзсэн бол ХАР ЖАГСААЛТАД бүртгэнэ

   4.4.     ХАР ЖАГСААЛТЫГ зарлахдаа

  • Аймаг, дүүрэг, сумдуудыг Цагаан толгойн үсгийн дарааллаар
  • ХАР ЖАГСААЛТАД орсон этгээдийн нэрсийг Цагаан толгойн үсгийн дарааллаар бүртгэж www.myf.mn шилэн системд харуулахдаа санамсаргүй тохиолдлоор байршуулна

   4.5.     Улс орон даяар хэвлэл, мэдээлэл, тв, радио, олон нийтийн сүлжээгээр УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлж болохгүй этгээдүүдийн ХАР ЖАГСААЛТЫГ зарлана

Тав. ЦАГААН ЖАГСААЛТ

   5.1.     Олон нийтийн сүлжээ, бүтцийн бүх шатны байгууллагуудаар авсан судалгаагаар гаргасан 100 ХАР ҮЙЛ ЯВДЛЫН жагсаалтад орсон үйл явдлуудад оролцоогүй, гүйцэтгээгүй, зохион байгуулаагүй этгээдийг ЦАГААН ЖАГСААЛТАД бүртгэнэ

   5.2.     УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн МЗХ-той Хариуцлагын гэрээг байгуулсан этгээдийг ЦАГААН ЖАГСААЛТАД шууд дэмжинэ

   5.3.     ЦАГААН ЖАГСААЛТЫГ зарлахдаа

  • Аймаг дүүрэг, сумдуудыг Цагаан толгойн үсгийн дарааллаар
  • ЦАГААН ЖАГСААЛТАД орсон этгээдийн нэрсийг Цагаан толгойн үсгийн дарааллаар бүртгэж www.myf.mn шилэн системд харуулахдаа санамсаргүй тохиолдлоор байршуулна

   5.4.     Улс орон даяар хэвлэл, мэдээлэл, тв, радио, олон нийтийн сүлжээгээр УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлж болох хүмүүсийн ЦАГААН ЖАГСААЛТЫГ зарлан сурталчилна

Зургаа. ХАР БА ЦАГААН ЖАГСААЛТЫН САНАЛ АВАХ

   6.1.     МЗХ бүтцийн бүх шатны байгууллагууд иргэдээс ХАР БА ЦАГААН жагсаалтыг гаргах ажлын хэсгээс гаргасан маягтын дагуу саналыг авна. /Нэг маягтаар нэг санал авна/

   6.2.     МЗХ-ны www.myf.mn шилэн системээр авсан олон нийтийн саналыг авна

   6.3.     Үүрэн холбооны тусгай дугаар ашиглан ХАР БА ЦАГААН жагсаалтад орох этгээдийн  санал авна. ХАР, ЦАГААН жагсаалтыг тус тусад нь тусгай дугаараар санал авна

   6.4.     Дээрх 3 хэлбэрээс авсан саналуудаас контент анализын аргаар ХАР БА ЦАГААН ЖАГСААЛТЫГ гаргана.

Сэтгэгдэл ачааллаж байна ..