“ДАЙЧИН НӨХӨРЛӨЛИЙН ЗАМААР”-2019 ТОЙРОН АЯЛАЛ БОЛЛОО
2019-09-10 МЗХ
Admin Admin 65

“ДАЙЧИН НӨХӨРЛӨЛИЙН ЗАМААР”-2019 ТОЙРОН АЯЛАЛ БОЛЛОО

Дэлхийн энх тайван, Монгол орны тусгаар тогтнолын төлөө алтан амиа хайрлалгүй тэмцэж, ялалт, эрх чөлөөг авчирсан тэртээ 1939 оны халхын голын байлдааны ялалтыг 1940 оноос Монгол, Оросын Холбооны Улсын тал хамтран тэмдэглэж иржээ.

Энэ онд ОХУ-ын ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөр, Монгол улсын Засгийн газрын тогтоолоор Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд ОХУ, Монгол улсын залуучуудын “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аяллыг 5 дах удаагаа амжилттай зохион байгууллаа. Тав дах тойрон аялалын тухайд  ОХУ-ын бүрэлдэхүүнийг Афганистан улсад байлдаж байсан, Эрхүү мужийн Афганистаны дайнд оролцогчдын нийгэмлэгийн тэргүүн Торский О.И ахалж өөрсдийн хүсэлтээр шалгаруултанд оролцож улмаар тэнцсэн залуус Монголын талаас Батлан хамгаалахын яам, Зэвсэг хүчний жанжин штаб, Монголын Залуучуудын Холбооны төлөөлөл тойрон аялалд оролцжээ.

Уг тойрон аялал “Эрхүү - Улаан-Үүд - Хиагт - Алтанбулаг - Дархан - Улаанбаатар - Хэнтий - Дорнод - Халхын гол - Улаанбаатар – Эрхүү” гэсэн маршрутаар 5200 км явсан юм. 


Аяллын багийнхан Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар галт бамбар өртөөлүүлэн явсан бөгөөд очсон газраа ахмад дайчидтай уулзалт, ярилцлага зохион байгуулан тэдэнд хүндэтгэл үзүүлж, Халх голын байлдааны хөшөө дурсгалуудад цэцэг өргөж, хүүхэд, залууст эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа  зохион байгуулан явсан. Мөн  Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дурсгалын төгөл байгуулж, зарим оролцогчдод халх голын ялалтын 80 жилийн ойн медаль гардуулсан бөгөөд тойрон аялалд амжилттай оролцсон залуусыг Монголын Залуучуудын холбооны шагналаар шагнаж урамшуулсан юм.


Манай ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэхийн төлөөх хамтын тэмцэлд Оросын ард түмний үзүүлсэн тусламж дэмжлэг, цэрэг дайчдын байгуулсан гавьяа, Монгол Оросын ард түмэн, зэвсэгт хүчний дайчин нөхөрлөл хамтын тэмцлийн түүхийг дурсан тэмдэглэдэг сайхан уламжлал тогтсон нь хойч үедээ түүхийг мартуулахгүй байх гол ажил болж байгаа төдийгүй хоёр орны харилцаанд сайнаар нөлөөлдөг билээ.

 Одоогоор 1939 оны Халхын голын байлдаанд оролцож байсан нэг, 1948 оны зөрчилт тулгаралтанд оролцсон 10 ахмад дайчид амьдардаг байна.

Халх голын байлдааны 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй "Дайчин нөхөрлөлийн замаар 2019"  тойрон аяллын удирдагчаар хурандаа Ц.Батсайхан ажилласан бөгөөд аяллын багт Баянзүрх дүүргийн залуучуудын холбоо, Архангай, Ховд, Орхон, Сүхбаатар, Говь-Алтай, Дархан, Дорноговь, Дорнод аймгийн залуучуудын холбооны удирдлага, төлөөлөл оролцлоо. Хэнтий, Дорнод аймгийн залуучуудын холбоод аймагтаа зохион байгуулагдсан үйл ажиллагаанд оролцож ажлын хэсгүүдэд ажилласан юм. Бат-Орших овогтой Даваасүрэн нь тавигдсан шаардлагыг хангаж "Дайчин нөхөрлөлийн тойрон аялал"-д МЗХ-г төлөөлөн 3 дах удаагаа оролцсон Монгол улсын багийн гишүүн тул ОХУ-н талаас хүндэт шагналаар шагнасан юм.



https://www.youtube.com/watch?v=XssOK8cuQC0&feature=youtu.be&fbclid=IwAR3g5ROX9Jv9z-FZuc_BQITlny6faXETyDbeSLKAYjHmBCdQBu8M9qXyTW0


Сэтгэгдэл ачааллаж байна ..