МУГТ Г.Угалзцэцэг МЗХ-ны “Амжилтын Хүрэл Од”  медалиар шагнагдлаа.
2019-03-25 МЗХ
Admin Admin 135

МУГТ Г.Угалзцэцэг МЗХ-ны “Амжилтын Хүрэл Од” медалиар шагнагдлаа.



Бодибилдинг, фитнессийн Дэлхийн дөрвөн удаагийн аварга, ОУХМ  Гамбагын Угалзцэцэг  Монгол Улсын Гавьяат Тамирчин цол хүртсэний хүндэтгэлийн цайллагаа 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.




ОУХМ Г.Угалзцэцэг 2018 онд Тайландын Чианг Май хотод зохион байгуулагдсан WBPF холбооны 10 дахь удаагийн ДАШТ-нд оролцож хос алтан медаль хүртсэн амжилт үзүүлсэн юм. Мөн түүний хувьд өмнө нь 2016 онд Тайландын Бангкок хотноо болсон бодибилдинг, фитнессийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн атлетик ангилалд оролцож  алтан медаль хүртэж байсан. 2017 онд БНСУ-ын Сөүл хотноо болсон Ази тивийн бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж дэлхийн хошой аварга болж байсан билээ.

Тэрээр Монголын бодибилдинг, фитнесийн спортын гуравдах гавьяат тамирчин бөгөөд эмэгтэй тамирчдаас анхных нь болсон юм.

Тус цайллагын үеэр МУГТ Г.Угалзцэцэгийн амжилтыг үнэлэн  МЗХ-оос “Амжилтын Хүрэл Од” одон медалиар шагнаж урамшууллаа.

МУГТ Г.Угалзцэцэг:

Цаашдаа улам их хичээх болно. Намайг үргэлж хурцалж өгч байдаг хүмүүстээ баярлалаа. Би дэлхийн дөрвөн удаагийн аварга болсон. Цаашдаа дахиад илүү олон удаа дэлхийн аварга болмоор байна. Залуучууддаа хандаж спортлог байгаарай гэж хэлмээр байна. Зөвхөн бодибилдинг гэлтгүй спорт үнэхээр сайхан шүү хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.


Сэтгэгдэл ачааллаж байна ..