2015-06-29 МЗХ
Admin Admin 976

МЗХ-НЫ ХАРИУЦЛАГЫН ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Энэхүү журмын зорилго нь хариуцлагын хороо, түүний гишүүнийг  МЗХ-ны үндсэн дүрмийн дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулахад оршино.

 

Нэг. Хариуцлагын хороо

1.1.      ХХ нь МЗХ-ны Үндсэн дүрмийн хүрээнд дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулна. ХХ нь МЗХ-ны төв байранд байрлана.

1.2.   Хариуцлагын хороо 3 дэд хороотой байна.

             Үйл ажиллагааны хариуцлагын дэд хороо,

             Санхүүгийн хяналтын хариуцлагын дэд хороо,

             Ёс зүйн хариуцлагын дэд хороо.

1.3.       ХХ нь МЗХ-ны үндсэн дүрмийн 12.11.4, 12.11.6, 12.11.7-д заасан асуудлыг шууд хэлэлцэн шийдвэрлэнэ.

1.4.       ХХ нь хариуцлагын дэд хорооноос гаргасан дүгнэлтийг эцэслэн шийдвэр гаргана.

1.5.       ХХ нь бүтцийн бүх шатны байгууллагын ХЗ-ийг арга зүйн удирдлагаар хангаж, удирдамж чиглэл өгнө.

1.6.       ХХ нь хариуцлагын дэд хороодыг хэлэлцэх асуудлаас хамааран шаардлагатай бол мэргэжлийн шинжээчдийн оролцоотойгоор хуралдуулж болно.

1.7.       ХХ нь хариуцлагын дэд хорооны үйл ажиллагааг зохицуулж, хагас жил тутамд тайланг сонсож үнэлэлт өгнө.

1.8.       ХХ-ны дарга, хорооны нарийн бичгийн дарга орон тоогоор ажиллана.

1.9.       ХХ нь үйл ажиллагааныхаа журам, зардлын төсвөө боловсруулж, ҮЗЗ-өөр батлуулна.

1.10.   ХХ нь тамга, нэг загварын албан хуудастай байна.

 

Хоёр. Хариуцлагын дэд хороо

2.1        Үйл ажиллагааны хариуцлагын дэд хороо нь залуучуудын байгууллага, сонгуульт гишүүний үйл ажиллагаанд хяналт тавьж, холбогдсон өргөдөл маргааныг хэлэлцэн, дүгнэлт гаргаж, ХХ-ны хуралдаанд оруулна.

2.2        Санхүүгийн хариуцлагын дэд хороо нь МЗХ-ны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, жил бүр аудит хийлгэн, холбогдсон өргөдөл маргааныг хэлэлцэн, дүгнэлт гаргаж, ХХ-ны хуралдаанд оруулна. ХХ-оос гарсан шийдвэрийг МЗХ-ны холбогдох байгууллага гишүүдэд мэдээлнэ. Шаардлагатай гэж үзвэл хөндлөнгийн хяналт оруулж, шалгалтын дүнг үндэслэн дүгнэлт гарган ХХ-ны хуралдаанаар хэлэлцүүлж болно.

2.3        Ёс зүйн хариуцлагын дэд хороо нь МЗХ-ны сонгуульт болон идэвхтэн гишүүний хариуцлагын журмыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавьж, холбогдсон өргөдөл маргааныг хэлэлцэн, дүгнэлт гарган, ХХ-ны хуралдаанд оруулна.

2.4        МЗХ-ны бүтцийн бүх шатны байгууллагын Хариуцлагын зөвлөлөөс давсан асуудлыг хэлэлцэн дүгнэлт гаргаж, ХХ-ийн хуралдаанд оруулна.

2.5        Хариуцлагын дэд хорооны дүгнэлтэд хуралд оролцсон гишүүд гарын үсэг зурна.

2.6        ХХ-ны гишүүн нь хариуцлагын нэг дэд хорооны бүрэлдэхүүнд орно.

2.7        Хариуцлагын дэд хороо нь 3 гишүүнтэй байна.

2.8        Хариуцлагын дэд хорооны дарга нь ХХ-ны гишүүн байна.

 

Гурав. Өргөдөл бүртгэх, маргаан үүсгэх

3.1.    МЗХ-ны Үндсэн дүрэм зөрчсөн тухай өргөдлийг дараах журмаар хүлээн авна. Үүнд:

3.1.1.            МЗХ, бүтцийн бүх шатны байгууллага, түүний удирдлага, ҮЗЗ-ийн гишүүд, УХ-ны гишүүд, ГХ-нд томилогдсон гишүүнтэй холбогдсон, салбар холбоодын ХЗ-өөс давсан өргөдлийг ХХ,

3.1.2.            Энэ журмын 3.1.1-д зааснаас бусад өргөдлийг харьяаллын дагуу залуучуудын байгууллагын Хариуцлагын зөвлөл хүлээн авна.

3.2.    ХХ-ны дарга өргөдлийг бүртгэн авч, холбогдох хариуцлагын дэд хорооны даргад шилжүүлэн өгнө. Өргөдлийг хүлээн авсан хариуцлагын дэд хорооны дарга 7 хоногийн дотор нэг гишүүнээ илтгэгчээр томилно.

3.3.    Илтгэгч өргөдлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор илтгэл бичнэ.

3.4.    Өргөдлийг хүлээн авсан хариуцлагын дэд хороо үүссэн маргааныг илтгэл бичсэнээс хойш 7 хоногийн дотор хэлэлцэн дүгнэлт гаргаж, ХХ-ны хуралдаанд оруулна.

3.5.    МЗХ, бүтцийн бүх шатны байгууллагын удирдлагаас гаргасан өргөдлийг тухайн байгууллагын даргын гарын үсгээр баталгаажаагүй бол хүлээж авахгүй.

3.6.    Өргөдөл гаргагч өргөдөлдөө ҮД-ийн зөрчигдсөн зүйл, заалтыг тодорхой тусгаж, холбогдох баримт нотолгоог хавсарган, харьяалагдах байгууллагын хаяг, холбоо барих утсаа бичсэн байна.

 

Дөрөв. ХХ-ны маргаан шийдвэрлэх хуралдааны дэг

4.1.    ХХ-ны хурлын тов, хэлэлцэх асуудлыг хуралдаан болохоос 3-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд мэдэгдэнэ. ХХ-ны гишүүд хэлэлцэх асуудалтай холбогдох материалтай хуралдаан болохоос өмнө танилцсан байна.

4.2.    ХХ-ны хуралдааныг ХХ-ны дарга, даргын эзгүйд түүний томилсон гишүүн даргална.

4.3.        ХХ-ны хуралдааны шийдвэр гаргах үйл ажиллагааны хэсэг нь хаалттай байна.

4.4.        Хуралдааны хаалттайгаас бусад үйл ажиллагаанд:

4.4.1.            Нэхэмжлэгч буюу түүний итгэмжит төлөөлөгч

4.4.2.            Хариуцагч буюу түүний итгэмжит төлөөлөгч

4.4.3.            Гэрч, шинжээч нар оролцоно.

4.5.   Хуралдаан дараах дэс дараагаар явагдана:

4.5.1.             Өргөдөл маргааны тухай Хариуцлагын дэд хорооны дүгнэлтийг сонсох.

4.5.2.             Нэхэмжлэгч болон хариуцагчаас илтгэгчид асуулт тавих.

4.5.3.             Мэтгэлцээн

4.5.4.             Хуралдааны аль ч үед ХХ-ны гишүүн илтгэгч, нэхэмжлэгч хариуцагч шинжээчээс асуулт тавьж хариулт авах эрхтэй

4.5.5.             Гэрч, шинжээч байгаа тохиолдолд түүнээс оролцогч маргаанд холбогдох асуулт тавьж хариулт авах эрхтэй.

4.5.6.             Нэхэмжлэгч болон хариуцагч талын төгсгөлийн үг.

4.6.   Хуралдааны хаалттай хэсэгт зөвхөн ХХ-ны гишүүд оролцож, дараах дэгийг баримтална.

4.6.1.            Холбогдох хариуцлагын дэд хорооны саналыг сонсох

4.6.2.            Нэхэмжлэлд дурдсанаас илүү зүйлийг шийдвэрлэхгүй байх

4.6.3.            Ил санал хураах

4.6.4.            Цөөнхийн саналыг хоёр удаа сонсож санал хураах

4.6.5.            Шийдвэр гаргах

4.6.6.             Шийдвэрт цөөнх болсон гишүүн тусгай саналаа үндэслэлийн хамт тусгуулах эрхтэй.

4.7. Хуралдааны төгсгөлд ХХ-ны шийдвэрийг уншиж сонсгоно.

 

Тав. Хариуцлагын дэд хорооны хурлын дэг

5.1    Хариуцлагын дэд хорооны хурлыг дарга, даргын эзгүйд түүний томилсон гишүүн даргална.

5.2    Хариуцлагын дэд хорооны дүгнэлт гаргах үйл ажиллагааны хэсэг нь хаалттай байна.

5.3    Хурлын эхэнд өргөдөл маргааны тухай илтгэгчийг сонсоно. ХХ-ны хуралдааны дэгийн  4.4, 4.5.2-4.5.5-ыг баримтална. Хуралдааны   хаалттай хэсэгт   зөвхөн Хариуцлагын дэд хорооны гишүүд оролцож, илтгэгчийн саналыг сонсон, олонхын саналаар эсвэл санал нэгдэх замаар дүгнэлт гаргана.

5.4    Хариуцлагын дэд хорооны дүгнэлтийг ХХ-ны хуралд оруулах товыг зарлана.

 

Зургаа. ХХ-ны хуралдааны ирц ба шийдвэр гаргах саналын тоо

6.1.        ХХ-ны хуралдааны ирц 3-өөс доошгүй гишүүн нь оролцсоноор бүрдэнэ.

6.2.        ХХ -ны шийдвэр нь олонхын саналаар гарна.

 

Долоо. Маргаан шийдвэрлэхээс бусад асуудлаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх

7.1.        ХХ-ны гишүүн ажиглах, ҮД-ийн талаар зөвлөх бүрэн эрхээ өөрийн нэрийн өмнөөс хэрэгжүүлнэ. Ингэхдээ салбарын залуучуудын байгууллагын хуралд оролцох хуваарийг ХХ батална.

7.2.        ХХ нь маргаан шийдвэрлэхээс бусад бүрэн эрхийн дараах асуудлаар шийдвэр гаргана.

7.3.       ИХ-д оруулах ХХ-ны тайланг  батлах.

7.4.       ҮЗЗ буюу ИХ-д ҮД-ийн талаар зөвлөх

7.5.       Цат хугацааны болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар ҮЗЗ-ийн зарим эрх ГХ-д шилжих нөхцөл үүссэнийг тогтоох /ҮД-12.11.8/

7.6.       Бусад залуучуудын байгууллагатай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний үйлчлэл нь энэхүү дүрмээр зохицуулагдах харилцааг давж үйлчилж байгаа тохиолдлыг тогтоох.

7.7.       ҮЗЗ, УХ, ГХ-ны шийдвэр, ҮЗЗ-ээс баталсан журмууд нь ҮД-д нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, дүгнэлт, шийдвэр гаргана (ҮД-12.11.4).

7.8.       МЗХ-ны үйл ажиллагааны тайлан, баримт бичигтэй танилцаж, дүгнэлт гаргах (ҮД-12.11.7);

7.9.       ХХ нь аль нэг гишүүнээ ГХ-ийн хуралд ажиглагчаар, баталсан хуваарийн дагуу оролцуулж болно.

7.10.   ХХ нь ҮД-ийн талаар тайлбар гаргах бөгөөд энэхүү тайлбарыг Үндсэн дүрмийн заалтын нэгэн адил мөрдөнө. ҮД-ийн тайлбарыг ХХ-ны нийт гишүүний 4 нь санал нэгдэж гаргана.

 

Найм. Хариуцлагын зөвлөл

8.1.  Бүтцийн бүх шатны байгууллагын Хариуцлагын зөвлөл МЗХ-ны Үндсэн дүрэм, энэхүү журамд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулна.

8.2.  Бүтцийн бүх шатны байгууллагын тэргүүн санал болгосноор тухайн шатны залуучуудын байгууллагын хурлаас хариуцлагын зөвлөлийг томилох бөгөөд Үйл ажиллагааны хяналт, Санхүүгийн хяналт, Ёс зүйн хяналтын чиглэлээр ажиллах чадавх бүхий 3-аас цөөнгүй гишүүнтэй байвал зохино.

8.3. Бүтцийн бүх шатны байгууллагын ХЗ нь энэ журмын 3.2-д заасан өргөдөл, маргааныг шийдвэрлэнэ.

8.4.  Бүтцийн бүх шатны байгууллагын ХЗ нь залуучуудын байгууллага, сонгуульт албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хяналт тавьж, дүгнэлт шийдвэр гаргаж, санхүүгийн үйл ажиллагаанд нь жил бүр аудит хийлгэн дүнг залуучуудын байгууллагын ХЗ-ийн хуралд мэдээлнэ.

8.5.  Бүтцийн бүх шатны байгууллагын ХЗ-ийн гишүүн нь тухайн шатны залуучуудын байгууллагын хуралд зөвлөх эрхтэйгээр оролцоно. Салбар залуучуудын байгууллагын хуралд батлагдсан хуваарийн дагуу ажиглагчаар оролцож болно.

8.6.     Бүтцийн бүх шатны байгууллагын ХЗ-ийн нэг гишүүнийг бүтэн эсвэл хагас орон тоогоор ажиллуулж, үйл ажиллагааны үнэлгээ, мониторинг, санхүүгийн үйл ажиллагаатай холбогдуулан салбарын залуучуудын байгууллагад тавих хяналт, үнэлгээ, гишүүдийн өргөдөл, гомдлыг хариуцуулна.

8.7.     Зардлын төсвөө тухайн шатны залуучуудын байгууллагын хуралд оруулж батлуулна.

8.8.     Бүтцийн бүх шатны байгууллагын ХЗ нь өөрийн тэмдэг, нэг загварын албан хуудастай байна.

 

 

Ес. Хариуцлага сахиулах дэг баригч гишүүн

9.1.   Байгууллагын ЗЗ-ийн хариуцлага сахиулах дэг баригч  гишүүн нь МЗХ-ны Үндсэн дүрэм болон энэхүү журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.

9.2.   Байгууллагын ЗЗ-ийн хариуцлага сахиулах дэг баригч гишүүн нь энэ журмын 3.2-д заасан өргөдөл, маргааныг шийдвэрлэнэ.

9.3.   Байгууллагын ЗЗ-ийн сонгуульт албан тушаалтны шийдвэр, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, дүгнэлт гарган дээд шатны ХЗ-д мэдээлнэ.

9.4.   Байгууллагын ЗЗ-ийн хариуцлага сахиулах дэг баригч гишүүн нь ЗЗ-ийн хуралд зөвлөх эрхтэйгээр оролцоно.

9.5.   Зардлын төсвөө тухайн шатны залуучуудын байгууллагын хуралд оруулж батлуулна.

 

Арав. Бусад

10.1  Энэхүү  журамд  заагдаагүй боловч  МЗХ-ны бусад  журмаар зохицуулсан харилцаа нэгэн адил үйлчилнэ.

 

Сэтгэгдэл ачааллаж байна ..