“Дулааны Цахилгаан Станц IV” -ын Залуучуудын холбооны үйл ажиллагаатай танилцлaa
2019-03-19 МЗХ
Admin Admin 97

“Дулааны Цахилгаан Станц IV” -ын Залуучуудын холбооны үйл ажиллагаатай танилцлaa

Өнөөдөр МЗХ-ны гүйцэтгэх хорооны мэргэжилтнүүд тус холбооны чиглэлийн тусгай салбар болох “Дулааны Цахилгаан Станц IV” -ын Залуучуудын холбооны үйл ажиллагаатай танилцаж, уулзалтад оролцож, станцтай танилцан сонирхлоо. Энэхүү танилцах үйл ажиллагааг тус станцын ЗХ-ны зүгээс уламжлал болгон зохион байгуулагдаг бөгөөд МЗХ-ны үйл ажиллагаа, зохион байгуулж буй арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хүргэдгээрээ онцлог юм.

Сонирхуулахад тус станцын суурь 1979 онд тавигдаж, 1983 оноос цахилгаан, дулааны эрчим хүчийг боловсруулж түгээж эхэлсэн. Одоогийн байдлаар станцын цахилгааны суурилагдсан хүчин чадал 700МВт, дулааны суурилагдсан хүчин чадал 1373Гкал/ц байгаа бөгөөд Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 63,9 орчим хувийг, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 55,4 орчим хувийг дангаараа хангаж ажилладаг.

Нийт 1600 гаруй ажилтан, албан хаагчтай бөгөөд 16-45 насны 700 гаран залуус ажиллаж байна. Тус залуусыг төлөөлж нийгэм, хөгжлийн асуудлуудыг шийдэн ажиллахаар шинэ тэргүүн Б.Эрдэнэбилэг болон тэргүүлэгч гишүүд хичээнгүйлэн ажиллаж байгаа юм. Эдгээр залуучууд өнгөрсөн хугацаанд өөрсдийн санаачлагаар хөгжлийн танхим, номын сан, усан оргилуур гэх мэт олон ажлыг бүтээжээ.

Сэтгэгдэл ачааллаж байна ..