2018-01-09 МЗХ
Admin Admin 334

NEXT STOP наадмын онцлох 9 зочин

Нийгмийн шинэчлэл буюу бүтээн байгуулалтын он тоолж эхэлснийг нийгэмдээ зарлан тунхагласан NEXT STOP наадам амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 25 дахь дахь жилтэйгээ учран золгож буй тус наадмын үе үеийн шилдгүүд өнөөгийн Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засаг, бизнесийн өнгийг тодорхойлж яваатай хэн ч маргахгүй биз ээ. Салбар бүрийн төлөөллүүдийг нэгэн дээвэр дор нэгтгэж чадсан NEXT STOP наадмын онцлох 9 зочныг танилцуулж байна. 

1. Энэ жилийн NEХT STOP наадмын нэг онцлог бол Монгол Улсын тусгаар тогтнолын эх үндэс болсон мянгат малчин нэр дэвшсэн явдал байлаа. Тэдний төлөөлөл болж мал сүргээ таван төрлөөр тэгш өсгөсөн 10 мянгат малчид NEXT STOP наадамд хүрэлцэн иржээ.


2. Дархан аварга Х.Баянмөнх, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, МУГТ З.Ойдов,  МУГТ,oлимп, дэлхийн хос медальтан Д.Отгондалай, Улсын аварга Ч.Санжаадамба гээд улс эх орныхоо нэрийг тив дэлхийд дуурсгасан спортын салбарынхан тус наадмын онцлох зочид байлаа.


3. Төрийг түшилцэж яваа УИХ-ын эрхэм гишүүд ч NEХT STOP наадамд саатсан байна



4. NEXT STOP наадамд АЖ Г.Хайдав, Б.Зангад, Н.Сувд зэрэг урлагийн салбарын акулууд морилон ирсэн нь тус наадмын нэр хүндийг илтгэх биз ээ.




5. Өнөөгийн улс эх орныхоо өнгө төрхийг тодорхойлж яваа үе үеийн “Оны залуу”-с NEXT STOP  наадамдаа хүрэлцэн ирэх нь зүйн хэрэг байлаа.



6. Хошин урлагийн мастерууд ч NEXT STOP  наадмыг зорин иржээ.


7. Эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө шударга, бүтээлч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмад настнууд NEXT STOP наадмын нэгэн өнгө байлаа.


8. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллүүд ч мөн тансаг наадамд хүрэлцэн ирж, шилдгүүдийг шалгаруулах үйл ажиллагаанд өөрсдийн хувь нэмрээ орууллаа.

9. Улс орны сайн нэрийг бүтэн байлгах хос баганы нэг болсон алдарт эхчүүд  NEXT STOP  наадмын бас нэгэн чимэг байлаа. 




Сэтгэгдэл ачааллаж байна ..