2019-03-18 МЗХ
Admin Admin 170

"Наурыз-2019" Казах ёс заншил сурталчилах өдөрлөг болно

Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг "Наурыз-2019" Казах ёс заншил сурталчилах өдөрлөг 2019 оны 3 сарын 20-ны өдөр 12:00 цагаас МЗХ-ны байранд зохион байгуулагдах тул та бүхнийг өргөнөөр ирж оролцохыг урьж байна...

Өдөрлөгөөр Казах үндэсний гэрийг тусгайлан барих бөгөөд төлөөлөгч, иргэдийг Наурыз көже, идээ будаагаар дайлж, Казах түмний ёс заншил, түүх соёл, уламжлалын талаар мэдээлэл өгч, танилцуулна. Түүнчлэн Казах ардын дуу, доомборын аялгуу, бүргэд хэрхэн сургадаг талаараа сонирхуулах юм.


Сэтгэгдэл ачааллаж байна ..