2016-04-12 МЗХ
Admin Admin 71

“Эрхээ идэвхжүүлье: Залуучуудын оролцоо” төслийн сонгогчдын боловсролын сургалтын хэвлэлийн мэдээ

       Бид 30 аймаг 9 дүүрэгт сонгогчдын боловсролын сургалтыг хийж дууслаа. Манай төслийн хүрээнд бэлтгэгдсэн сургагч багш нар эдгээр сургалтыг амжилттай зохион байгуулж 1000 залуу хамрагдлаа. Сургалтын гол зорилго нь сонгуульд залуучуудын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн бөгөөд залуучуудын оролцоо, сонгогчийн боловсрол, шийдвэр гаргах түвшинд иргэний оролцоо сэдвүүдийг хамарсан.

Төслийн дараагийн шатанд бид 5 бүсийн чуулган, сонгогийн боловсролыг сургагч багш нарын сүлжээг байгуулах бөгөөд, залуучуудын сонгуулийн оролцоог нэмэгдүүүлэх зорилгоор “Сонгуульдаа оролцъё” сошиал медиа аян,  сонгуулийн ирцийн судалгааг хийхээр төлөвлөж байна.

“Эрхээ идэвхжүүлье: Залуучуудын оролцоо” төсөл нь 2016 оны 3 сард эхэлсэн. 2 жилийн хугацаанд үргэлжлэх энэхүү төсөл нь НҮБ-ын Ардчиллын Сангийн санхүүжилээр хэрэгжиж байгаа бөгөөд гол хэрэгжүүлэгч байгууллага нь Монголын Залуучуудын Холбоо юм.

НҮБ-ын Ардчиллын Сан нь 2005 онд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннаны санаачлагаар байгуулагдсан бөгөөд дэлхий даяар ардчиллыг дэмжих чиглэлээр ажилладаг. Санхүүжилтийн дийлэнх хувь нь иргэний нийгмийн байгууллагад олгогддог.

“Эрхээ идэвхжүүлье: Залуучуудын оролцоо  төсөл нь 2016 оны улсын их хурлын болон орон нутгийн сонгуульд залуучуудын идэвх оролцоог тодорхой хувиар нэмэгдүүлэх, тэдний хүсэл эрмэлзэлийг төлөөлж чадах сонгуулийн үр дүнг бататгах, залуучуудын үүрэг оролцоог орон нутгийн болон үндэсний шийдвэр гаргах түвшинд дээшлүүлэх үндсэн зорилготой. Төслийн хугацаанд 21 аймаг 9 дүүргийн залуучуудын байгууллагын манлайлагч залуучуудад зориулсан сонгогчдын боловсрол, манлайлал, иргэний эрх, оролцооны сургалтууд зохион байгуулж сургагч багш нарыг бэлтгэж, сургалтын материалаар хангах, залуучуудын байгууллага болон орон нутгийн удирдлагын уялдаа холбоо, хамтран ажиллах сүлжээг бий болгоно.



Сэтгэгдэл ачааллаж байна ..