2018-05-17 МЗХ
Admin Admin 198

Бүтээгч улс төрч , Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Сайд Л.Цогзолмаа “Өрсөлдөөн” сэдэвт илтгэл

Сайн байцгаана уу залуучуудаа. Юуны өмнө та бүхэндээ энэ сайхан гэгээлэг бас маш их оюуны хөрөнгө оруулалтыг авч байгаа энэ сайхан өдрийн мэндийг та бүхэндээ хүргэж байна. Монголын Залуучуудын Холбоо 95 настай, Монгол улсын шинэ түүхийг бичилцэж байгаа залуучуудын байгууллага маань үнэхээр Шилжилтийн 25 жилийн туршид Монгол орныхоо нийгэм эдийн засагт болж өнгөрсөн үр дүнтэй зүйлүүд, бидний цаашид анхаарах ёстой асуудлуудыг залуучуудтайгаа хамт тунгаан шүүх энэхүү бололцоог олгосон залуу хүний хувиар та бүхнийхээ өмнө бас өөрийнхөө санаа бодлыг хуваалцах гэж байгаа хүний хувиар талархалтай байгаагаа илэрхийлье. Амжилт хүсье та бүхэндээ.

За би та бүхэндээ энэ олдож байгаа өөрийнхөө цаг хугацаанд, өөрөө нийгмийн салбарын төлөөлөл болж, ер нь одоо өөрийнхөө эзэмшсэн багшийн мэргэжлээрээ одоо Монголын төр засгийн газрын бүрэлдэхүүнд Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яамыг удирдан ажиллах энэхүү бололцоо олдож байгаа хүний хувиар би өнгөрсөн 25 жилийн сургамж гэхээсээ илүүтэй ирээдүйн 25 жилд Монголын боловсролын систем хаашаа явахын бэ?, бид яг ямар боломжит үр дүнтэй байна, цаашдаа бид юуг ирээдүйн чиг хандлагаа болгох юм бэ гэсэн энэ зүйл дээр илүү тогтож ярих нь үр дүнтэй болов уу гэсэн байдлаар товчхон илтгэлээ бэлдсэн байгаа.

Бид өнөөдөр 20-р зууны шинэхэн үеийн түүхээ санахад өмнөх Чингис хааны эзэнт гүрнийг байгуулж явсан, олон жил гадны дарангуйлалд амьдарч байсан энэ түүхүүдийг сая илтгэл дурдсан Нямдорж сайдаас эхлээд бүгдээрээ ярьсан. Ер нь түүхээ мэддэггүй ард түмэн сөнөдөг. Түүхээ мэддэггүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг үгийг бид хэзээ ч мартаж болохгүй ээ гэж ингэж боддог. Тийм учраас би шинэхэн улс эх орныхоо түүхтэй холбогдуулаад 20-р зуун бол тусгаар тогтнолын зуун байжээ. Дөнгөж сая Од захирлын илтгэл дээр Далай ламын хэлсэн үг байна. Бид өнөөдөр тусгаар тогтносон улс болж үлдсэнээрээ өнөөдөр эх орон гэдэг энэ үнэт зүйлээ, ард түмэн гэдэг түүний хамгийн үнэтэй капиталаа бид нар энэ дэлхийн глобалчлагдаж байгаа 200 гаруй улс орон дотор яаж авч явах вэ гэдэг та бидний хүлээсэн үүрэг юмаа. Тийм учраас саяын эрхмүүдийг бид тусгаар тогтнолоо авч ирсэн эрхмүүд гэдгээр өнөөдөр бид авч явах ёстой. За тэгвэл 21-р зуун бол өнөөдөр технологи, эдийн засаг, боловсролын зуун гэдгийг би зоригтойгоор хэлэхийг хүсч байгаа. энэ бол бас өрсөлдөөний зуун юмаа. Дэлхий дижиталчлагдсан гэж сая бас илтгэлд дурдагдаж байна. Та бид нар ч өнөөдөр гартаа байгаа утсаар дэлхийн бүх мэдээллийг авч байгаа. Гэхдээ ямар хүн дэлхийн мэдээллээс хоцорч байгаа вэ гэхлээр үнэхээр боловсролыг эрхэм болгож чадаагүй, боловсролын нэг том хэрэгцээ буюу дэлхийн хэлийг сурч чадаагүй хүмүүс энэ боломжоос хоцорч, магадгүй өнөөдөр яг Монголд байгаа орчин маань интернетийн орчин ямар байгааг бид нар мэдэж байгаа тийм ээ. Фейсбүүк, твиттерийн орчинд өөрсдийнхөө ойлгож байгаа орчинд бид нар хар мэдээллийн орчинд амьдарч байгаа нь харамсалтай гэдгийг хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Монголын ирээдүйг хэн авч явах вэ, энэ асуултанд өнгөрсөн 25 жилийнхээ сургамжаар, боловсролынхоо сайдын хувиар би бас цөөхөн хэдхэн зүйлийг хэлэхийг хүсч байна. Бид 25 жилийг их тийм хялбарчилсан байдлаар бодсон байна. Инженерүүд бэлдэхээ орхисон, нийгмийн салбарт боловсон хүчний илүүдэл гарсан, ялангуяа хэл нийгмийн салбаруудад. Хотыг хэн босгодог юм бэ, улсыг хэн авч явдаг юм бэ гэхээр дэлхийн түүхээс үзвэл инженерүүд авч явж байна. Тийм учраас бид ирээдүйн 25 жилийг төсөөлж бодох юм бол яалт ч байхгүй Монгол орныг Монгол улсыг саяын нүүдэлчин соёл иргэншлээс сууришмал буюу хотжилт бий болж байгаа энэ цаг үед бид нар инженерүүдээ бэлдэхээс өөр аргагүй байна. Тийм учраас Монголын боловсролын салбар өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй, өндөр технологитой улс орнуудад инженерүүд бэлтгэх хөтөлбөр өнөөдрөөс эхлэн бид боловсруулж байна. Эхний хөтөлбөрүүд үр дүнд бас хүрч байна. 1000 инженер бэлтгэх хөтөлбөрийг Монголын засгийн газар Япон улсын засгийн газартай хамтран хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр 278 Монгол оюутан ШУТИС-иас 2-р курсээсээ эхлээд Японы их дээд сургуулиудад шалгалтаа өгч тэнцээд, энийг би яагаад хэлэх гэж байна вэ гэхлээр бусад орны стандартыг даваад, тэр сургуулиудад Монголын 278 оюутан очсон байна аа. Тийм учраас энэ сургалтаа бид нар үргэлжлүүлэхийн тулд өнөөдөр Монгол Улсын боловсролын системд бас дэлхийн боловсролын системийн салхи орж ирсэн гэдгийг би тодотгон хэлэхийг хүсч байна. 2:2 хөтөлбөр буюу 2 жил нь Монгол эх орондоо энэ суурь мэдээллээ авчаад, үлдсэн 2 жилийг өндөр хөгжилтэй улс орнуудад суралцаад төгсөхдөө оюутан маань Монголынхоо дээд сургуулийн диплом мөн өндөр хөгжилтэй улс орнуудын хос дипломтой төгсгөх энэ үйл ажиллагааг өнөөдөр боловсролын систем эхлүүлээд явж байгаа. улам бүр цааш нь чамбайруулж, улам бүр Монгол улсынхаа хөгжих дэвшлийг буухиалсан түүчээлсэн, хөгжлөө тоссон ийм байдлаар өндөр мэдлэгтэй инженерүүдээ бэлдэх гэж хичээж байна. Энэ оюутнуудын тоог бид 30 мянга орчимд ойрын 10 15 жилийн дотор бид хүргэж чадах юм бол бид өөрсдөдөө итгэлтэй Монгол инженерүүдийн толгойгоор бидний ирээдүй болсон энэ уул уурхайн салбар, уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн олон талт тулгуур бодлогыг өнөөдөр өөрсдийн боловсон хүчний нөөцөөр дэлхийд өрсөлдөх чадвартай залуучуудынхаа нөөцөөр хийх юм байна гэдэг ийм урьдчилсан прогнозыг гаргаж авч байна. Энэ дээр нэг зүйлийг би залуучууддаа сайдын хувиар хэлэхийг хүсч байна. Монголын төр өнөөдөр боловсролын систем, бодлогоо эрх зүйн хувьд яаж сайжруулах уу. Хууль батлаад орхих биш, хуулинд батлагдсан зүйлийг яаж залуучууддаа бодит боломж олгож дэмжих вэ гэдэг дээр шилжилтийн 25 жилийн дараа анх удаа Монгол улсын энэ удаагийн засгийн газар оюутны хөгжлийн зээлийн хөтөлбөрийг баталж гаргасан. 5-р сарын 1-ны өдөр буюу дөрөвхөн хоногийн өмнөөс анх удаагаа оюутнууд маань нөгөө зах зээлийн зохицуулалттай нийгмийн голидролоор яваад оюутанд маань энэ хөтөлбөр ээлтэй байж чадсангүй ээ гэсэн энэ сургамжин дээр өнөөдөр боловсролдоо дорвитой хөрөнгө оруулах шийдвэрийг гаргаж, арилжааны банкнаас хараат бус, хамтран зээлдэгч шаардахгүй, гэр бүлд нь эдийн засгийн дарамт үүсгэхгүй, оюутан өөрөө сурлагын хувьд 2.8 кредитийг баклаврийнхаа түвшинд хангаж байхын бол ямар нэгэн бусад шалгуур шаардахгүйгээр оюутны хөгжлийн зээлэнд хамрагдсан. Бас энэ удаагийн боломжоор юуг оюутнууддаа нээж өгсөн бэ гэхлээр ахисан түвшиндээ буюу магистр, докторантур өөрийнхөө мэргэжлээр цаашид судалгаа үргэлжлүүлэн хийж энэ салбартаа, энэ мэргэжлээрээ топ болохыг хүсч байгаа бол ахисан шатны сургалтыг 3.2 кредиттэй байхын бол магистр докторын хөгжлийн тэтгэлэгт хамрагдах ийм боломжийг нээж өгөөд 5-р сарын 1-ний өдрөөс энэ хөгжлийн зээл маань оюутнууддаа хүрсэн. Зарим нэгэн твиттерчид твиттерт жиргэсэн байсан. Сайдаа та яагаад зээл гэж яриад байгаан бэ?. Хүүгүй  юм бол энэ зээл биш ээ? Банкнаас авахгүй байгаа  юм бол энэ зээл биш ээ. Буруу яриад байгаан биш үү. Энэ зээл мөн. Оюутандаа ээлтэй хөгжлийн зээл. Яагаад гэвэл сурч дуусаад 6-10 жилийн дотор өөрөө сонгосон мэргэжлээрээ ажлаа эрхлээд анхны орлогоо олоод цалингаа аваад ирсэн тэр мөчөөс эхлүүлээд өөрт нь ямар ч дарамт болохгүйгээр 10-16 жилийн туршид хүүгүйгээр эргүүлж улсдаа төлөх юм. Тийм учраас энэ зээл гэдгийг бас тодруулаад хэлэхийг хүсч байна.

За ингээд өрсөлдөөн гэдэг бол өнөөдөр зөвхөн Монгол дундаа явж байгаа зүйл биш ээ. Өрсөлдөөн гэдэг бол саяын маш олон зүйл ярьснаар бид өнөөдөр маш өндөр технологийн эрин зуунд амьдарч байгаа учраас өнөөдөр би ялах тухай асуудал биш. Монголчууд хамтдаа өрсөлдөөнийхөө түвшинд ялах тухай асуудлыг аваачих цаг болсон гэдгийг энд үг хэлсэн бүх эрхмүүд хэлсэнд бид талархалтай байна. Өнгөрсөн 25 жилийг бид мөнгө олж би сайхан амьдрах гэдэг сэтгэхүйгээр маш тийм аминчхан үзлээр өнгөрүүлсэн байна. Энэ бол энэ цаг үеэс авсан бидний хамгийн том сургамж. Одоо бид хамтдаа дэлхийн зах зээлд өрсөлдөх энэ өрсөлдөөнд өөрсдийгөө бэлдэх хэрэгтэй байна. Сайн чадвартай дэлхийд өрсөлдөх чадвартай мэргэжилтэй боловсролтой, боловсон хүчин болох гэхээсээ илүүтэй, сайхан Монгол сэтгэхүйтэй, хамтач сэтгэхүйтэй Монголынхоо төлөө гэдэг энэ нийгэмд сэтгэхүйг бид нар би болгохгүй бол аминчхан үзэл давамгайлсан 25 жилийн дотор бид бүхэн хохирлоо. Нэг ч Монгол хүн эндээс ялж чадаагүй гэж хэлж болно. Тийм учраас бид өнөөдөр “вин вин” буюу хамтарч өрсөлдөх гэдэг энэ өрсөлдөөнд өөрсдийгөө залуучууд бид бэлдэх хэрэгтэй байна. Залуу хүн бүр ялах эрмэлзэлтэй байдаг. Өөрөө өөрийгөө ялахаас энэ ялалт эхлэнэ гэж бодож байгаа. өөрийгөө ялах гэдэг нь бусдын өмнө хариуцлага хүлээх ялалт гэж би тодотгохыг хүсч байна. Аминч үзэл, өөрийгөө гэж бодох, би чадахгүй бол нөгөө нөхөртөө боломж өгөхгүй гэдэг энэ одоо тамын тогооны үлгэрийн үр дүнд өнөөдөр нийгэм маань ямар харанхуй, нийгэм маань бас ямар ихээр бохир болсныг өнөөдөр бид сошиал ертөнцийн хандлагаас эхлүүлээд өнөөдөр бид өөрөө өөрсдийгөө соён гэгээрүүлэх, өөрөө өөрсдөө тэр дэлхийн хамтарч байж, тэр хүчтэй байж, “Ноу Хау”-ны эзэн болж байж, старт апп компаниудыг байгуулж байж, Шинжлэх Ухаан технологи инновацийн эзэд болж байж өнөөдөр бид гар дэлхийн хөгжлөөс авч чаднаа гэдэг энэ сэтгэхүйгээр явах зайлшгүй шаардлагатай байна. Тийм учраас би аминч үзлээс хамтарч үзэл рүү шилжих энэ шилжилтийг өнөөдөр залуус маань өөрөө өөрсдөө ёс зүй, ёс суртахууны хувьд эхлүүлээсэй гэдгийг та бүхэндээ уриалж байнаа. Энэ бол бидний том амжилтын томоохон эх суурь байна гэж ингэж би хэлэхийг хүсч байна.

Монголчууд бид өнөөдөр ирээдүйн 30 жилийн өөрчлөлтийг харахдаа, энэ өөрчлөлт гэдэг үгийг ямар нэгэн нийгэмд том тэсрэлт дэлбэрэлт болж, ямар нэгэн байдлаар нийгэмд томоохон зүйл болохыг хүлээдэг цаг үе ард хоцорсон. Энэ бол магадгүй социалист сэтгэлгээ буюу бүгдээрээ оролцож байж өөрчлөх юм шиг сэтгэлгээ байсан. Одоо бол өөрчлөлтийг өөрөөсөө, өөрчлөлтийг хажуугаасаа, хамт олноосоо, системээсээ тэгээд гэр бүлээсээ энэ өөрчлөлт эхэлж байж бид нар 30 жилийн хугацаанд Монгол өөрчлөгдөж байж дэлхийн энэ өөрчлөлттэй хөл нийлүүлнэ гэдгийг би дахин хэлэхийг хүсч байна. Энэ дээр би боловсролын сайдын хувиар нэг зүйлийг тодруулж хэлэхийг хүсч байна. Хичээлийн программ, хичээлийн хөтөлбөр, энэ бол бид нар өнөөдрийг хүртэл хүүхдүүдийнхээ сурах бичгийг шүүмжилж байгаа, багш нарынхаа хичээл заах арга барилыг шүүмжилж байгаа, тэгвэл бид нар ирээдүйд ямар өөрчлөлтийг боловсролд хийх гээд байгаа юм бэ гэхлээр сая  Нямдорж сайд өөрийнхөө багшийн тухай дурсамжийг хэлсэн, би бас сайхан цагт өнөөдөр улс төлөвлөгөөгөөрөө нэг ч салбараа орхихгүй авж явдаг байсан тэр зүйл маань зөв байсан гэдгийг би хэлэх гэж байгаа юм. Монгол улс нисгэгч, эмчээ бэлддэг байсан, бүх мэргэжлийн хүмүүсээ нэг ч салбараа орхихгүй бэлддэг тийм торгон хараа Монголын төрд байдаг байсан юм. Би бас өнөөдөр яг энэ үед ОХУ-ын Эрхүү хотын багшийн дээд сургуульд багшийн мэргэжлээр суралцсан. Нина Михаеловна Ширлакова гэдэг сэтгэл зүйч багшийнхаа лекцийг өнөөдрийг хүртэл мартадгүй. Тэр ямар үг байсан бэ гэхлээр “Хүн болгон өнөөдөр төрөхдөө өөрийн гэсэн кодтой ирдэг, бурханаас өөрийн гэсэн хувь тавилан зурагтайгаа ирдэг”. Тийм учраас багш хүний үүрэг юу вэ? гэхлээр тэр авч ирсэн кодыг нь нээх. Ямар авьяастай тэрийг нь олж харах. Хүн болгонд ижилхэн лекц уншаад хүн болгон өөрийнхөөрөө хүлээж авна. Гэхдээ тэр оюутан тэр суралцагч ямар авьяастай вэ гэдгийг нээх үүрэг бол багш хүний нийгэмдээ хүлээж байгаа үүрэг юм гэж ингэж хэлдэг байсан. Би хэзээ ч тэрийг мартдагүй. Яагаад гэвэл өнөөдөр онц, сайн, муу сурсан байх гэхээсээ илүүтэй өөрийнх нь хоолыг олж идэх тэр авьяасыг, тэр өгөгдөлийг багш олж харж ард түмний хүүхдийг ялгахгүй ардын багш байж чадах тэр үүрэг бол өнөөдөр багш хүний нийгмийн өмнө хүлээж байгаа үүрэг. Тийм учраас орчин цагийн сургалтын концепци агуулга, метадологи буюу арга зүй юу руу явж байна вэ гэхээр танхимд бүгдийг нь суулгаад ижил мэдээллээр шаблондох биш, хэн юу хийж чадах чадвартай байна түүнд чиглэсэн сонголтыг ороход өнөөдөр сургалтын арга зүй дэлхийн түвшинд энэ чигрүү явж байгаа. Хүн болгон өөр учраас тэр өөр авьяастай, тэр өөр бодолтой, тэр өөрийгөө бусдаас өөр гэж харж байгаа өнцгийг нь өлгөж авч явах чиглэл рүү өнөөдөр дэлхий нийт явж байгаа. Тийм учраас бид нар цэцэрлэгийн хүүхдүүдээсээ эхлүүлээд “Маамуу нааш ир” дууг бүх хүүхдийг Монгол хүүхэд учраас дуулуулж сургах нь зөв, гэхдээ цэцэрлэгийн наснаас нь эхлүүлээд багш юу анзаарах ёстой байна уу гэхлээр Дорж гэдэг оюутан, Дулмаа гэдэг охин байна ер нь ямар бусдаас ялгарах онцлогтой байна вэ? гэдгийг л багш харж хөгжүүлэх бол өнөөдөр дэлхий нийтийн энэ сургах сурган хүмүүжүүлэх шинжлэх ухааны онцлог болж байгаа гэдгийг одоо би энд тэмдэглээд, бид өнөөдөр анги танхимдаа оюутнуудаа 30-аар нь 100-аар нь лекцээ уншиж болох боловч ангийн багшийн, магадгүй физикийн багшийн, математикийн багшийн боловсролын системийн өмнө хүлээж байгаа хамгийн чухал үүрэг юу юм бэ гэхлээр тухайн оюутан бусдаасаа ялгарах ямар онцлогтой вэ? гэдэг дээр нь ажиллаж тухайн оюутныг амжилтанд хүргэх түлхүүрийг нь олж харах асуудал бол өнөөдөр ирээдүйн боловсролын системийн өнцөг байх ёстой юм. Тийм учраас хүн болгонд өөрийнх нь сонголтыг олгох энэ боловсролын системийн либералчлалыг зөв хийх асуудал бол өнөөдөр боловсролын системийн дэлхийн чиг хандлагатай, энэний цаана яг нэг асуудал боловсролын системтэй давхар холбогдоод ирж байгаа. Тэр юу вэ? гэхлээр мэргэжлийг нь сонгох үйл явц. Хэн нэгэнд шахагдаж эсвэл бусдыг дагаж мэргэжлээ сонгох ёсгүй юм. Хүн өөрөө өөрийгөө ирээдүйд авч явах, өөрийгөө тэжээх, гэр бүлээ авч явах, хожим нь ямар хүнийг гэргийгээ болгож сонгоод хэдэн хүүхэдтэй болох, ямар мэргэжил эзэмшиж ямар орлого олоод би гэр бүлээ авч явах нийгмийнхээ өмнө хариуцлага хүлээх вэ? гэдэгтэй шууд холбоотой асуудал. Тийм учраас мэргэжил сонгох гэдэг тухай асуудлыг өнөөдөр магадгүй одоо 70, 80 жилийн өмнө мэргэжил сонголтонд хамгийн их нөлөөлдөг хүмүүс ээж аав нь байсан. Бүх хүний амьдралын түүхэнд энэ бол тодорхой харагддаг. Тийм учраас тэр зүйл үнэтэй байсан гэдэг нь өнөөдөр яг энэ хүүхэд болгоны онцлогтой нь харгалзаж явж байгаа энэ зүйлтэй нь бас ингээд нийлээд байгаа юм. Тийм учраас бид өнөөдөр залуучуудынхаа мэргэжлийг сонгох, ирээдүйн эзэн байх, кабинетийн боловсрол, академик танхимийн боловсролыг олгохдоо хүүхэд бүрийн онцлогийг харгалзсан энэ сургалтыг өнөөдөр Монголын бүх сургалтын системд бий болгох чиглэлээр эрдэмтэн, судлаачид, багш нартай ажиллаж, хэн нэгний туршилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх биш, зөв монгол хүүхэд, зөв Монгол залуугийн төлөө ийм сургалтын хөтөлбөрийн төлөө ажилланаа гэж ингэж хэлэхийг хүсч байна.

Би 2 зүйлийг бас энэ дээр нэмж хэлье. Өнөөдөр дэлхийн эзэн хэн бэ? гэвэл Монголын эзэн хэн бэ? гэвэл Монголд төрсөн залуучууд бид нар өөрсдөө. Өөрөө өөрийнхөө эзэн байх, ирээдүйд өөрөө хэн болох вэ? гэдэг залуучууд өөрсдөөс, таниас шалтгаална. Тийм учраас бусдыг ямар нэгэн үзэл бодолгүйгээр дууриах, нийгмээрээ буруу зүйлрүү савлах энэ бүхэн бол өнөөдөр магадгүй энэ шилжилтийн цаг үеийн сургамж байгаасай гэж ингэж би бодож байгаа. Тийм учраас ирээдүйн 30 жилийн том өөрчлөлтийг энд сууж байгаа залуучууд та нар авч ирнэ. Дэлхийн хэлийг эзэмших хэрэгтэй, хөрш орнуудынхаа хэлийг эзэмших хэрэгтэй, тэгээд технологийн дэвшил буюу дижитал энэ орчлон ертөнцөд өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Яг ингэж байж өнөөдөр бид нар орчин цагийн боловсролтой, дэлхийд өрсөлдөх чадвартай, Монгол орондоо үндэсний хэмжээний боловсон хүчин болох ёстой. Өөрөө өөрийгөө олоод авчих юм бол, залуу нас гэдэг бол эрч хүч, залуу нас гэдэг бол эрдэм боловсролын нас. Залуу нас гэдэг бол өөрийгөө олох нас, залуу нас гэдэг бол чи ирээдүйд хэн байх вэ? гэдгээ тодорхойлох нас. Бас залуу нас гэдэг бол мэдээж хэрэг хайр дурлал, залуу нас гэдэг бол алдаа онооны бүх зүйл байдаг нас. Энэ залуу насаа л хүн хэр зэрэг оновчтой, хэр зэрэг том мөрөөдөлтэй, том зорилготой өөрөө өөртөө эзэн байж чадна, ирээдүйн бүх амьдралаа энэ залуу насандаа олж авсан эрч хүчээрээ хүн авж явах ёстой. Тийм учраас бид өнөөдөр гадаад хэлгүйгээр, технологийн боловсролгүйгээр, тэгээд өөрөө өөрийгөө авч явах маш сайн хэрэгцээтэй, өөрийгөө би эзэн нь байж чадна гэсэн тэр мэргэжлээр сонгож эзэмшихгүйгээр ирээдүйн амьдралаа сайн сайхнаар төсөөлөх боломжгүй. Гэхдээ би өнөөдөр хүмүүнлэг ардчилсан нийгмийн нэг чухал зүйл юу вэ? гэдгийг бас эндээс хэлэхийг хүсч байна үгийнхээ төгсгөлд. Тэр юу вэ? гэхлээр хүмүүнлэг ардчилсан нийгмийг бид байгуулж байгаа бол чадахгүй байгаа, бололцоо нь хүрэхгүй байгаа, хүнд нөхцөлд амьдарч байгаа бол тэр залуусдаа бид туслалцааныхаа гараа хүргэдэг байж бид сайхан Монгол орныг байгуулна.

Хамгийн чухал асуудал бол бид глобалчлагдсан ертөнцөд Монголоороо ялгарч үлдэх асуудал. Энэ юу вэ? гэхлээр Монгол түүх, Монгол өв соёл, Монгол өв уламжлал, Монгол хэл, Монгол сэтгэхүй, Монгол хүн. Энийгээ бид нар глобалчлал нэрийн дор бүдгэрүүлэх эрхийг бол түүх бидэнд зөвшөөрөхгүй. Монгол хэлний сургалтын хичээлээс цагийг нь хассан байгааг бид өнөөдөр цаг алдахгүй өөрчлөх ёстой. Монгол хүн Монголоороо ярьж байж өнөөдөр Монгол түүхээ авч хадгалж үлдэнэ. Тийм учраас бид өнөөдөр монгол хүн байх, Монгол хэлээ, Монгол өв уламжлал, ёс заншилаа авч үлдэх. Хүн төрөлхтөний бүтээн байгуулсан сайн сайхан нийгмийг бид өнөөдөр Америк гоё, одоо Япон гоё ч гэдэг юмуу энэ  бол мэдээж өнөөдөр хүн төрөлхтөний бүтээсэн гайхамшгийг бид нар хүлээн зөвшөөрөхөөс гадна хамгийн чухал үнэтэй зүйлээ бас энэний цаана орхигдуулж болохгүй. Нүүдэлчин соёл ахуй гэдэг бол бидний хамгийн том үнэт зүйл. Өнөөдөр дэлхийн хаана ч жилийн 4 улиралтай, өвөл нь хамгийн хүйтэн, зун нь хамгийн халуун, дэлхийн хаана ч өнөөдөр Монгол малчин шиг тооноороо нар тусахад цагаа эрэмбэлж чаддаг, цагаа мэддэг, өөрийнхөө сүүдрээр хэдэн цаг болж байгааг мэддэг ийм үндэстэн дэлхийн хаана ч байхгүй. Тийм учраас бид нар өнөөдөр энэ үнэт зүйлүүдээ үнэтэй байлгах тэр суурь өөрөө юу вэ? гэхлээр Монгол ахуй, Монгол соёл, Монгол хэл, Монгол үзэл баримтлал дээр суурилсан боловсролын системийн шинэчлэл гэдэг үгийг та бүхэндээ хэлье. Бүгдээрээ Монгол эх орныхоо төлөө ирээдүйг гэрэлтэйгээр харж хүн төрөлхтөний хөгжлөөс хоцрохгүй. Монгол орны сайхан эзэд байхыг та бүхнээсээ хүсье. Баярлалаа. 


Сэтгэгдэл ачааллаж байна ..