МЗХ-НЫ ҮНДСЭН ДҮРЭМ
2015-04-11 МЗХ
Admin Admin 3870

МЗХ-НЫ ҮНДСЭН ДҮРЭМ

                                                                

                                                         МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО

                                                                                                   2015 оны 3 дугаар сарын 28-ны өдөр

                                                                                                                                  Улаанбаатар хот

 

                                                                         ҮНДСЭН ДҮРЭМ

                                                                        НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

                                                                        Нийтлэг үндэслэл

 Нэгдүгээр зүйл. Ерөнхий зүйл

 1.1.  Монголын Залуучуудын Холбоо (цаашид МЗХ гэх) нь Монголын залуучуудын оролцооны нэгдмэл үндэсний төв байгууллага бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль бусад хууль тогтоомж болон энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах ашгийн бус нийгэмдээ үйлчлэх төрийн бус байгууллага мөн.

1.2.  МЗХ-ны оноосон нэр:

1.2.1. Монгол хэл дээр: “Монголын Залуучуудын Холбоо”

1.2.2. Англи хэл дээр: “Mongolian Youth Federation

1.3.  МЗХ болон бүх салбар холбоо, хороо, зөвлөл, сонирхлын клубууд (цаашид “Салбар нэгж” гэх) нь МЗХ-ны Удирдах хорооноос баталсан журмын дагуу бэлэг тэмдэг (лого), туг, далбаа, албан бичгийн загвар, энгэрийн тэмдэг, үнэмлэх, хэвлэмэл хуудсыг тус тус хэрэглэнэ.

1.4.  МЗХ болон бүтцийн бүх шатны байгууллагууд нь өөрийн тамга, тэмдэг, банкинд харилцах данс, гэрчилгээтэй байна.

1.5.  МЗХ-ны төв байр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 42-т байрлана. www.myf.mn вэб сайт, info@myf.mn цахим шуудантай байна.

1.6.  МЗХ нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, төрийн бус байгууллагын харилцааг зохицуулсан хууль болон энэхүү дүрэм, түүнд нийцүүлэн гаргасан бусад журмыг мөрдөж ажиллана.

1.7.  МЗХ нь гишүүний тангарагтай байх бөгөөд идэвхтэн гишүүний үнэмлэхээ гардан авч тангараг өргөнө.  

1.8.  МЗХ-ны үйл ажиллагааны хамрах хүрээ нь Монгол Улсын нутаг дэвсгэр, салбар холбоо, зөвлөлтэй гадаад улс оронд хэрэгжинэ. 


Хоёрдугаар зүйл. Алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйл, зарчим

МЗХ нь дараах Алсын хараа, Эрхэм зорилго, Үнэт зүйл, зарчимыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.

2.1.  Алсын хараа

Монгол Улсын хөгжлийг хөтлөх, эрх мэдэлтэй, нэгдсэн залуучууд.

2.2.  Эрхэм зорилго

Монголын залуучуудын эрх ашгийг хамгаалах, дэмжих зорилгоор тэдгээрийн оюун ухаан, сэтгэлгээ, бие бялдрыг хөгжүүлэх, бие даасан, зорилготой, шударга, аз жаргалтай амьдрах боломжоор хангах явдал юм.

2.3.  Үнэт зүйл

2.3.1.   Эв нэгдэлтэй байх: МЗХ Монгол Улсыг шударга, хөгжингүй улс болгох гол хүч болсон залуучуудыг эв нэгдэлтэй байж, бие биенээ дэмжин хамтран ажиллахад уриална.

2.3.2.   Ил тод байдал: МЗХ нь өөрийн бүхий л үйл ажиллагаанд ил тод байх зарчмыг баримталж, бусад төрийн болон төрийн бус байгууллагуудад мөн адил ил тод байхыг уриална.

2.3.3.   Эрх мэдэлтэй байх: МЗХ-ноос Монголын залуучуудын эрх мэдэлтэй байхыг дэмжих бөгөөд улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд нөлөөлөх, оролцох эрхийг нэн тэргүүнд тавина.

2.3.4.   Ардчилсан зарчим: МЗХ нь эрх чөлөөтэй, шударга ардчилсан зарчмаар үйл ажиллагаагаа явуулна.

2.3.5.   Бие даасан байх: МЗХ-нд залуучуудын төлөө залуучууд өөрсдөө ажиллах бөгөөд энэхүү бие даасан байдал нь ямар нэг дарамтгүй, эрх ашгийн зөрчилгүйгээр залуучуудыг уриалах, дэмжих гол хөшүүрэг болно.

2.3.6.   Хариуцлагатай байх: МЗХ-ны бүх ажилтан, гишүүд нь өөрсдийн бүхий л үйл ажиллагаандаа хариуцлагатай хандаж, адил тэгш хариуцлагатай байхыг төрийн болон төрийн бус байгууллагуудад уриална.

2.3.7.   Идэвхтэй иргэн байхыг дэмжих: МЗХ-ноос Монгол Улсад илүү эрх тэгш нийгэм байгуулахад залуучуудыг идэвхтэй, эерэг хандлагатай оролцохыг дэмжинэ. 

2.3.8.   Тогтвортой байдал: МЗХ үндэсний соёл, байгаль орчноо хамгаалах, тогтвортой эко хөгжлийг хангахыг нэн тэргүүнд тавьж ажиллана.

2.4.  Зарчим

МЗХ нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална. Үүнд:

2.4.1.   Хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, эв нэгдэл, үндэсний тусгаар тогтнол, тогтвортой байдлыг эрхэмлэх;

2.4.2.   Ил тод, хараат бус, нээлттэй, шударга ардчилсан, улс төр, шашны нөлөөнөөс ангид, идэвхтэй, хариуцлагатай, мэдлэг, судалгаанд суурилсан, бие даасан, эерэг хандлагатай байх;

2.4.3.   Ирээдүйг угтаж мэдэж, тосож бэлтгэж, тэсэж давах чадварыг бүрдүүлэх;

2.4.4.   Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж болон энэхүү дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулах.


Гуравдугаар зүйл. Үйл ажиллагааны үндсэн чиглэл

МЗХ нь өөрийн үнэт зүйл, зарчимд үндэслэн гишүүд, дэмжигчид, нийгэмдээ чиглэсэн дараах үйл ажиллагааг үндсэн чиглэлээ болгоно. Үүнд:

3.1.      Зорилго

3.1.1.  Монголын залуучуудыг тэргүүлэгч, үндэсний хэмжээний төв байгууллагын байр суурийг бэхжүүлэх;

3.1.2.  Монголын залуучуудын хөгжлийг дэмжих, зорилготой, шударга, үр бүтээлтэй амьдралыг дэмжин ажиллах;

3.1.3.  Улс төр, эдийн засаг, бизнес, нийгэм, олон улс, төрийн бүхий л түвшинд залуучуудын төлөөлөл, нөлөөллийг нэмэгдүүлэх;

3.2.        Үйл ажиллагааны чиглэл

3.2.1.   Залуучуудын асуудлаарх бодлогыг боловсруулах, шийдвэр гаргах түвшинд хүргэх, сурталчлах;

3.2.2.   Залуучуудад тулгамдаж буй асуудлуудаар залуучуудад чиглэсэн бодлогын судалгаа  хийх, түүнд үндэслэсэн залуучуудыг дэмжих төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг зохион байгуулах;

3.2.3.   Залуучуудын нийтлэг хүсэл эрмэлзэл, эрх ашгийг хамгаалах,  ухамсартай, эрүүл, бүтээлч, идэвхтэй, оролцоотой, ёс зүйтэй залуу хүнийг зөв төлөвшүүлэхэд чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх;

3.2.4.   Улс төр, эдийн засаг, бизнес, нийгэм, олон улс, төрийн бүхий л түвшинд шинэ залуу удирдагчдыг төрүүлэн гаргах бэлтгэх, төлөвшүүлэх;


                                                               ХОЁРДУГААР БҮЛЭГ

                                                       БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Дөрөвдүгээр зүйл. МЗХ-ны бүтэц

4.1. МЗХ-ны удирдах дээд байгууллага нь Их хурал (ИХ) мөн.

4.2. ИХ-ын хооронд ажиллах төлөөллийн төв байгууллага нь Үндэсний Залуучуудын Зөвлөл /ҮЗЗ/ байна.

4.3. МЗХ-ны хяналтын байгууллага нь Хариуцлагын Хороо (ХХ) байна.

4.4. ҮЗЗ-ийн чөлөөт цагт МЗХ-г шуурхай удирдлагаар хангах бодлого удирдлагын төв байгууллага нь Удирдах Хороо (УХ) байна.

4.5. "МЗХ-ны удирдлага" гэснийг Ерөнхийлөгч, Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчид, ХХ-ны дарга, Ерөнхий Нарийн Бичгийн дарга (ЕНБДарга) гэж ойлгоно.

4.6. МЗХ-г өдөр тутмын байнгын удирдлага, зохион байгуулалт, бэлэн байдлаар хангах гүйцэтгэх байгууллага нь Гүйцэтгэх Хороо (ГХ) байна.

4.7. МЗХ-ны салбар холбоо, дэргэдэх байгууллагууд дараах байдлаар ангилагдана. Үүнд:

4.7.1.    Залуучуудын асуудал хариуцсан ҮЗЗ-ийн байнгын хороод;

4.7.2.    Аймаг, дүүрэг, сум, хорооны салбар холбоод;

4.7.3.    Аймаг, дүүргийн залуучуудын чуулган, бага чуулган;

4.7.4.    Баг, хэсэг, байгууллагын залуучуудын зөвлөл;

4.7.5       Ахмадын, оюутны, хүүхдийн асуудал эрхэлсэн холбоо;

4.7.6       Чиглэлийн залуучуудын холбоо;

4.7.7       Хүсэл сонирхлоороо нэгдсэн залуучуудын клуб;

4.7.8       УИХ, аймаг, нийслэл, сум дүүрэг, хороо, багийн иргэдийн хурлын дэргэдэх залуучуудыг дэмжих лобби бүлэг;

4.7.9       Төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудын залуучуудын зөвлөл;

4.7.10    Гадаад улс оронд байрлах Монголчуудын нэгдсэн залуучуудын холбоо, хороо, зөвлөл;

4.7.11    Холбооны үйл ажиллагааг дэмжих, санхүүжүүлэх компани, сургалт, судалгаа, хөгжлийн төв, сан;

4.7.12    Залуучуудын хэвлэлийн нэгдсэн редакцтай байна.


Тав дугаар зүйл. Их хурлын бүрэн эрх

5.1.  МЗХ-ны ИХ нь МЗХ-ны удирдах дээд байгууллага мөн.

5.2.  ИХ нь 4 жилд нэг удаа хуралдана. Онцгой тохиолдолд ээлжит бус ИХ-ыг зарлан хуралдуулж болно. Ерөнхийлөгч, ХХ-ны санал болгосноор ҮЗЗ-ийн нийт гишүүдийн олонхын саналаар ээлжит бус ИХ-ыг зарлан хуралдуулна.

5.3.  ИХ дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

5.3.1.   ИХ-ын дарга Ерөнхийлөгч байна;

5.3.2.   Ерөнхийлөгчийн тайлан илтгэлийг хэлэлцэх;

5.3.3.   ХХ-ны тайланг хэлэлцэх;

5.3.4.   Үндсэн дүрэм, үзэл баримтлалыг хэлэлцэж батлах, нэмэлт өөрчлөлт оруулах;

5.3.5.   Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх;

5.3.6.   МЗХ-ны хурлын үйл ажиллагаа зохион байгуулалт, дэгийн тухай журмыг хэлэлцэн баталж, нэмэлт өөрчлөлт оруулах;

5.3.7.   МЗХ-ны бүтцийн бүх шатны байгууллагын удирдах бүрэлдэхүүнийг сонгох сонгуулийн журмыг хэлэлцэн баталж, нэмэлт өөрчлөлт оруулах;

5.3.8.   МЗХ-ны татварын журмыг хэлэлцэн баталж, нэмэлт өөрчлөлт оруулах;

5.3.9.   МЗХ-ны ХХ-ны гишүүдийг сонгох, чөлөөлөх;

5.3.10.  ИХ нь  дүрмэнд өөрчлөлт оруулахаас бусад зарим бүрэн эрхээ ҮЗЗ, онцгой үед УХ, Ерөнхийлөгчид эрхийг тус, тус шилжүүлж болно;

5.3.11.ИХ-ын бүрэн эрхэд бусад асуудлуудыг хамааруулж болно.


Зургаадугаар зүйл. Үндэсний залуучуудын зөвлөлийн бүрэн эрх

6.1. ҮЗЗ-ийн гишүүний суудлын тоо 339 байна. Жил бүр УХ-ны тогтоосон квотоор, тогтсон хугацаанд ҮЗЗ-ийн гишүүний эргэлтэнд хамрагдах /ротаци/ сонгууль явагдана.

6.2. ҮЗЗ-ийн гишүүдийг чөлөөт, чөлөөт бус гишүүд гэж ангилна. ҮЗЗ-ийн чөлөөт бус суудлын тоо нийт гишүүдийн 2/3, чөлөөт суудлын тоо нийт гишүүдийн 1/3 байна.

6.3. Эргэлтэд орсон ҮЗЗ-ийн суудал дээрх гишүүн хариуцлага тооцогдсоноос бусад тохиолдолд дахин сонгогдох эрхтэй.

6.4. ҮЗЗ-ийн гишүүний суудлын тоог УХ нь МЗХ-ны бүтцийн бүх шатны байгууллагын тооноос хамаарч хуваарилна.

6.5. ҮЗЗ нь жилд 2-оос доошгүй удаа хуралдана.

6.6. ҮЗЗ-ийн хурлын товыг уг хурал болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө Ерөнхийлөгч зарлана. ҮЗЗ-ийн ээлжит бус хурлын товд дээрх хугацаа хамаарахгүй.

6.7. ҮЗЗ-ийн гишүүн чөлөөлөгдөхийг хүсвэл хүсэлтээ ХХ-нд бичгээр гаргана.

6.8. Хүсэлтээ гаргаснаар ҮЗЗ-ийн гишүүнээс чөлөөлөгдсөнд тооцно.

6.9. Хүсэлтийг хүлээн авсан ХХ нь Ерөнхийлөгчид 3 хоногийн дотор албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй.

6.10. Үндэсний Залуучуудын зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

6.10.1.МЗХ-ны ИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

6.10.2.МЗХ-ны бодлого чиглэл, залуучуудын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох асуудлууд, залуучуудад тулгамдаад байгаа асуудлуудыг хэлэлцэх, зөвлөмж шийдвэр гаргах, УХ-нд чиглэл өгөх;

6.10.3.  МЗХ-ны Ерөнхийлөгчийн санал болгосноор Дэд Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх;

6.10.4.ҮЗЗ-ийн хурлын хооронд зохион байгуулагдсан гишүүний нөхөн сонгуулийн дүнг батламжилах;

6.10.5.УХ-ны үйл ажиллагааны тайланг сонсож, дүгнэлт өгөх;

6.10.6.ХХ-ны гишүүнийг нөхөн сонгох;

6.10.7.ҮЗЗ-ийн нийт гишүүдийн 2/3-ын саналаар МЗХ-ны Үндсэн дүрмэнд нэмэлт,  өөрчлөлт оруулах;

6.10.8.МЗХ-ны цаг үеийн бодлого, хөтөлбөрийг батлах;

6.10.9.Ээлжит болон ээлжит бус ИХ хуралдуулах тов, хэлэлцэх асуудлыг тогтоох;

6.10.10. МЗХ-ны ИХ, ҮЗЗ-ийн хурлын тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх;

6.10.11. ҮЗЗ нь зарим бүрэн эрхээ УХ, Ерөнхийлөгчид шилжүүлж болно;

6.10.12. ҮЗЗ нь дараах журмуудыг баталж мөрдүүлнэ. Үүнд:

6.10.12.1. МЗХ-ны хурлын үйл ажиллагаа зохион байгуулалт, дэгийн тухай журам батлах, нэмэлт өөрчлөлт оруулах;

6.10.12.2. МЗХ-ны бүтцийн бүх шатны байгууллагын удирдах бүрэлдэхүүнийг сонгох сонгуулийн журам батлах, нэмэлт өөрчлөлт оруулах;

6.10.12.3. МЗХ-ны бүтцийн бүх шатны удирдах бүрэлдэхүүн, гишүүний ёс зүйн дүрэм батлах, нэмэлт өөрчлөлт оруулах;

6.10.12.4. МЗХ-ны татварын журам батлах, нэмэлт өөрчлөлт оруулах;

6.10.12.5.   ХХ-ны үйл ажиллагааны журам батлах, нэмэлт өөрчлөлт оруулах.

6.11. ҮЗЗ-ийг хуралдуулах бэлтгэл ажлыг ГХ хангах бөгөөд хэлэлцэх асуудлыг УХ шийдвэрлэнэ.

6.12. ҮЗЗ-ийг түүний гишүүдийн 1/3-ээс доошгүйн шаардлагаар Ерөнхийлөгч тарааж дараагийн ҮЗЗ-ийг шинээр бүрдүүлнэ.

6.13. ҮЗЗ-ийн хурлын хооронд батлагдсан бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг залуучуудын асуудал хариуцсан байнгын хороо (БХ) хангуулах бөгөөд дүн шинжилгээг ГХ хариуцаж ҮЗЗ-д танилцуулна.


Долоодугаар зүйл. Ерөнхийлөгчийн бүрэн эрх, үүрэг

7.1.  МЗХ-ны Ерөнхийлөгч (цаашид Ерөнхийлөгч гэх) нь МЗХ-ны удирдагч мөн бөгөөд Ерөнхийлөгч нь орон тооны болон орон тооны бус байж болно.

7.2.  МЗХ-ны Ерөнхийлөгч нь нэг удаа улиран сонгогдож болно.

7.3.  МЗХ-ны Ерөнхийлөгч нь ИХ-д ажлаа тайлагнана.

7.4.  МЗХ-ны Ерөнхийлөгч нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

7.4.1. ИХ-ын хооронд МЗХ-ны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;

7.4.2. ИХ, ҮЗЗ, УХ-ны хурлыг тус тус даргалах;

7.4.3. Шаардлагатай тохиолдолд ээлжит бус ИХ-ыг зарлан хуралдуулах;

7.4.4. ҮЗЗ-ийн хурлын товыг зарлан хуралдуулах, ҮЗЗ-ийн нийт гишүүдийн 1/3-ээс доошгүй гишүүдийн шаардлагаар ҮЗЗ-ийг тарааж, дараагийн ҮЗЗ-ийг шинээр бүрдүүлэх;

7.4.5. ЕНБД-ыг томилуулах, чөлөөлөх саналыг УХ-нд оруулах;

7.4.6. МЗХ-ны УХ-ны хурлыг товлон зарлах, хуралдуулах;

7.4.7. Дотоод, гадаад харилцаанд МЗХ-г бүрэн төлөөлөх;

7.4.8. Бүтцийн бүх шатны байгууллагуудын аливаа шийдвэрт хориг тавих;

7.4.9. Бүтцийн бүх шатны байгууллагуудын удирдах бүрэлдэхүүнийг шууд томилох, чөлөөлөх, үүргээ хангалтгүй гүйцэтгэж байна гэж үзсэн тохиолдолд үндэслэл гарган, тухайн салбар нэгжийн хурлыг зарлан хуралдуулах;

7.5.  МЗХ-ны Ерөнхийлөгчийг дараах үндэслэлээр чөлөөлнө. Үүнд:

7.5.1. Чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;

7.5.2. Ерөнхийлөгчийн хавсарч үл болох албан тушаалд сонгогдсон, томилогдсон;

7.5.3. Эрүүл мэндийн шалтгаанаар;

7.5.4. Нас барсан шалтгаанаар;

7.5.5. Гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон.

 

Наймдугаар зүйл.  Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчийн бүрэн эрх, үүрэг

8.1. МЗХ-ны бодлого үйл ажиллагааны тасралтгүй байдал, уламжлал шинэчлэлийг хослуулах 16-19, 20-24, 25-29, 30-34, 35-39 насны тус бүр нэг нийт таван орон тооны бус Дэд Ерөнхийлөгчтэй байна.

8.2. Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгч нь МЗХ-ны орон тооны бус Тэргүүн дэд Ерөнхийлөгч байна.

8.3. МЗХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчид нь ҮЗЗ, УХ-ны гишүүн мөн.

8.4. МЗХ-ны Дэд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2 жил байна. Нэг удаа улиран сонгогдож болно.

8.5. МЗХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчид нь ҮЗЗ болон УХ-ны хурлын хооронд МЗХ-ны Ерөнхийлөгчийн цаг үеийн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлыг төлөөлөх насны хүрээнд удирдан зохион байгуулна.

8.6. МЗХ-ны Дэд Ерөнхийлөгч байсан нь МЗХ-ны Ерөнхийлөгч болох шалгуур шат байх бөгөөд ИХ зөвхөн Дэд Ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг нэр төртэй хариуцлагатай хашсан гишүүдээс Ерөнхийлөгчийн санал болгосноор хэлэлцэж сонгоно.

8.7. МЗХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчийг дараах үндэслэлээр чөлөөлнө. Үүнд:

8.7.1.Үүрэгт ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн гэж Ерөнхийлөгч үзэж чөлөөлөх санал гаргаснаар;

8.7.2.Чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;

8.7.3.Дэд Ерөнхийлөгчийн хавсарч үл болох албан тушаалд сонгогдсон, томилогдсон;

8.7.4.Эрүүл мэндийн шалтгаанаар;

8.7.5.Нас барсан шалтгаанаар;

8.7.6.Гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон.

 

Есдүгээр зүйл. Удирдах хорооны бүрэн эрх, үүрэг

9.1. МЗХ-ны УХ нь Ерөнхийлөгч, Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчид, ХХ-ны дарга, ЕНБД нараас бүрдэнэ.

9.2. УХ нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдана. Ерөнхийлөгчийг эзгүйд түүний бичгээр санал болгосон Дэд Ерөнхийлөгч хурлыг даргална.

9.3. УХ нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

9.3.1.ҮЗЗ-өөс батлан гаргасан урт, дунд хугацааны бодлого, чиглэл, хөтөлбөр, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;

9.3.2.ҮЗЗ-ийн хурлын бэлтгэлийг хангах;

9.3.3.УХ нь бүтцийн болон дэргэдэх байгууллагуудыг нэгдмэл удирдлагаар хангах;

9.3.4. МЗХ-ны бодлого, үйл ажиллагааны ойрын чиглэлийг тодорхойлох;

9.3.5. УХ нь МЗХ-ны жилийн ерөнхий төлөвлөгөөг батлах;

9.3.6. МЗХ-ны ГХ-ны тайланг хэлэлцэх, үйл ажиллагаанд дүгнэлт өгөх;

9.3.7. УХ нь ГХ-ны орон тоо, бүтэц, төсвийг батлах.

 

Аравдугаар зүйл. Ерөнхий нарийн бичгийн даргын бүрэн эрх, үүрэг

10.1. МЗХ-ны ЕНБД нь гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж, аль нэг байгууллагад ажил, албан тушаал хавсарч эрхлэхгүй. Улс төрийн намын гишүүнчлэлгүй байна.

10.2.  МЗХ-ны ЕНБД нь ГХ-ны бүтцийн удирдлагуудыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн томилж, чөлөөлнө.

10.3.  МЗХ-ны ЕНБД нь батлагдсан бүтэц, төсвийн дагуу хүний нөөцийг томилж чөлөөлнө.

10.4.  МЗХ-ны ЕНБД нь чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхийлөгчид бичгээр гаргана. Энэ тухай хүсэлтийг хүлээн авч УХ-ны зөвшөөрснөөр үүрэг гүйцэтгэгч томилно.

10.5.   МЗХ-ны ЕНБД нь УХ-ны бодлого шийдвэрийг бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, санхүүгээр хангаж ГХ-ны өдөр тутмын үйл ажиллагааг удирдана.

10.6.   МЗХ-ны ЕНБД нь ГХ-ны хурлыг даргална.

10.7.  МЗХ-ны ЕНБД нь хөрөнгө, татвар, санхүүжилтийг бүрэн хариуцна.

 

Арван нэгдүгээр зүйл. Гүйцэтгэх хорооны бүрэн эрх, үүрэг

11.1. МЗХ-ны ГХ нь ЕНБД, газар, хэлтэс, албадаас бүрдэнэ.

11.2. ГХ нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

11.2.1.  УХ-ны хурлын бэлтгэлийг хангах;

11.2.2.  МЗХ-ны үйл ажиллагааны төлөвлөгөө, жилийн төсвийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтийг хангаж ажиллах;

11.2.3.ҮЗЗ болон УХ-ны хурлын шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, дүн шинжилгээ хийх;

11.2.4.  МЗХ-ны бүтцийн байгууллагуудын ажлын уялдааг хангах, эрчимжүүлэх, дүгнэх;

11.2.5.  МЗХ-ны бүтцийн байгууллагуудыг шинээр байгуулах, шинэчлэх, өөрчлөн зохион байгуулах;

11.2.6.  МЗХ-ны бүтцийн бүх шатны байгууллагуудын дүрмийг ёсчлох;

11.2.7.  Хуулиар хязгаарлаагүй бусад эрх.

 

Арван хоёрдугаар зүйл. Хариуцлагын хорооны бүрэн эрх, үүрэг

12.1. МЗХ-ны ХХ нь өөрийн хяналтын сонгуульт байгууллага бөгөөд Монгол Улсын хууль тогтоомжийг удирдлага болгон энэхүү дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулна.

12.2. МЗХ-ны ХХ-ны бүрэлдэхүүнийг МЗХ-ны ИХ-аас сонгох бөгөөд бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.

12.3. МЗХ-ны ИХ-ын чөлөөт цагт ХХ-оос орон гарвал ҮЗЗ-ийн хурлаас нөхөн томилно.

12.4. МЗХ-ны ХХ нь байнгын 5 гишүүнтэй байх ба ХХ-ны даргыг гишүүд нь дундаасаа нэр дэвшүүлж нууц санал хураалтаар сонгоно. ХХ-ны гишүүн нь МЗХ-ны бүтцийн бүх шатны байгууллагын сонгуульт гишүүний үүргийг хавсран гүйцэтгэхгүй.

12.5. МЗХ-ны ХХ-ны гишүүн нь хараат бус байж, хуулийг дээдлэн гагцхүү МЗХ-ны Үндсэн дүрмэнд захирагдана.

12.6. ХХ-ны гишүүн нь бүтцийн бүх шатны байгууллагын үйл ажиллагаанд хариуцлагыг сахиулах үүрэгтэй оролцох, МЗХ-ны Үндсэн дүрэм, түүнтэй холбогдон гарсан журам, ИХ, ҮЗЗ, УХ, ГХ-ны шийдвэрийн биелэлтийг хангахыг шаардах бүрэн эрхтэй.

12.7. МЗХ-ны ХХ нь МЗХ-ны ИХ, ҮЗЗ, УХ-ны хуралд тайлан дүгнэлт хэлэлцүүлнэ.

12.8. МЗХ-ны ХХ нь дүгнэлт гаргах эрх бүхий дараах дэд хороодыг өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр байгуулна. Үүнд:

12.8.1.Үйл ажиллагааны хариуцлагын дэд хороо;

12.8.2.Санхүүгийн хариуцлагын дэд хороо;

12.8.3. Ёс зүйн хариуцлагын дэд хороо.

12.9. МЗХ-ны ХХ нь бүтцийн бүх шатны байгууллагуудын дэргэд хариуцлагын зөвлөл, байгууллагын ЗЗ-ийн дотор хариуцлага сахиулах дэг баригч гишүүнтэй байна.

12.10.  МЗХ-ны ХХ нь үйл ажиллагааныхаа журмыг энэхүү дүрэмд нийцүүлэн боловсруулж ҮЗЗ-өөр батлуулна.

12.11.  Хариуцлагын хорооны бүрэн эрх

12.11.1. МЗХ-ны Үндсэн дүрэм зөрчсөн талаар гишүүнээс гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх;

12.11.2. МЗХ-ны Үндсэн дүрэм зөрчсөн талаар МЗХ-ны удирдах бүрэлдэхүүнээс гаргасан өргөдлийг хянан шийдвэрлэх;

12.11.3. МЗХ-ны сонгуульт гишүүн болон идэвхтэн гишүүн ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт гаргах;

12.11.4. ИХ-аас бусад МЗХ-ны бүтцийн бүх шатны байгууллагын шийдвэр нь МЗХ-ны дүрэм зөрчсөн талаар журмаар үүсгэсэн маргааныг хянан шийдвэрлэх;

12.11.5. Бүтцийн бүх шатны байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийлгэх, санхүүгийн үйл ажиллагаа, батлагдсан төсвийн зарцуулалтад хяналт тавих, хөндлөнгийн хяналт шалгалт оруулах;

12.11.6. Ээлжит бус ИХ-ыг хуралдуулах саналыг ҮЗЗ, УХ-д оруулах;

12.11.7. МЗХ-ны үйл ажиллагааны тайлан, баримт бичигтэй танилцаж дүгнэлт гаргах;

12.11.8. Цаг хугацааны болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар ҮЗЗ-ийн зарим эрх, УХ-нд шилжих нөхцөл үүссэнийг тогтоох;

12.11.9. Бүтцийн бүх шатны байгууллагын хариуцлагын зөвлөлөөс давсан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх;

12.11.10.  МЗХ-ны өмч хөрөнгийн ашиглалт, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих.

12.12.  МЗХ-ны ХХ-ны шийдвэр гарснаар хүчин төгөлдөр болох бөгөөд МЗХ-ны Үндсэн дүрэм зөрчсөн шийдвэр, үйлдлийг давж үйлчилнэ.

12.13.  МЗХ-ны ХХ-ны маргааныг шийдвэрлэхдээ мэтгэлцэх, хөндлөнгийн байр сууринаас,  шударга ёсыг эрхэмлэж МЗХ-ны Үндсэн дүрмийг сахиулна.

12.14.  МЗХ-ны ХХ-ны маргааныг шийдвэрлэх хуралдаанд хоёр талын нэг нь төлөөлөгчөө хүндэтгэх бус шалтгаанаар ирүүлээгүй гэж үзвэл төлөөлөгчөө ирүүлсэн талын оролцоотойгоор шийдвэрлэх, талууд төлөөллөө ирүүлээгүй бол маргааныг хэрэгсэхгүй болгох эрхтэй.

12.15.  МЗХ-ны ХХ-ны нийт сонгуульт гишүүдийн хариуцлагыг сахиулах ажлыг ИХ-ын өмнөөс Ерөнхийлөгчийн өмнө бүрэн хариуцна.

 

                                                                       ГУРАВДУГААР БҮЛЭГ

                                                                        САЛБАР НЭГЖҮҮД

Монголын залуучуудын холбоо, түүний харьяа холбоо, хороо, зөвлөл, клуб, сан, дэргэдэх байгууллагуудыг холбооны салбар нэгж буюу бүтцийн байгууллага гэж үзнэ.


Арван гуравдугаар зүйл. Залуучуудын асуудал хариуцсан байнгын хороо

13.1. Залуучуудын асуудал хариуцсан байнгын хороо (цаашил БХ гэх) нь залуучуудын асуудлаар бодлого боловсруулах, бодлогын хэрэгжилтийг хангуулах, МЗХ-ны ҮЗЗ-ийн байнгын байгууллага мөн.

13.2. МЗХ-ны БХ нь сард нэгээс доошгүй хуралдана. Шаардлагатай тохиолдолд МЗХ-ны Ерөнхийлөгч, УХ-ны санаачилгаар ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно.

13.3. БХ нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.Үүнд:

13.3.1.  БХ-ны тайлан, илтгэлийг сонсож хэлэлцэх;

13.3.2.  Шаардлагатай тохиолдолд БХ-ны тэргүүлэгчдийн олонхын саналаар БХ-ны дарга, гишүүнийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн чөлөөлөх, сонгох;

13.3.4.  БХ нь дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга, тэргүүлэгчид гэсэн нийт 9 хүний удирдах бүрэлдэхүүн, гишүүдээс бүрдэнэ. Удирдах бүрэлдэхүүн нь ҮЗЗ-ийн гишүүдээс бүрдэнэ;

13.3.5.  БХ-ны тэргүүлэгчдийн 1/2-ийн олонхын саналаар БХ-ны хурлыг зарлан хуралдуулах;

13.3.6.  МЗХ-ны Үндсэн дүрэмд нийцүүлэн БХ-ны журмыг боловсруулна. Журмыг МЗХ-ны Ерөнхийлөгч батална;

13.3.7.  БХ-ны үйл ажиллагааг дэмжих дэд хороо, клуб, сан, сургалтын байгууллагатай байж болно.

13.2. БХ-ны даргын бүрэн эрх

13.2.1.  Залуучуудын талаарх асуудлаар хорооны тэргүүлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах, хорооны хурлыг даргалах, хорооны хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлах;

13.2.2.  Залуучуудын талаарх асуудлаар МЗХ-ны Ерөнхийлөгчтэй хорооны тэргүүлэгч гишүүдийг төлөөлөн зөвлөлдөх, хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг батлуулах, хорооны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хариуцах;

13.2.3.  Залуучуудын асуудлаар бодлого боловсруулах ажлын хэсэг байгуулах, ажлын хэсгийг удирдах, бодлого чиглэлээр хангах.

13.3. БХ-ны тэргүүлэгчдийн бүрэн эрх

13.3.1.  БХ-ны даргыг хорооны хурлаар сонгох, хорооны үйл ажиллагааны бодлого чиглэлийг тодорхойлох, төлөвлөгөөг батлах;

13.3.2.  Хорооны бүтэц, зохион байгуулалтыг батлах, түүний биелэлтийг хянах, ажлын тайлан, мэдээллийг сонсож хэлэлцэх.

 

Арван дөрөвдүгээр зүйл. Аймгийн Залуучуудын Холбоо

14.1. МЗХ-ны Аймгийн Залуучуудын Холбооны (АЗХ) чуулган нь /цаашид “чуулган” гэх/ аймгийн Залуучуудын Холбооны удирдах байгууллага мөн.

14.2. Ээлжит чуулган нь 2 жилд 1-ээс доошгүй удаа хуралдана. Шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулганыг ХХ-ны саналаар тэргүүн зарлан хуралдуулж болно.

14.3. Чуулган нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

14.3.1.  АЗХ-ны дүрмийг МЗХ-ны Үндсэн дүрмийн хүрээнд бүтцийг хадгалан батлах, ГХ дүрмийг ёсчлох;

14.3.2.  ИХ, ҮЗЗ, УХ, ГХ-ноос гаргасан шийдвэрийг аймгийн түвшинд хэрэгжүүлэх шийдлийг тодорхойлох, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах;

14.3.3.  АЗХ-ны тэргүүнийг сонгох, чөлөөлөх;

14.3.4.  АЗХ-ны тэргүүлэгчдийг 17-оос доошгүй хүний бүрэлдэхүүнтэй сонгох, чөлөөлөх;

14.3.5.  АЗХ-ны Тэргүүн, тэргүүлэгчдийн тайлан, илтгэлийг хэлэлцэх;

14.3.6.  АЗХ-ны Хариуцлагын зөвлөлийн тайлан, илтгэлийг хэлэлцэх;

14.3.7.  ХХ-ны салбар Хариуцлагын зөвлөлийг 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулах;

14.3.8.  АЗХ-ны чуулганы чөлөөт цагт ажиллах Аймгийн Залуучуудын Бага чуулганыг байгуулах.

14.4. Аймгийн Залуучуудын Бага чуулган (цаашид Бага чуулган гэх) нь АЗХ-ны тэргүүн, дэд тэргүүн, тэргүүлэгч гишүүд, ерөнхий санхүүч, үйл ажиллагаа, салбар хариуцсан нарийн бичгийн дарга нар, Сумын ЗХ-ны тэргүүн, тэргүүлэгчид, аймгийн төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан нар чөлөөт бус гишүүнээр сонгогдоно.

14.5. Бага чуулган нь жилд нэгээс доошгүй удаа хуралдана. АЗХ-ны тэргүүн эсвэл Бага чуулганы гишүүдийн олонхын саналаар ээлжит бус чуулганыг хуралдуулж болно.
14.6.
Бага чуулганы нийт гишүүдийн суудлын тоо 119 байна. Жил бүр АЗХ-ны тогтоосон квотоор, тогтсон хугацаанд Бага чуулганы гишүүний эргэлтэнд хамрагдах /ротаци/ сонгууль явагдана.

14.7. Бага чуулган нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

14.7.1.  Шаардлагатай асуудлаар чуулганы чөлөөт цагт аймгийн залуучуудын холбооны бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох;

14.7.2.  Олонхын саналаар бага чуулганыг товлон зарлах;

14.7.3.АЗХ-ны ажлын тайлан, төсөв төлөвлөгөөг хэлэлцэн батлах, үйл ажиллагаанд дүгнэлт өгөх;

14.7.4.  Шаардлагатай тохиолдолд АЗХ-ны тэргүүлэгч гишүүдийн олонхын саналаар аймгийн залуучуудын холбооны тэргүүнийг МЗХ-ны Ерөнхийлөгчтэй зөвшилцөн чөлөөлөх, сонгох, томилох.

14.8. АЗХ-ны тэргүүлэгчид дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.Үүнд:

14.8.1.  Бага чуулганы хооронд холбооны бодлого үйл ажиллагааны 
чиглэлийг тодорхойлон хэрэгжүүлэх
;

14.8.2.  Бага чуулганы товлон зарлах;

14.8.3.  АЗХ-ны бүтэц, зохион байгуулалтыг батлах, түүний биелэлтийг хянах, ажлын тайлан, мэдээллийг сонсож хэлэлцэх.

14.9. АЗХ-ны дэргэд хүсэл сонирхол, мэргэжлийн дагуу эвлэлдэн нэгдсэн клуб, байгууллагын залуучуудын зөвлөлтэй байж болно.

14.10.  АЗХ-ны дэргэдэх байгууллага нь АЗХ-ны дүрэмд нийцүүлэн дэргэдэх байгууллагын дүрмийг боловсруулах бөгөөд дүрмийн хүрээнд ажиллана.

14.11.  МЗХ-ны Улаанбаатар хот дахь Аймгийн Залуучуудын Холбооны (УБАЗХ) чуулган нь /цаашид “чуулган” гэх/ Улаанбаатар хот дахь аймгийн Залуучуудын Холбооны удирдах байгууллага мөн.

14.12.  МЗХ-ны УБАЗХ нь АЗХ-ны дэргэдэх байгууллага байна.

14.13.  Ээлжит чуулган нь 2 жилд 1-ээс доошгүй удаа хуралдана. Шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулганыг ХХ-ны саналаар тэргүүн зарлан хуралдуулж болно.

14.14.  Чуулган нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

14.14.1. УБАЗХ-ны дүрмийг МЗХ-ны Үндсэн дүрмийн хүрээнд бүтцийг хадгалан батлах, ГХ дүрмийг ёсчлох;

14.14.2. ИХ, ҮЗЗ, УХ, ГХ-ноос гаргасан шийдвэрийг аймгийн түвшинд хэрэгжүүлэх шийдлийг тодорхойлох, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах;

14.14.3. УБАЗХ-ны тэргүүлэгчдийг 17-оос доошгүй хүний бүрэлдэхүүнтэй сонгох, чөлөөлөх;

14.14.4. УБАЗХ-ны Тэргүүн, тэргүүлэгчдийн тайлан, илтгэлийг хэлэлцэх;

14.14.5. УБАЗХ-ны Хариуцлагын зөвлөлийн тайлан, илтгэлийг хэлэлцэх;

14.14.6. ХХ-ны салбар Хариуцлагын зөвлөлийг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулах;

14.14.7. УБАЗХ-ны чуулганы чөлөөт цагт ажиллах Улаанбаатар хот дахь Аймгийн Залуучуудын Зөвлөлийг байгуулах.

14.15.  МЗХ-ны Улаанбаатар хот дахь Аймгийн Залуучуудын Бага чуулган (цаашид УБАЗБЧ гэх) нь УБАЗХ-ны тэргүүн, дэд тэргүүн, тэргүүлэгч гишүүд, ерөнхий санхүүч, үйл ажиллагаа, салбар хариуцсан нарийн бичгийн дарга нар, Сумын ЗХ-ны тэргүүн, аймгийн төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан нар чөлөөт бус гишүүнээр сонгогдоно.

14.16.  УБАЗБЧ нь жилд нэгээс доошгүй удаа хуралдана. УБАЗХ-ны тэргүүн эсвэл УБАЗБЧ-ны тэргүүлэгч гишүүдийн олонхын саналаар ээлжит бус чуулганыг хуралдуулж болно.

14.17.  УБАЗБЧ-ны нийт гишүүдийн суудлын тоо 119 байна. Жил бүр УБАЗХ-ны тогтоосон квотоор, тогтсон хугацаанд УБАЗБЧ-ны гишүүний эргэлтэнд хамрагдах /ротаци/ сонгууль явагдана

14.18.  Улаанбаатар хот дахь Аймгийн Залуучуудын Бага чуулган нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

14.18.1. Шаардлагатай асуудлаар чуулганы чөлөө цагт аймгийн залуучуудын холбооны бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох;

14.18.2. УБАЗ бага чуулганыг товлон зарлах;

14.18.3. УБАЗХ-ны ажлын тайлан, төсөв төлөвлөгөөг хэлэлцэн батлах, үйл ажиллагаанд дүгнэлт өгөх;

14.18.4. Шаардлагатай тохиолдолд УБАЗХ-ны тэргүүлэгч гишүүдийн олонхын саналаар УБАЗХ-ны тэргүүнийг МЗХ-ны Ерөнхийлөгчтэй зөвшилцөн чөлөөлөх, сонгох, томилох;

14.18.5. УБАЗХ-ны тэргүүн нь тухайн аймгийнхаа АЗХ-ны орон тооны бус Дэд тэргүүн байна.

14.19.  УБАЗХ-ны тэргүүлэгчид дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

14.19.1. УБАЗБЧ-ны хурлын хооронд холбооны бодлого үйл ажиллагааны 
чиглэлийг тодорхойлон хэрэгжүүлэх
;

14.19.2. Олонхын саналаар УБАЗБЧ-ны хурлыг товлон зарлах;

14.19.3. УБАЗХ-ны бүтэц, зохион байгуулалтыг батлах, түүний биелэлтийг хянах, ажлын тайлан, мэдээллийг сонсож хэлэлцэх.

14.20.  УБАЗХ-ны дэргэд хүсэл сонирхол, мэргэжлийн дагуу эвлэлдэн нэгдсэн клуб, байгууллагын залуучуудын зөвлөлтэй байж болно.

14.21.  УБАЗХ-ны дэргэдэх байгууллага нь УБАЗХ-ны дүрэмд нийцүүлэн дэргэдэх байгууллагын дүрмийг боловсруулах бөгөөд дүрмийн хүрээнд ажиллана.

 

Арван тавдугаар зүйл. Дүүргийн Залуучуудын холбоо

15.1. Дүүргийн залуучуудын холбооны чуулган нь (цаашид “чуулган” гэх) дүүргийн залуучуудын холбооны удирдах байгууллага мөн.

15.2. Ээлжит чуулган нь 2 жилд 1-ээс доошгүй удаа хуралдана. Шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулганыг ХХ-ны саналаар тэргүүн зарлан хуралдуулж болно.

15.3. Чуулган дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

15.3.1.  ДЗХ-ны дүрмийг МЗХ-ны Үндсэн дүрмийн хүрээнд бүтцийг хадгалан батлах. Дүрмийг ГХ ёсчилох;

15.3.2.  ИХ, ҮЗЗ, УХ, ГХ-ноос гаргасан шийдвэрийг дүүргийн түвшинд хэрэгжүүлэх шийдлийг тодорхойлох, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах;

15.3.3.  ДЗХ-ны тэргүүнийг сонгох, чөлөөлөх;

15.3.4.  ДЗХ-ны тэргүүлэгчдийг 17-оос доошгүй хүний бүрэлдэхүүнтэй сонгох, чөлөөлөх;

15.3.5.  ДЗХ-ны тэргүүн, тэргүүлэгчдийн тайлан, илтгэлийг хэлэлцэх;

15.3.6.  ДЗХ-ны хариуцлагын зөвлөлийн тайлан, илтгэлийг хэлэлцэх;

15.3.7.  ХХ-ны дүүргийн салбар Хариуцлагын зөвлөлийг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулах;

15.3.8.  ДЗХ-ны чөлөөт цагт ажиллах Дүүргийн залуучуудын бага чуулганыг байгуулах.

15.4. Дүүргийн Залуучуудын бага чуулган (цаашид “Бага чуулган” гэх) нь ДЗХ-ны тэргүүн, дэд тэргүүн, тэргүүлэгч гишүүд, ерөнхий санхүүч, үйл ажиллагаа, салбар хариуцсан нарийн бичгийн дарга нар, Хорооны ЗХ-ны тэргүүн, дүүргийн төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан нар чөлөөт бус гишүүнаас сонгогдоно.

15.5. Бага чуулган нь жилд 1-ээс доошгүй удаа хуралдана. ДЗХ-ны тэргүүн эсвэл тэргүүлэгч гишүүдийн олонхын саналаар бага чуулганыг ээлжит бус чуулганыг хуралдуулж болно.

15.6. Бага чуулганы нийт гишүүдийн суудлын тоо 119 байна. /Жил бүр ДЗХ-ны тогтоосон квотоор, тогтсон хугацаанд Бага чуулганы гишүүний эргэлтэнд хамрагдах /ротаци/ сонгууль явагдана.

15.7. Бага чуулган дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.Үүнд:

15.7.1.  Шаардлагатай асуудлаар чуулганы чөлөөт цагт ДЗХ-ны бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох;

15.7.2.  Бага чуулганыг товлон зарлах;

15.7.3.  ДЗХ-ны ажлын тайлан, төсөв төлөвлөгөөг хэлэлцэн батлах, үйл ажиллагаанд дүгнэлт өгөх;

15.7.4.  Шаардлагатай тохиолдолд ДЗХ-ны тэргүүлэгч гишүүдийн олонхоор,  ДЗХ-ны тэргүүнийг МЗХ-ны Ерөнхийлөгчтэй зөвшилцөн чөлөөлөх, сонгох, томилох;

15.8. ДЗХ-ны тэргүүлэгчид дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

15.8.1.  Бага чуулганы хооронд ДЗХ-ны үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлон хэрэгжүүлэх;

15.8.2.  Олонхын саналаар бага чуулганы хурлыг товлон зарлах;

15.8.3.  ДЗХ-ны бүтэц, зохион байгуулалтыг батлах, түүний биелэлтийг хянах, ажлын тайлан, мэдээллийг сонсож хэлэлцэх;

15.8.4.  ДЗХ-ны дэргэд хүсэл сонирхол, мэргэжлийн дагуу эвлэлдэн нэгдсэн клуб, байгууллагын залуучуудын зөвлөлтэй байж болно.

15.9. ДЗХ-ны дэргэдэх байгууллага нь ДЗХ-ны дүрэмд нийцүүлэн дэргэдэх байгууллагын дүрмийг боловсруулах бөгөөд дүрмийн хүрээнд ажиллана.

 

Арван зургаадугаар зүйл. Чиглэлийн Залуучуудын холбоо

16.1.  Чиглэлийн залуучуудын холбооны чуулган нь (цаашид “чуулган” гэх) чиглэлийн залуучуудын холбооны удирдах байгууллага мөн.

16.2.  Ээлжит чуулган нь 2 жилд 1-ээс доошгүй удаа хуралдана. Шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулганыг ХХ-ны саналаар тэргүүн зарлан хуралдуулж болно.

16.3. Чуулган дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

16.3.1.  ЧЗХ-ны бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох;

16.3.2.  ЧЗХ-ны тэргүүн, тэргүүлэгдчийн тайлан, илтгэлийг хэлэлцэх;

16.3.3.  ЧЗХ-ны хариуцлагын зөвлөлийн тайлан, илтгэлийг хэлэлцэх;

16.3.4.  ЧЗХ-ны тэргүүн, тэргүүлэгчдийг 9-өөс доошгүй хүний бүрэлдэхүүнтэй сонгох, чөлөөлөх;

16.3.5.  ХХ-ны салбар Хариуцлагын зөвлөлийг 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулах;

16.3.6.  ЧЗХ-ны удирдах бүрэлдэхүүнийг байгуулах;

16.3.7.  Энэхүү дүрэмд нийцүүлэн ЧЗХ-ны дүрмийг боловсруулна. Дүрмийг ГХ ёсчлох.

16.4. ЧЗХ-ны удирдах бүрэлдэхүүн нь (цаашид “удирдах бүрэлдэхүүн” гэх) ЧЗХ-ны тэргүүн, тэргүүлэгч гишүүд, хариуцлагын зөвлөл, салбарын төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан нараас бүрдэнэ.

16.5. Удирдах бүрэлдэхүүн нь жилд 2-оос доошгүй удаа хуралдана. ЧЗХ-ны тэргүүн эсвэл удирдах бүрэлдэхүүний гишүүдийн олонхын саналаар ЧЗХ-ны ээлжит бус чуулганыг хуралдуулж болно.

16.6. Удирдах бүрэлдэхүүн нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

16.6.1.  Шаардлагатай асуудлаар чуулганы чөлөөт цагт ЧЗХ-ны бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох;

16.6.2.  ЧЗХ-ны чуулганыг товлон зарлах;

16.6.3.  ЧЗХ-ны ажлын тайлан, төсөв төлөвлөгөөг хэлэлцэн батлах, үйл ажиллагаанд дүгнэлт өгөх;

16.6.4.  Шаардлагатай тохиолдолд ЧЗХ-ны тэргүүлэгч гишүүдийн олонхын саналаар  ЧЗХ-ны тэргүүнийг МЗХ-ны Ерөнхийлөгчтэй зөвшилцөн чөлөөлөх, сонгох, томилох.

16.7. ЧЗХ-ны тэргүүлэгчид дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

16.7.1.  Удирдах бүрэлдэхүүний хурлын хооронд ЧЗХ-ны үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлон хэрэгжүүлэх;

16.7.2.  Олонхын саналаар удирдах бүрэлдэхүүний хурлыг товлон зарлах;

16.7.3.ЧЗХ-ны бүтэц, зохион байгуулалтыг батлах, түүний биелэлтийг хянах, ажлын тайлан, мэдээллийг сонсож хэлэлцэх.

16.8. ЧЗХ-ны дэргэд хүсэл сонирхол, мэргэжлийн дагуу эвлэлдэн нэгдсэн клуб, байгууллагын залуучуудын зөвлөлтэй байж болно.

16.9. ЧЗХ-ны дэргэдэх байгууллага нь ЧЗХ-ны дүрэмд нийцүүлэн дэргэдэх байгууллагын дүрмийг боловсруулах бөгөөд дүрмийн хүрээнд ажиллана.

 

Арван долоодугаар зүйл. Сумын залуучуудын холбоо

17.1.  Сумын залуучуудын холбооны хурал нь (цаашид “хурал” гэх) СЗХ-ны өөрөө удирдах байгууллага мөн.

17.2.  Ээлжилт хурал нь жилд 1-ээс доошгүй удаа хуралдана. Шаардлагатай тохиолдолд ээлжит бус хурлыг ХЗ-ийн саналаар тэргүүн зарлан хуралдуулж болно.

17.3.  Хурал нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

17.3.1.  СЗХ-ны тайлан, илтгэлийг сонсож хэлэлцэх;

17.3.2.  СЗХ-ны тэргүүлэгчдийг 9-өөс доошгүй хүний бүрэлдэхүүнтэй сонгох, чөлөөлөх;

17.3.3.  ХХ-ны сумын салбар Хариуцлагын зөвлөлийг 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулах,

17.3.4.  СЗХ-ны тэргүүлэгчдийн олонхын саналаар СЗХ-ны хурлыг зарлан хуралдуулах;

17.3.5.  Энэхүү дүрэмд нийцүүлэн СЗХ-ны дүрмийг боловсруулна. Дүрмийг дээд шатны байгууллага ёсчлох;

17.3.6.  СЗХ-ны дэргэд хүсэл сонирхол, мэргэжлийн дагуу эвлэлдэн нэгдсэн клуб, байгууллагын залуучуудын зөвлөлтэй байж болно;

17.3.7.  СЗХ-ны дэргэдэх байгууллага нь СЗХ-ны дүрэмд нийцүүлэн дэргэдэх байгууллагын дүрмийг боловсруулах бөгөөд дүрмийн хүрээнд ажиллана;

17.3.8.  Бусад асуудал.

 

Арван наймдугаар зүйл. МЗХ-ны Хорооны залуучуудын холбоо

18.1.   Хорооны залуучуудын холбооны хурал нь (цаашид “хурал” гэх) ХЗХ-ны өөрөө удирдах байгууллага мөн.

18.2.   Ээлжит хурал нь жилд 1-ээс доошгүй удаа хуралдана. Шаардлагатай тохиолдолд ээлжит бус хурлыг ХЗ-ийн саналаар тэргүүн зарлан хуралдуулж болно.

18.3. Хурал нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

18.3.1.  ХЗХ-ны тайлан илтгэлийг сонсож хэлэлцэх;

18.3.2.  ХЗХ-ны тэргүүлэгчдийг 9-өөс доошгүй хүний бүрэлдэхүүнтэй сонгох, чөлөөлөх;

18.3.3.  ХХ-ны Хариуцлагын зөвлөлийг 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулах;

18.3.4.  ХЗХ-ны тэргүүлэгчдийн олонхын саналаар ХЗХ-ны хурлыг зарлан хуралдуулах;

18.3.5.  Энэхүү дүрэмд нийцүүлэн ХЗХ-ны дүрмийг боловсруулна. Дүрмийг дээд шатны байгууллага ёсчилох;

18.3.6.  ХЗХ-ны дэргэд хүсэл сонирхол, мэргэжлийн дагуу эвлэлдэн нэгдсэн клуб, байгууллагын залуучуудын зөвлөлтэй байж болно;

18.3.7.  ХЗХ-ны дэргэдэх байгууллага нь ХЗХ-ны дүрэмд нийцүүлэн дэргэдэх байгууллагын дүрмийг боловсруулах бөгөөд дүрмийн хүрээнд ажиллана;

18.3.8.Бусад асуудал.

 

Арван ёсдүгээр зүйл. МЗХ-ны Багийн залуучуудын зөвлөл

19.1. Багийн залуучуудын зөвлөлийн хурал нь (цаашид “хурал” гэх) БаЗЗ-ийн өөрөө удирдах байгууллага мөн.

19.2. Ээлжит хурал нь улиралд 1-ээс доошгүй удаа хуралдана. Шаардлагатай тохиолдолд ээлжит бус хурлыг ХЗ-ийн саналаар тэргүүн зарлан хуралдуулж болно.

19.3.   Хурал нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

19.3.1.  БаЗЗ-ийн тайлан илтгэлийг сонсож хэлэлцэх;

19.3.2.  БаЗЗ-ийн тэргүүлэгчдийг 9-өөс доошгүй хүний бүрэлдэхүүнтэй сонгох,чөлөөлөх;

19.3.3.  ХХ-ны салбар Хариуцлагын зөвлөлийг 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулах,

19.3.4.  БаЗЗ-ийн тэргүүлэгчдийн 2/3-ын саналаар БаЗЗ-ийн хурлыг зарлан хуралдуулах;

19.3.5.  Энэхүү дүрэмд нийцүүлэн БаЗЗ-ийн дүрмийг боловсруулна. Дүрмийг дээд шатны байгууллага ёсчлох;

19.3.6.  БаЗЗ-ийн дэргэд хүсэл сонирхол, мэргэжлийн дагуу эвлэлдэн нэгдсэн клуб, байгууллагын залуучуудын зөвлөлтэй байж болно;

19.3.7.  БаЗЗ-ийн дэргэдэх байгууллага нь БаЗЗ-ийн дүрэмд нийцүүлэн дэргэдэх байгууллагын дүрмийг боловсруулах бөгөөд дүрмийн хүрээнд ажиллана;

19.3.8.Бусад асуудал.

 

Хорьдугаар зүйл. МЗХ-ны Хэсгийн залуучуудын зөвлөл

20.1. Хэсгийн залуучуудын зөвлөлийн хурал нь /цаашид “хурал” гэх/ ХэЗЗ-ийн өөрөө удирдах байгууллага мөн.

20.2. Ээлжит хурал нь улиралд 1-ээс доошгүй удаа хуралдана. Шаардлагатай тохиолдолд ээлжит бус хурлыг ХЗ-ийн саналаар тэргүүн зарлан хуралдуулж болно.

20.3. Хурал нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.Үүнд:

20.3.1.  ХэЗЗ-ийн тайлан илтгэлийг сонсож хэлэлцэх;

20.3.2.  ХэЗЗ-ийн тэргүүлэгчдийг 9-өөс доошгүй хүний бүрэлдэхүүнтэй сонгох, чөлөөлөх;

20.3.3.  ХХ-ны салбар Хариуцлагын зөвлөлийг 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулах;

20.3.4.  ХэЗЗ-ийн тэргүүлэгчдийн олонхын саналаар ХэЗЗ-ийн хурлыг зарлан хуралдуулах;

20.3.5.  Энэхүү дүрэмд нийцүүлэн ХэЗЗ-ийн дүрмийг боловсруулна. Дүрмийг дээд шатны байгууллага ёсчлох;

20.3.6.  ХэЗЗ-ийн дэргэд хүсэл сонирхол, мэргэжлийн дагуу эвлэлдэн нэгдсэн клуб, байгууллагын залуучуудын зөвлөлтэй байж болно;

20.3.7.  ХэЗЗ-ийн дэргэдэх байгууллага нь ХэЗЗ-ийн дүрэмд нийцүүлэн дэргэдэх байгууллагын дүрмийг боловсруулах бөгөөд дүрмийн хүрээнд ажиллана;

20.3.8.Бусад асуудал.

 

Хорин нэгдүгээр зүйл. МЗХ-ны Байгууллагын залуучуудын зөвлөл

21.1. Байгууллагын залуучуудын зөвлөлийн хурал нь (цаашид “хурал” гэх) БЗЗ-ийн өөрөө удирдах байгууллага мөн.

21.2. Ээлжит хурал нь жилд 1-ээс доошгүй хуралдана. Шаардлагатай тохиолдолд ээлжит бус хурлыг ХЗ-ийн саналаар тэргүүн зарлан хуралдуулж болно.

21.3. Хурал нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

21.3.1.  БЗЗ-ийн тайлан илтгэлийг сонсож хэлэлцэх;

21.3.2.  БЗЗ-ийн тэргүүлэгчдийг 9-өөс доошгүй хүний бүрэлдэхүүнтэй сонгох, чөлөөлөх;

21.3.3.  ХХ-ны салбар хариуцлага сахиулах дэг баригч гишүүнийг сонгох, чөлөөлөх;

21.3.4.  БЗЗ-ийн тэргүүлэгчдийн олонхын саналаар БЗЗ-ийн хурлыг зарлан хуралдуулах;

21.3.5.  Энэхүү дүрэмд нийцүүлэн БЗЗ-ийн дүрмийг боловсруулна. Дүрмийг дээд шатны байгууллага ёсчлох;

21.3.6.  БЗЗ-ийн дэргэд хүсэл сонирхол, мэргэжлийн дагуу эвлэлдэн нэгдсэн клуб, байгууллагын залуучуудын зөвлөлтэй байж болно;

21.3.7.  БЗЗ-ийн дэргэдэх байгууллага нь БЗЗ-ийн дүрэмд нийцүүлэн дэргэдэх байгууллагын дүрмийг боловсруулах бөгөөд дүрмийн хүрээнд ажиллана;

21.3.8.Бусад асуудал.

 

Хорин хоёрдугаар зүйл. МЗХ-ны дэргэдэх байгууллага

22.1. МЗХ-ны дэргэдэх байгууллага ( цаашид дэргэдэх байгууллага гэх ) нь хүсэл сонирхол, мэргэжлийн дагуу эвлэлдэн нэгдсэн клуб, дугуйлан, сургалт, судалгааны төв, корпораци, сан байна.

22.2. Үүсгэн байгуулсан дээд шатны залуучуудын байгууллагаас гаргасан аливаа санал санаачилгыг байнга үйл ажиллагаандаа тусгаж ажиллана.

22.3. Дэргэдэх байгууллага нь энэхүү дүрэм журамд нийцүүлэн ажиллана.

22.4. Энэхүү дүрэмд нийцүүлэн дэргэдэх байгууллагын дүрмийг боловсруулна. Дүрмийг дээд шатны байгууллага ёсчилно.

 

                                             ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

                                                 ГИШҮҮНЧЛЭЛ

Хорин гуравдугаар зүйл. Гишүүнчлэл

23.1. Монгол Улсын иргэн 16-40 нас хүртэлх залуу хүнийг МЗХ-ны гишүүн гэж үзнэ.

23.2. МЗХ-ны бүтцийн бүх шатны байгууллагын үнэмлэхтэй гишүүнийг идэвхтэн гишүүн гэж үзнэ.

23.3. МЗХ-ны ИХ, ҮЗЗ, УХ болон бүх шатны залуучуудын байгууллагын тэргүүн, тэргүүлэгч гишүүдийг МЗХ-ны сонгуульт гишүүн гэж үзнэ.

23.4. Сонгуульт гишүүн нь МЗХ-ны бүтцийн бүх шатны байгууллагад сонгуульт албан тушаалыг энэхүү дүрэмд өөрөөр заагаагүй бол хавсран гүйцэтгэхгүй.

23.5. Сонгуульт гишүүний насны хязгаар энэхүү дүрмийн 23.1 дэх заалтад зааснаас хэтэрсэн нь бүрэн эрхийн хугацаа дуусгавар болгох үндэслэл болохгүй.

 

Хорин дөрөвдүгээр зүйл. Гишүүний эрх

24.1. МЗХ-ны үйл ажиллагаанд тэгш эрхтэйгээр оролцох, харьяалагдах салбар холбоод, залуучуудын зөвлөлийнхөө хэлэлцэж буй асуудлуудад санал өгөх.

24.2. МЗХ-ны удирдлага, бусад албан тушаалд өөрийн болон бусдын нэрийг дэвшүүлэх, сонгох, сонгогдох, томилогдон ажиллах, өөрийн хүсэлтээр ажиллахаас татгалзах.

24.3. МЗХ-ны талаар санал хүсэлтээ илэрхийлэх, гомдол гаргах, шийдвэрлүүлэх.

24.4. Монгол Улсын Үндсэн Хууль, бусад хууль, МЗХ-ны Үндсэн дүрэмд болон бусад журамд харшлаагүй тохиолдолд үзэл бодол, нэр төрийн хувьд холбооны  өмгөөлөл, ивээлд багтах.

24.5.МЗХ-ны удирдлага нь гишүүдийн нийтлэг эрх ашигт нийцээгүй шийдвэр гаргасан, үйл ажиллагаа явуулсан гэж үзвэл харьяалагдах салбар холбоо, залуучуудын зөвлөлийнхөө харьяалагдах Хариуцлагын зөвлөлд хандаж хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх.

24.6.МЗХ-ны бүтцийн бүх шатны байгууллага нь гишүүдийнхээ нийтлэг эрх, ашигт нийцээгүй шийдвэр гаргасан, үйл ажиллагаа явуулсан гэж үзвэл дээд шатны байгууллагынхаа Хариуцлагын зөвлөлд хандан хэлэлцэн шийдвэрлүүлэх.

24.7.МЗХ, салбар холбоо, залуучуудын зөвлөлийн бодлого, үйл ажиллагаа, санхүүжилттэй холбоотой мэдээлэл чөлөөтэй авах.

24.8.МЗХ-ны үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, бодлого боловсруулах, хэлэлцэхэд болон холбооноос хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, явуулж буй үйл ажиллагаанд оролцох.

24.9.МЗХ шат шатны хуралд өөрийнх нь тухай хэлэлцэхэд биечлэн оролцохыг шаардах.

24.10.Гадаадад амьдарч байгаа холбооны гишүүд, дэмжигчид холбооны үйл ажиллагааг дэмжих зорилгоор нэгдэх.


Хорин тавдугаар зүйл. Гишүүний үүрэг

25.1. МЗХ-ны үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлэх, МЗХ-ны Үндсэн дүрэм болон түүнд нийцүүлэн гаргасан бусад журам, шийдвэрийг даган мөрдөх.

25.2. МЗХ-ны гишүүн нь залуучуудын байгууллагынхаа нэр хүндийг дээдлэн дэлгэрүүлнэ.

25.3. МЗХ-ны гишүүд, дэмжигчдийн хүрээг өргөтгөх, холбоог бэхжүүлэхэд идэвх санаачлага гаргах.

25.3.1.  МЗХ-ны зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцох, өгсөн үүрэг, даалгаварыг биелүүлэх;

25.3.2.  Өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас МЗХ-нд учруулсан хохирлыг нөхөн төлөх.

 

Хорин зургаадугаар зүйл. Гишүүнээс түдгэлзэх, чөлөөлөгдөх

26.1. МЗХ-ны идэвхтэн, сонгуульт гишүүн хууль тогтоомжид заасан үндэслэл, өөрийн хүсэлтээр гишүүнээр түдгэлзэх бөгөөд энэ тухайгаа харьяалах шатны залуучуудын байгууллагад албан журмаар мэдэгдэж бүртгүүлнэ.

26.2. Идэвхтэн, сонгуульт гишүүн холбооноос чөлөөлөгдөх хүсэлтээ харьяалагдах салбар холбоо, залуучуудын зөвлөлдөө мэдүүлснээс хойш 30 хоногийн дотор гишүүнийг МЗХ-ны бүртгэлээс хасуулахыг тухайн харьяалагдах салбар холбоо, зөвлөл хариуцна.

26.3. Гишүүн нь холбооноос гарах хүсэлтийнхээ хамт гишүүний үнэмлэхээ хүчингүй тооцуулж хадгалж болно.

26.4. Хэрэв дээрх 26.1 дахь заалт 26.2-т заасан хугацаанд хэрэгжээгүй бол идэвхтэн, сонгуульт гишүүнээс чөлөөлөгдсөнд тооцно.

 

Хорин долоодугаар зүйл. Гишүүний татвар, хандив, санхүүжилт

27.1. Идэвхтэн, сонгуульт гишүүний татварын хэмжээг журмаар тогтооно. Тогтоосон хэмжээтэй татвар, эд зүйлс, мөнгийг гишүүн, идэвхтэн гишүүн, сонгуульт гишүүнээс шаардахыг хориглоно.

27.1.1.  Дор дурьдсан этгээд дараах хуралдаанд оролцохдоо томилолтын зардлаа өөрөө хариуцна.

27.1.1.1.  ҮЗЗ буюу ХХ-ны гишүүн Их хурлын болон ҮЗЗ-ийн хуралдаанд;

27.1.1.2.  Их хурлын төлөөлөгч, өөрөөр шийдвэрлээгүй бол Их хурлын хуралдаанд.

27.1.2.  Бүх шатны залуучуудын байгууллагын сонгуульт гишүүн татвараа тухайн жилийн 2 дугаар сарын 1-нээс өмнө бүрэн төлсөн байна.

27.1.3.  Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас татварын хөнгөлөлт үзүүлэх асуудлыг харьяалагдах Хариуцлагын зөвлөл шийдвэрлэнэ. Зөвлөлийн шийдвэр нь тодорхой гишүүнд давуу байдал олгоогүй байна.

27.1.4.Гишүүний татвараас илүү өгсөн эд зүйлийн болон мөнгөн хөрөнгийг хандивт тооцно.  

 

Хорин наймдүгээр зүйл. Гишүүнд олгох шагнал, урамшуулал

28.1. МЗХ-ны удирдлага нь гишүүнээ харьяалагдах салбар холбоо, хороо, залуучуудын зөвлөл, дэргэдэх байгууллагын тодорхойлолтонд үндэслэн дээд шатны байгууллага, төр засгийн шагналд тодорхойлох бас холбооны шагнал урамшуулал олгоно.

28.2. Шагнал, урамшууллын төрөл:

28.2.1.  Төрийн шагнал, одон, медальд тодорхойлох;

28.2.2.  Холбооны од, медалиар шагнах;

28.2.3.  Бусад төрлийн шагнал, урамшуулал.

 

Хорин ёсдүгээр зүйл. Сонгуульт гишүүнд шийтгэл ногдуулах, эргүүлэн татах

29.1. Сонгуульт гишүүн нь ёс зүйн алдаа гаргасан, сонгуульт гишүүний үүргээ биелүүлээгүй болон МЗХ-ны Үндсэн дүрмийг зөрчсөн үйлдэл нь 3-аас дээш давтагдсан тохиолдолд дүрмийн дагуу ХХ, ХЗ-ийн дүгнэлтийг үндэслэн дараах шийтгэлийн аль нэгийг зохих шатны холбооны удирдлага ногдуулна. Үүнд:

29.1.1.Сануулах;

29.1.2.МЗХ-ны сонгуульт албан тушаалаас огцруулах;

29.1.3.Сонгуульт албан тушаалтан авилга хээл хахуультай холбоотой нэр хүнд нь холбогдсон тохиолдолд сонгуульт албан тушаалыг сайн дураараа өгөх, албан тушаал хаших эрхийг түдгэлзүүлнэ;

29.1.4.МЗХ болон салбар холбоо, хороо, залуучуудын зөвлөлийн тэргүүн, тэргүүлэгч гишүүний албан тушаалд, ИХ, ҮЗЗ,  салбар холбоо, хороо, залуучуудын зөвлөлд 4 жил хүртэлх хугацаагаар нэр дэвшүүлэхгүй байх;

29.1.5.УИХ, аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо, багийн иргэдийн хуралд нэр дэвшихэд улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн салбарт бүхий л талаар дэмжин ажиллахгүй;

29.1.6.Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татвараа хугацаанд нь  төлөөгүй тохиолдолд сонгуульт гишүүний бүрэн эрх дуусгавар болсонд тооцно;

29.1.7.Бүтцийн бүх шатны сонгуульт гишүүн нь харьяалагдах ХХ болон ХЗ-өөр хариуцлага тооцуулсан бол сонгуульт гишүүний бүрэн эрх дуусгавар болох үндэслэл болно.

 

Гучдугаар зүйл. Идэвхтэн, сонгуульт гишүүнийг дэмжих

30.1. МЗХ-ны идэвхтэн, сонгуульт гишүүн нь тухайн жилийнхээ татварыг хугацаанд төлснөөр харьяалагдах шатны залуучуудын байгууллагын хурал, чуулганд саналын эрхтэй оролцоно.

30.2. Идэвхтэн, сонгуульт гишүүнийг УИХ, орон нутгийн иргэдийн хуралд нэр дэвшиж өрсөлдөхөд улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн хүрээнд бүхий л талаар дэмжих.

30.3. УИХ, орон нутгийн иргэдийн хуралд нэр дэвшүүлэхдээ салбар холбоо, хороо, дэргэдэх байгууллагуудын дарга нарын саналыг оруулна.

30.4. МЗХ-ны салбар холбоо, хороо, зөвлөлийн дарга нарыг сонгуульт албан тушаалын хугацаа дуусгавар болсноор хүндэт тэргүүнээр өргөмжилж, Залуу Удирдагч Сангийн гишүүн болгоно.

30.5. МЗХ-ны идэвхтэн, сонгуульт гишүүний холбооны үйл ажиллагаанд оролцох оролцоог үнэлэн шагнал, урамшуулал, сонгуульт албан тушаал, олон улсын болон дотоодын сургалт семинарт оролцуулна.  

 

                                               ТАВДУГААР БҮЛЭГ

                                                  САНХҮҮЖИЛТ

 

Гучин нэгдүгээр зүйл. Өмч хөрөнгө, санхүүжилт

31.1. МЗХ-ны өмч хөрөнгө нь МЗХ-ны бүх шатны байгууллага, харьяа байгууллагын оюуны болон материаллаг өмч хөрөнгө, татвар, үйл ажиллагааны орлого, дэмжигч хувь хүн, байгууллага, хамт олны хандиваас бүрдэнэ.

31.2. Дэмжигч иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандив;

31.3. Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг;

31.4. Холбооны хэвлэл мэдээлэл сурталчилгааны орлого.

31.5.   Үл хөдлөх хөрөнгийг худалдахдаа ҮЗЗ-ийн зөвшөөрөлтэйгээр худалдана.

31.6. Эд хөрөнгийг худалдах буюу түрээслүүлж ашиглуулснаас олох орлого.

31.7. Хуулиар хориглоогүй бусад орлого.

31.8. МЗХ-ны санхүүгийн тайлан, шагнал, хандив, дэмжлэг туслалцаа түүнтэй холбоотой мэдээлэл ил тод байна.

31.9. МЗХ, салбар холбоо, хороо, зөвлөлийн үйл ажиллагаанд санхүүгийн аудитыг гишүүн дэмжигчийн саналаар оруулж болно.

31.10.  Төрөөс болон төсвийн санхүүжилтээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд шилэн дансны тухай хуулийг мөрдөнө.

 

                                           ЗУРГААДУГААР БҮЛЭГ

                                                      БУСАД

 

Гучин хоёрдугаар зүйл. МЗХ-г өөрчлөн байгуулах, татан буулгах

32.1.МЗХ-ны ИХ хурлын шийдвэрээр МЗХ-г өөрчлөн байгуулж, эсвэл татан буулгаж болно.

32.2. МЗХ-г өөрчлөн байгуулсан эсвэл татан буулгасан тохиолдолд үүсэх харилцааг Монгол Улсын Иргэний хууль, төрийн бус байгууллагын харилцааг зохицуулах тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

32.3. МЗХ-ны салбар нэгжийг үүсгэн байгуулахад дээд шатны байгууллагын удирдлага, эсвэл МЗХ-ны Ерөнхийлөгчийн тушаалаар байгуулна. 

 

Гучин гуравдугаар зүйл. Хурлын шийдвэр хүчин төгөлдөр болгох

33.1. Энэхүү дүрэмд өөрөөр заагаагүй бол МЗХ-ны ИХ, ҮЗЗ, УХ болон ХХ-ны хурлыг нийт гишүүдийн олонх нь хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчин төгөлдөр гэж үзнэ.

33.2. МЗХ-ны ИХ, ҮЗЗ, УХ-ны хурлаас тогтоол, ХХ-ны хурлаас шийдвэр,  Ерөнхийлөгч, ЕНБД тушаал гаргана.

33.3. Хурлын шийдвэрийг оролцогчдын цөөнхийн саналыг хүндэтгэж, олонхын саналаар шийдвэрлэнэ.


Сэтгэгдэл ачааллаж байна ..